Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Милан 2 оноо алдлаа

GD Star Rating
loading...

Эмануэльсон баатар болох боломжоо алдав

Сери А-г тэргүүлэгч АС Милан ардаасаа нэхэж яваа Лациог талбайдаа хүлээж авсан ч гоол оруулж чадалгүй 0 : 0-ээр тэнцлээ. Ийнхүү АС Милан 2 оноо алдаж Наполид боломж олголоо. Өнөө шөнө Наполи Кьвотэй хийх тоглолтод ялж чадвал АС Милантай онооны зөрүү хоёр болж ойртох юм. Россонерричүүд өнгөрсөн шөнө эсрэг багийнхаа хамгаалалтыг тун завгүй байлгаж нийт 20   удаа цохилт хийсэн ч ердөө 2  нь л хаалга руу чиглэсэн юм.

Златан Ибрагимович ялангуяа тун азгүй байж хоёр ч удаа хаалганы шон оноод амжсан. Мөн Урби Эмануэльсон  гоол оруулах тун сайхан боломжыг алдаж багаа хөөдсөн юм.

Өвлийн цонх хаагдахаас өмнө Ювегээс үнэгүй ирсэн ахмад хамгаалагч Никола Легротталье 46 дахь минутад Даниэле Бонерагаар сэлгэгдэн талбайд гарч ирсэн ч цаг дуусахаас 6 минутын өмнө бэртэл авч Папастатопулосоор сэлгэгдэн эргэн талбайгаас гарсан юм.  Өмнөх тоглолтуудад багтаа чамгүй тус болсон Антонио Кассано 63 дахь минутад Патогийн оронд сэлгээгээр орж ирсэн ч түүний дамжуулалтуудыг Робиньо, Ибра нар гоол болгож чадсангүй.

Улирлын эхэнд энэ хоёр баг оноолт тааран тоглоход мөн л эвийн гэрээгээр дуусаж байсан юм.  Өнөө шөнө Сери А лигийн 23-р тойргийн бусад тоглолтууд явагдах юм.






2 сарын 1. Милан. Стадион “Джузеппе Меацца”.
Шүүгч – Антонио Дамато (Барлетта).
МИЛАН – ЛАЦИО – 0:0 (0:0)
Милан Лацио
Кристиан Аббьяти Фернандо Муслера
Лука Антонини Стефан Раду
Марио Йепес Андре Диас
Даниэле Бонера, 46 Джузеппе Бьява
Массимо Оддо Стефан Лихтштайнер
Тиагу Силва Альваро Гонсалес, 74
Матье Фламини Кристиан Ледесма
Урби Эмануэльсон Кристиан Брокки
Робиньо Эрнанеш
Пато, 63 Джузеппе Скулли, 81
Златан Ибрагимович Либор Козак
Сэлгээ :
Никола Легротталье, 46; 84 Марко Брешиано, 74
Антонио Кассано, 63 Стефано Маури, 81
Сократис Папастатопулос, 84
Шүүгч:
Массимо Оддо, 59 Либор Козак, 73
Кристиан Ледесма, 77

GD Star Rating
loading...
Милан 2 оноо алдлаа, 7.4 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Милан азгүй юмаа Пато уг нь түрүү зун Челсид ирах байсындаа хэхэ Миланы гараанд гарах гээд ирэгүй шд сда

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: