Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Хөлбөмбөгийн хорхойтнуудыг нойргүй хонуулах шөнө

GD Star Rating
loading...

Өнөө шөнө хөлбөмбөгийн өвлийн наймааны цонх хаагдана. Түүнээс өмнө Европын багууд шинэ тоглогчоо амжиж авах гэж яарч, их хэмжээний мөнгө хаяж байгаа тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэ улирлыг амжилттай өндөрлөж, ирэх улирлаас Аваргуудын лигт өрсөлдөх бодолтой байгаа багуудын хувьд өвлийн цонх хаагдахаас өмнө шинэ, шилдэг тоглогч авах хүслээ гүйцэлдүүлж буй бололтой. Хэдийгээр албан ёсны мэдээлэл цацагдаагүй байгаа ч Торрес “Челси” рүү одож, Кэрролл түүний оронд ирж буй тухай спортын цахим хуудсууд, телевизүүдээр мэдээ тарж эхэллээ. “Ливерпуль”-д “Челси” 45 саяыг өгч, харин Торрест долоо хоногийн 200 мянган паундын цалин мөн амжилттай тоглосон тохиолдолд нэмэлт урамшуулал амласан гэнэ. Харин “Ливерпуль” Торресийг үдмэгцээ Энди Кэрроллийг авахын тулд “Ньюкасл”-д 35 саяыг санал болгосныг хүлээн авсан тухай мэдээлж эхлэв.

“Тоттенхэм” Диего Форланыг авахаар сэтгэл шулуудаж, 17 саяыг “Атлетико”-д төлөхөд бэлэн байгаа гэнэ. Харин Аргентиний довтлогч Агуэро багтайгаа шинэ гэрээ хийжээ.

“Ливерпуль”-ийн шинэ цэрэг Суарес 7 дугаарыг сонгосон тухай мөн мэдээлж байна. Өвлийн цонх хаагдахаас өмнө өөр олон сонирхолтой наймаа хийгдэж болзошгүй байна.

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгийн хорхойтнуудыг нойргүй хонуулах шөнө, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. temka20 says:

    shevchenko shig yum boloh viidee karlogiin husel bol hamgaalagj abra husel torres mourinhogiin ue sanaand orj bh jin we tacktikaa oorjloh gejuu 4-4-2? odoo bol 4-3-3 shuudee hmmm hool bolohnuu hor bolohnuu sn medehgui yumdaa odoo haraad huleehl uldejdee

    GD Star Rating
    loading...
  2. BOB says:

    Torres ch arai banz halaahgui bhaa.Ugaasaa Drogba udahgui geree duusaad yavah uchraas shine dovtlogch avch bgaa biz dee.deerees ni Chelsea-giin amjilt taaruu bgaa.daraa jil CL oroh zamaa zasch bgaa bhaa.ug niDrogba biyiin huchnii dovtolgoo sain hiideg bolohoor Chelsea-d zohitsoj bsan yum daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: