Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Усан спорт » Ян Торп эргэж ирнэ

GD Star Rating
loading...

5 жил спортоос ангид байсан Австралийн олимпийн аварга усанд сэлэгч Ян Торп эргэн ирж байгаагаа зарлалаа. Торп өнгөрсөн жилийн сүүлээс дахин бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд түүнийг энэ шийдвэрийг гаргахад дотны найз Жефф Хуегиль нөлөөлсөн гэнэ.

Хуегиль 2006 онд зодог тайлсан ч спортын ертөнцөн амжилттай эргэн ирж өнгөрсөн жил Дэлид явагдсан “Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам”-д оролцсон юм. Иймээс сайн найзынхаа жишгээр Ян Торп дахин спортоор хичээллэж 2012 оны Олимпийн наадамд оролцохын төлөө хичээнэ гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Торп 2006 онд дуулиан шуугиантай зодог тайлахаасаа өмнө Олимпийн наадамд 5 удаа магнайлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль зүүсэн. Үүгээр ч зогсохгүй 13удаа  дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Торп Дэлхийн шилдэг усанд сэлэгчээр 4 удаа тодорсон анхны тамирчин болсон. Зөвхөн спортын ертөнцөөс гадна загварын ертөнцөд Торпын нэр алдар мандаж амжилттай бизнесмэн гэдгээ ч нотлоод амжсан. Гэхдээ Торп шууд эргэж ирээд тэмцээн уралдаанд оролцоод эхлэх боломжгүй.

Учир нь олон улсын усанд сэлэлтийн холбооны (FINA) дүрэм ёсоор олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхлэхээс 9 сарын өмнө сэргээшийн шинжилгээ өгсөн байх ёстой байдаг. Тийм учраас Олимпийн домогт Лондоны эрх авахад бага хугацаа үлдэж байна гэсэн үг. Мэдээж энэ хугацаанд тэр орон нутгийн тэмцээнд уралдаанд оролцох боломжтой.

GD Star Rating
loading...
Ян Торп эргэж ирнэ, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Хэй says:

    Хэдэн настайг нь ядаж биччихэж байгаач.

    GD Star Rating
    loading...
  2. amaraa says:

    2000 ond 18 nastai baisan sanagdaj bna, anh ter nutag deeree bolson olympod anh od bolj garch irj baisan, ter olimpdoo 3 alt avch bailuudaa
    daraa ni 2004 ond Pelps “Bi 8 alt avna, Yan Torpiin zaind turuulne, ter bol yu ch bish …” ene ter yum yarij baisiin. Tegehed ni Torp “Hervee ter minii zaid turuulvel bi Pelps-iin geriin uilchlegch bolno” gej helj biasiin.
    Tegeed 2004 ond Torp zaindaa turuuleed Pelps 50m-t hurel avch baisan sanagdaj bna. Uul ni sain tamirchin daa.
    Yag usan sport sonirhdog humuus ni eniig sain medej biagaa baih.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: