Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Наймааны цонх хаагдахад хоёр цаг үлдлээ

GD Star Rating
loading...


Өвлийн наймааны цонх хаагдахад  хоёр цаг гаруй хугацаа үлдлээ. Торрес, Кэрроллийн дуулиантай наймааны сүүдэрт дарагдан, олны анхаарлаас гадна үлдсэн хэд хэдэн наймаа сүүлийн өдөр болж байна. “Манчестер Юнайтед”-ын хамгаалагч Рио Фердинанд болоод буй үйл явдлыг “Их Британийн хөлбөмбөгийн зах зээл галзуурчээ” хэмээн дүгнэжээ.

АНУ-ын шигшээгийн тоглогч Майкл Брэдли Менхенгладбахын “Борусси”-гаас “Астон Вилла”-д зээлээр ирлээ. Японы хамгаалагч Юто Нагамото “Чезена”-гаас “Интер”-т зээлээр очсон бол “Интер”-ийн Давид Сантон “Чезена”-д зээлээр тоглох болжээ.

Ирландын хөлбөмбөгч Энди Рейд “Сандерленд”-ээс “Блэкпул”-д очлоо.  Харин “Ньюкасл” “Астон Вилла”-гийн хагас хамгаалагч Стивен Айрлендийг улирал дуустал зээлээр авсан байна. Мөн Оросын “”Зенит”-ийн белорусь довтлогч Сергей Корниленко “Блэкпул”-д иржээ. “Ливерпуль” “Манчестер Сити”-гийн хамгаалагч Майк Ричардсыг 20 сая паундаар авах гээд татзалсан хариулт сонслоо.

GD Star Rating
loading...
Наймааны цонх хаагдахад хоёр цаг үлдлээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. japan says:

    Yuto Nagatomo g chini zeeleeR awaaguu . inter arsenal 2 bulaatsaldaj bj awsiin . sn toglogch bnlee tsutsna gj mededguu. bi say ypond buh togloltiig ni uzsen 2 toglolt 120 minut guihed anh gaRsan shigeel guij bdag ystoi aduu shig nuhuR bnlleee..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: