Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Рүүнигийн “гоолын тэнгэр” эргэж ирэв

GD Star Rating
loading...

Энэ улиралд гоолын “цангаа”-нд ороод байгаа Рүүни Астон Виллагийн хаалганд дубль хийж багтаа ялалт авчирлаа. Английн шигшээн дасгалжуулагч Фабао Капелло Олд Траффордод энэ тоглолтыг ирж үзсэн. Рүүни эхний гоолоо оруулах гэж цаг алдаагүй. 1 дэх минутад тооны харьцааг нээж, 45 дахь минутад хоёр дахь гоолоо Брэд Фриделийн хаалганд оруулсан.

Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Бент тооны харьцааг 2 : 1 болгон ойртуулсан ч Видич арав ч хүрэхгүй минутын дараа хариуг нь барьж Виллагийн найдварыг нэгмөсөн тасалсан юм.

Улаан чөтгөрүүдийн ялагдаагүй  цуврал энэ ялалтыг оруулаад 29 -д хүрч байна. Хүснэгтэд тэд хамгийн ойрын өрсөлдөгч Арсеналаас 5 оноогоор тасраад байгаа юм.

Сүүлийн үед форм тун сайтай байгаа Чичиритог Сер Алекс сэлгээнд үлдээж Рүүнийг Бербатовтай хамт довтолгоонд тоглуулсан. Өнгөрсөн улиралд зөвхөн лигтээ 26 гоол оруулсан супер довтлогч одоо улирлын 2-р хагас эхэлчихээд байхад тав ч хүрэхгүй гоолтой байгаа нь харамсалтай.  Намраас хойш зууралдсан “намаг балчиг”-аасаа гарахаар эрч шийдсэнээ энэ тоглолтод Рүүни хангалттай харуулав.

Шүгэл дуугараад 50 секунд өнгөрч байхад сүүлийнхээ улирлын өнгөрүүлж буй Эдвин ван дер Сарын хаалганаасаа цөлсөн бөмбөгийг Рүүни шууд гоол болгосон. Тэр зөвхөн нэг л хүрэлтээр бөмбөгөө тогтоогоод дараагийн хоромд гоол орсон байлаа. Дэлхийн хэмжээний довтлогчоос иймэрхүү гоол харах нь энгийн үзэгдэл болов уу.

Бентийн доогуур цохиосон нэг бөмбөгийг Ван дер Сар хаасныг эс тооцвол Вилла эхний хагаст өрсөлдөгдөө нэг их төвөг удаагүй.

Бербатов ойрын зайнаас хоёр ч удаа оролдоод гоол оруулж чадаагүй бол Нани түүнээс ч сайхан боломж нэгийг алдсан. Виллагийн түүхэн дэх хамгийн хөгшин тоглогч Брэд Фридель түүний замд саад болсон юм.

34 дэх минутад Сер Алекс тоглолтын цорын ганц сэлгээгээ хийж бэртэл авсан Флетчерийг суулгаж Андерсоныг талбайд гаргасан юм.

Нэг гоолын давамгайллаа баталгаатай болгох гэсэн МанЮ-гийн хичээл зүтгэл 45 дахь минутад биелэлээ оллоо. Нанигийн баруунаас өгсөн баараггүй дамжуулалт Рүүнигийн хөл дээр унаж Уэйн ч хаалга руу чихэхэд асуудал байсангүй.

Хамгийн сүүлд Рүүни өнгөрсөн оны 4 сард л дубль хийж байсан юм. Түүнээс хойш 24 тоглолтын дараа Рүүни дахин нэг тоглолтод дубль хийлээ.

Стюарт Даунинг 58 дахь минутад баруун жигүүрээр хурдтай довтолгоо хийж Рио Фердинандыг ажилгүй болгоод хөндлөн дамжуулалт өглөө. 23 сая фунтээр Виллагийн гишүүн болсон Даррен Бент энгийн төгсгөл хийж Ульегийн багт найдварыг дахин авчирлаа.

Гэхдээ энэ найдвар түр зуурынх байжээ. Бентийн гоолоос таван минутын дараа Рүүнигийн дамжуулалтаар Видич гоолдож гоолын зөрүүг дахин хоёр болгож холдуулсан юм.

МанЮнайтед улирал эхэлснээс хойш нэг ялагдалгүй хүснэгтийг тэргүүлсэн хэвээр.

