Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Шударга үнэн ялав (Арсенал 2 : 1 Эвертон)

GD Star Rating
loading...

Арсенал премьер лигийн аваргын төлөө өрсөлдөх хангалттай хүчтэй гэдгээ Эвертонтой хийсэн маргаантай тоглолтод харууллаа. 24 дэх минутад Луи Саагийн отон тоглолтоос оруулсан гоолыг шүүгч тооцсон. Гэхдээ шударга үнэн ялж хоёрдугараа хагаст сэлгээгээр орж ирсэн Аршавин, Лоран Косельни нар гоолдож 2 : 1-ээр ялалт байгуулсан юм. Буучид ийнхүү МанЮ-гийн араас хоцролгүй нэхсээр байна. Одоогоор хоёр багийг 6 оноо тусгаарлаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт ФА цомд Хаддерсфилдийн эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ Венгер тэр чигээр нь өөрчилж хамгийн  боломжит хүчтэй  бүрэлдэхүүний Ливерпулийн эсрэг гаргасан байлаа.  Хэрэгцээгүй олон тэнцээнээсээ болж хүснэгтийн 13-р байр хавиар яваа Эвертонд ч европын эрх авахын тулд 3 оноо зайлшгүй хэрэгтэй тул  Дэвид Мойес шилдгүүдээ талбайд илгээсэн байв. Түүний  Билялетдиновоор Саагийн довтолгоог дэмжүүлэх гэсэн төлөвлөгөө амжилтанд хүрч эхний үед Эвертончууд илүүрхэж байлаа.

Тоглолт дөнгөж эхлээд 5 минут өнгөрч байхад Жек Уилшир шар хуудсаар торгуулж тоглолтын үлдсэн минутыг сэтгэлийн дарамтан дор өнгөрүүлэх болов.  Эхний үеийн дундаас Арсеналын тоглолт орж эхэлсэн ч гоол оруулахад хэрэгтэй сүүлийн дамжуулалт дутагдаж байлаа. 24 дэх минут хүрэл Фабрегас, Валкотт нар өрсөлдөгчийнхөө алдаан дээр ажиллах гэж хэд хэд оролдоод үзэв.

Харин 24 дэх минут үргэлжилж байхад Симус Коулмен бүтэн биеэрээ  отон тоглолтод байсан Луи Саад дамжуулалт өгтөл хажуугийн шүүгч тугаа өргөсөнгүй. Довтолгоо цааш үргэлжилж Саа  Щесныгын хаалганд эхний гоолыг оруулсан. Арсеналын тоглогчид хичнээн маргалдаад нэгэнт шийдвэрээ гаргасандаа “бантсан” шүүгчидын бодлыг өөрчилж чадсангүй. Энгийн нүдээр ч харж болохоор байсан отон тоглолтоос орсон гоол премьер лигийн шүүгчидын асуудлыг дахин хөндөхөд хүргэлээ. Ливерпуль – Волвесийн тоглолтыг хажуугаас дэнсэлсэн эмэгтэй шүүгч Шон Массейгийн маргаан мартагдаагүй байтал дахиад нэг асуудал гараад ирлээ.

Шударга бус шүүлтийн хохирогч болсон Буучид хариуг нь барихаар тэмцэж эхэллээ. Фабрегас, ван Перси олдсон боломжуудаа үүний дараа алдаж тэртээ тэргүй буримдалтай байсан фенүүдээ дахин гомдоов.

Хоёрдугаар үеийн эхэнд бэртэл авсан Сонгийн оронд Абу Диаби талбайд гарч ирлээ. Талбайд гарч ирээд Диаби хаалга руу чиглэсэн нэг эвгүй мөргөлт хийгээд амжлаа. Эхний хагаст тун завгүй байсан шүүгчийн ажил хоёрдугаар үеийн эхнээс дахин ундарч эхэллээ. Ердөө 5 минутын зайтай Ли Мэйсон хоёр багийнханд тус бүрт нь хоёр шар хуудас хүртээгээд амжив.

62 дахь минутад тоглолт нь төдийлөн орохгүй байсан Росицкиг сэлгэж Андрей Аршавин талбайд орж ирэв. Түүнтэй зөрөөд нутаг нэгт Билялетдинов нь сэлгээд сууж Леон Осман сэлгээгээр орж ирэв.

Арсеналчуудын хичээл зүтгэл 70 дахь минутад үр дүнд хүрлээ. Фабрегасын өлгөж өгсөн дамжуулалт Родуэллийн толгойгоор дамжин Аршавинд ирэв. Орос залуу ч бөмбөгийг газар унагалгүй шууд цохиж тэнцээний бөмбөгийг хийсэн. Арсенал дахь карьер нь бага зэргийн удаашралд ороод байгаа ч Шава энэ улирал 5 гоолтой боллоо.

Леон Осман 74 дэх минутал Валкоттын довтолгоог зогсоох гэж байгаад шүүгчээс сануулга хүртсэн 7 дахь тоглогч болов.

Үүнээс нэг их удалгүй ван Персигийн тун нарийн цохисон чөлөөт цохилтыг Тим Ховард гараараа дөнгөж л   хатгаж дөнгөлөө. Гэхдээ энэ өдөр түүний хаалганд заавал нэг гоол орох ёстой байжээ.

75 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Лоран Косельни мөргөн багтаа ялалтын гоолыг авчирсан.  Овен Койл Виктор Аничебе, Фил Ягиелкагаас довтолгоогоо нэмсэн ч Буучид үлдсэн минутад алдаа гаргасангүй.

Арсенал 15 дахь хожлоо авч 49 оноотой боллоо.






2 сарын 1. Лондон. Стадион “Эмирейтс”.
Шүүгч – Ли Мэйсон (Бостон).
АРСЕНАЛ – ЭВЕРТОН – 2:1 (0:1)
Саа, 24 (0:1). Аршавин, 70 (1:1). Косельни, 75 (2:1).
Арсенал Эвертон
Войцех Щесны Тим Ховард
Бакари Санья Фил Невилл, 79
Йохан Журу Жон Хейтинга
Лоран Косельни Сильвен Дистен
Гаэль Клиши Лейтон Бэйнс
Александр Сонг, 46 Симус Коулмен, 78
Жек Уилшир, 69 Жек Родуэлл
Тео Уолкотт Маруан Феллаини
Сеск Фабрегас Микель Артета
Томаш Росицки, 62 Динияр Билялетдинов, 65
Робин Ван Перси Луи Саа
Сэлгээ :
Абу Диаби, 46 Леон Осман, 65
Андрей Аршавин, 62 Виктор Аничебе, 78
Никлас Бендтнер, 69 Фил Джагиелка, 79
Шар хуудас :
Жек Уилшир, 5 Сильвен Дистен, 14
Томаш Росицки, 45 Жек Родуэлл, 46
Робин Ван Перси, 60 Микель Артета, 59
Леон Осман, 74

GD Star Rating
loading...
Шударга үнэн ялав (Арсенал 2 : 1 Эвертон), 9.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Tokki says:

    Rosicky gemteltei gesen murtluu gartsan guij baihiimaa. arshavin sain bna lee shuu. joohon hurd muudsan yum shig haragdaad bgaamdaa. go gunners go. saihan hojson

    GD Star Rating
    loading...
  2. jo says:

    Premer leagiiin halzan tolgoit terguutei buh shuugchided AON gesen ulaan huvtsas umsgue iim sanaltai bn zailuul nohoi manu dandaal archaagui argaar turuu hurtej bh yum zaa yahuu shudrag unen hezeed diildeg hoin Chelsea 2 udaa Arsenal 1 liverpool 1 busad 10 togloltoos 3orchim tentsee bhal blgui shudargaar togoldog bagl turuuleeseee nohoi manul lav bish

    GD Star Rating
    loading...
  3. Урд шөнийн тоглолтоос бүтэн оноогоо авсан ч манай баг их хохирол амссан. Насри 3 долоо хоногийн дараа эргэж ирэх байхад дээр нь чөлөөт хамгаалагч Сонг маань бэртээд, бас Уалкоттын шагай асуудалтай болчих шиг боллоо ш дээ. Новш юмаа.

    GD Star Rating
    loading...
  4. asdf says:

    6 биш 5н гоол ш дээ. Булхай 3, булчин 4 гэдэг байхаа :P

    GD Star Rating
    loading...
  5. arsenal sain shuu!!!! minii hamgiin durtai bag. ene jil ch gesen nasri eemr bh bhoo. bertleessee hurdan irchuul. ter song giin bertel ni gaigui bh gj bodoj bn. arsenal ene jil ch odtoi bn shuu. avarguudiin ligt turuunchuul. arsenal barca g hojchuul tsom bidniih. arsenal iin buh fanatuudaa bayr hurgiii!!!

    GD Star Rating
    loading...
  6. gunnerz7 says:

    yooy ymar xetsuu yum be daxiad l gemtel bertel walcott song 2 sagainii asyydaltai gej bn sdhee

    GD Star Rating
    loading...
  7. emirates says:

    arsenal 4 front dr zereg davshij bgaa shuu pr,league, avarguud,fa cup,leagiin tsom, geed l itgej bna buuchidaa uuhai……

    GD Star Rating
    loading...
  8. KH2414 says:

    Goy toglolt bolsoon.
    Garchig ix goy bna.
    odooo MANU-s xotsorj onooo aldaxguu l ywaad bx xeregtei.
    GO GUNNERSSSS.

    GD Star Rating
    loading...
  9. L.F.C says:

    arsenal-neeree-sain-bag-shvv-ene-jil-tvrvvleesei-liverpool-manug-hojood-arsenald-tvrvvlehed-ni-tuslanaa-ymar-suraagvin-bish

    GD Star Rating
    loading...
  10. Gunners says:

    Buuchid mani sain togloson bnaa..iim hvnd hetsvv bdalaas temtseleere garch bna gdg ni mash tom uram erch hvch ogson ni todorhoi..rushavin mani erged sain pormondo orood bagta ene met tus hvrgenee..go gunners go!…

    GD Star Rating
    loading...
  11. nara says:

    Arshavin yamarhuu toglogch ve gedgee haruullaa.tuuniig orood ireh l arsenaliin dovtolgoonii zohion baiguulalt tesgtei bolj esreg bagiig sandrald oruulsan.
    er ni arshavin togloson ued tuunii damjuulalt urgelj ayul tarij baidgiig mergejiltnuud huleen zovshoorch baigaa.tiim huniig form muutai ene ter geed baidag humuusiig oilgohgui bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: