Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020 » “Рио Тинто”, “Дуулиан-2020” 100 мянган ам.долларын гэрээг үзэглэлээ

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оын улирлын тоглолтууд үргэлжилж байна. Хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг тэмцээн өнгөрсөн дөрвөн жилийн турш ерөнхий ивээн тэтгэгчгүй явж ирсэн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн спортод хөгжил дэвшлийг авчирсан тэмцээнийг энэ улиралд “Рио Тинто” групп 100 мянган ам.доллараар ивээн тэтгэхээр болсон юм. Ингэснээр “Дуулиан-2020” манайдаа хамгийн өндөр төсөвтэй тэмцээнээр тодров.

Хамтын ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа БСШУЯ-д боллоо. Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулагч “Их талын дуулиан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Рио Тинто” группийг Монголд хариуцсан захирал Давид Паттерссон нар гарын үсэг зурав. Энэхүү бодит хөрөнгө оруулалт манай орны хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх тав дахь удаагийн тэмцээнд 80 сургуулийн 240 багийн 3000 гаруй тамирчин охидын 14, 16, хөвгүүдийн 11, 13, 15, 17, оюутан насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээний хэсгийн тоглолт өндөрлөж, шөвгийн 32-ийн сугалаа болсон бөгөөд плей-офф шат энэ сарын 5-нд эхлэх юм. “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улирлын аваргууд дөрөвдүгээр сарын 16-нд тодорно.

GD Star Rating
loading...
"Рио Тинто", “Дуулиан-2020” 100 мянган ам.долларын гэрээг үзэглэлээ, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    zoozo boljde ghde ene Rion Tinto manai Oyutolgoid l shunaj bgashde ugsaa todrhoi

    GD Star Rating
    loading...
  2. j says:

    boljil bna shdee naaduul chin ugch l baig

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: