loading...
И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн Алтан Гран-При тэмцээн өндөрлөлөө. 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд энэ жил 17 орны хоёр зуу гаруй бөхчүүд зодоглосон юм.
Тэмцээний эхний өдөр 51 кг-ийн жинд зодоглосон манай бөх ОУХМ . Д.Отгонцэцэг алтан медаль хүртэж Красноярскийн тэмцээнд аваргалсан монголын анхны эмэгтэй тамирчин болсон. Өмнө нь 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар , 1999 Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар алтан медаль хойд хөршөөс эх орондоо авчирч байсан юм.
Д.Отгонцэцэгээс гадна 63 кг-ийн жинд О.Насанбурмаа хүрэл медаль зүүсэн. Ийнхүү манай чөлөөт бөхийн багийнхан И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс 1 алт, 1 хүрэл медалийн ургац хураалаа. Манай эрэгтэй бөхчүүдээс 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, СМ Б.Нэмэхбаяр, 66 кг-д зодоглосон ОУХМ П.Өнөрбат нар хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсан. Мөн 72 кг-н жинд Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө үлдсэн ч ОХУ-ын бөх Наталья Воробьёвад цэвэр ялагджээ. Воробьёва барилдааны тухай ярихдаа “Бэлтгэлийн хувьд би энэ удаа сайн байсан, гэхдээ хагас жил барилдаагүй завсарласан маань мэдрэгдэж байлаа. Алена Стародубцеваг би ялсан ч энгийн барьцнаас оноо алдаж байсандаа дүгнэлт хийнэ.. Алёна туршлагатай бөх, би энэ жил 19 хүрнэ.
Монголын бөх О.Бурмаатай урьд нь хоёр удаа барилдаж байсан, өнгөрсөн жил энэ тэмцээнд ялагдаж байсан, дараа нь Дэлхийн цомын төлөө тэмцээнд хариугаа авсан, гэхдээ түүнтэй барилдах эвээ олчихлоо гэж хэлэхгүй, энэ удаа бий болсон байдлыг мэдэрч цэвэр дарсан” гэжээ.
Ингээд тэмцээний дүнг та бүхэнд хүргэе.
Эрэгтэй
55 кг жин 1. Жамал Отарсултанов (ОХУ)
2. Александр Богомаев (ОХУ)
3. Юмото Синичи (Япон)
3. Рустам Ампар (ОХУ)
60 килограммын жин. 1. Опан Сат (ОХУ)
2. Расул Муртазалиев (ОХУ)
3. Ахмед Чакаев (ОХУ)
3. Аслан Дохов (ОХУ)
66 килограммын жин 1. Адам Батиров (ОХУ)
2. Тацухиро Юницу (Япон)
3. Исраил Касумов (ОХУ)
3. Магомедмурад Гаджиев (ОХУ)
74 килограммын жин 1. Саба Хубежты (ОХУ)
2. Кахабер Хубежты (Словак)
3. Муслим Дадаев (ОХУ)
3. Замир Ампажев (ОХУ)
84 килограммын жин 1. Анзор Уришев (ОХУ)
2. Альберт Саритов (ОХУ)
3. Сослан Кцоев (ОХУ)
3. Абдусалам Гадисов (ОХУ)
96 килограммын жин 1. Шамиль Ахмедов (ОХУ)
2. Владислав Байцаев (ОХУ)
3. Георгий Кетоев (ОХУ)
3. Юрий Белоновский (ОХУ)
120 килограммын жин 1. Бахтияр Ахмедов (ОХУ)
2. Барсаг Кесаев (ОХУ)
3. Алан Царикаев (ОХУ)
3. Тервел Длагнев (АНУ)
Эмэгтэй
48 килограммын жин 1. Кристина Дарануца (Украин)
2. Жулдениз Ешимова (Казахстан)
3. Яна Стадник (Англи)
3. Любовь Кузьмина (ОХУ)
51 килограммын жин 1. Даваасүрэнгийн Оттонцэцэг (Монгол)
2. Наталья Буду (Молдов)
3. Марина Вильмова (ОХУ)
3. Любовь Сальникова (ОХУ)
55 килограммын жин 1. Канако Мурата (Япон)
2. Ирина Кисель (ОХУ)
3. Ирина Харив (Украин)
3. Наталья Синишин (Украин)
59 килограммын жин 1. Анна Половнева (ОХУ)
2. Жаргалма Цыренова (ОХУ)
3. Галина Долженко (ОХУ)
3. Ольга Буткевич (Англи)
63 килограммын жин 1. Каори Ичо (Япон)
2. Инна Тражукова (ОХУ)
3. Любовь Волосова (ОХУ)
3. Очирбатын Насанбурмаа (Монгол)
67 килограммын жин 1. Дариймаа Санжеева (ОХУ)
2. Юлия Бартновская (ОХУ)
3. Оксана Нагорных (ОХУ)
3. Анастасия Щавлинская (ОХУ)
72 килограммын жин 1. Алена Перепелкина ОХУ)
2. Алена Стародубцева (ОХУ)
3. Екатерина Бурмистрова (Украин)
3. Наталья Воробьева (ОХУ)
Үнэмлэхүй жин
1. Бахтияр Ахмедов (ОХУ)
2. Шамиль Ахмедов (ОХУ)
3. Барсаг Кесаев (ОХУ)
4. Владислав Байцаев (ОХУ)
.
loading...