Рүүни : “Би өөрийнхөө тоглолтод мэдээж хэрэг сэтгэл хангалуун байна. Довтлогч хүний хувьд гоол оруулах гол үүргээ биелүүлж л байвал сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн долоо хоногт Блекпулийн эсрэг хийсэн тоглолтыг эс тооцвол би формоо тийм ч сайн олоогүй байсан.
Ван дер Сар болон Нанигийн гайхалтай дамжуулалтууд мэдээж хэрэг надад их тус болсон. Нанигийн хурдтай хууралтууд хамгаалагчидад их төвөг уддаг бол багийнхандаа маш их нэмэртэй байдаг юм.Челсигийн тухайд би нэг их юм яримааргүй байна. Тэд хүчтэй сайн баг гэдгийг би бүгдээрээ мэднэ. Харин тэдэтэй аваргын төлөө өрсөлдөх нь биднээс л шалтгаална”Сер Алекс Фергусон “Видичийн тийм гоол хийж байхыг олон харж байгаагүй юм байна. Маш гайхалтай төгсгөл байсан шүү. Хэрэгтэй үедээ оруулсан хэрэгтэй гоол байлаа. Улирлын сүүлийн хаггаст Овен Харгривз багийн бүрэлдэхүүнд эргэж ирнэ гэдгийг би хэлэхээ мартаж. Тэр багтаа дахин тус болно гэдэгт би итгэж байна”





2 сарын 1. Манчестер. Стадион “Олд Траффорд”.
Шүүгч – Крис Фой (Мерсисайд).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – АСТОН ВИЛЛА – 3:1 (2:0)
Руни, 1 (1:0). Руни, 45 (2:0). Бент, 58 (2:1). Видич, 63 (3:1).
Манчестер Юнайтед Астон Вилла
Эдвин Ван дер Сар Брэд Фридель
Джон О’Ши Кайл Уолкер
Рио Фердинанд Джеймс Коллинз
Неманья Видич Ричард Данн
Патрис Эвра Киран Кларк
Луиш Нани Марк Албрайтон, 70
Даррен Флетчер, 34 Жан Макун
Майкл Кэррик Стилян Петров, 75
Райан Гиггз Эшли Янг
Уэйн Руни Стюарт Даунинг, 80
Димитар Бербатов Даррен Бент
Сэлгээ :
Андерсон, 34 Эмиль Хески, 70
Габриэль Агбонлахор, 75
Найджел Рео-Кокер, 80
Шар хуудас :

***






2 сарын 1. Вест Бромвич. Стадион “Хауторнс”.
Шүүгч – Фил Дауд (Стэффордшир).
ВЕСТ БРОМВИЧ – УИГАН – 2:2 (1:2)
Одемвингие, 5 (1:0). Н’Зогбия, 20 (1:1). Уотсон, 43 (1:2). Фортюне, 79 (2:2).

***

Премьер лиг 2010/2011

байр Баг ТТ Х Т Хж +/- Оноо
1 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 24 15 9 0 54-22 54
2 АРСЕНАЛ 24 15 4 5 50-23 49
3 МАНЧЕСТЕР СИТИ 24 13 6 5 37-20 45
4 ЧЕЛСИ 24 13 5 6 46-21 44
5 ТОТТЕНХЭМ 23 10 8 5 32-26 38
6 САНДЕРЛЕНД 25 9 10 6 30-28 37
7 ЛИВЕРПУЛЬ 24 9 5 10 31-31 32
8 БЛЭКБЕРН 24 9 4 11 31-37 31
9 НЬЮКАСЛ 23 8 6 9 36-33 30
10 СТОК СИТИ 23 9 3 11 28-28 30
11 БОЛТОН 24 7 9 8 34-35 30
12 БЛЭКПУЛ 23 8 4 11 34-41 28
13 АСТОН ВИЛЛА 25 7 7 11 28-43 28
14 ЭВЕРТОН 24 5 12 7 28-31 27
15 ФУЛХЭМ 24 5 11 8 25-26 26
16 ВЕСТ БРОМВИЧ 24 7 5 12 31-45 26
17 БИРМИНГЕМ 22 4 11 7 21-31 23
18 УИГАН 25 4 11 10 22-41 23
19 ВУЛВЕРХЭМПТОН 23 6 3 14 24-41 21
20 ВЕСТ ХЭМ 24 4 9 11 24-43 21

GD Star Rating
loading...
Рүүнигийн "гоолын тэнгэр" эргэж ирэв , 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Amgaa says:

    Шуурхай байна шүү tnx

    GD Star Rating
    loading...
  2. Glory Glory.

    Сэтгэл санаа гэдэг чинь үнэхээрийн сайхан байнаа гэж.

    GD Star Rating
    loading...
  3. Glory! Glory! Manchester United says:

    Uragshaa ulaan chutguruudee!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  4. chelsea_999 says:

    Ene tovarish goaldaad ehlechihlee, evgui garshuu. hezee manu butereh geed bnaa…

    GD Star Rating
    loading...
  5. muugii_arsenal says:

    arsenal manu 2 hezee uzeh bol?? teriig heleed guuch!!! dr ni chelsea vs liverpool d torres oroh boluu?

    GD Star Rating
    loading...
  6. MaNu FaNaT says:

    setgel sanaa saihan bnaa bituunii udruur bayr deer bayr nemlee glory glory man utd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: