loading...
71 сая фунтээр өвлийн арилжаа наймааны сүүлчийн өдөр худалдаж авсан Фернандо Торрес, Давид Луйз нь талбайд гараагүй ч Челси Сандерлэндийг талбайд нь илүүрхэн яллаа. 2 : 4-н харьцаатай өндөрлөсөн тус тоглолтын сүүлийн гоолыг Анелька оруулж жагсаалтаас гарах болоогүй байгаа гэдгээ харууллаа. Челсигийн энэ улирлын 13 дахь ялалт бөгөөд урдаа яваа Ситигээс (3) одоо тэд 1 оноо л алдаж байна. Челси энэ тоглолтод 3 удаа хаалганы шон оноогүй бол гоолын зөрүү улам хол байх байлаа.
Шинэ тоглогчидоор “цус сэлбэж” хүчээ зузаатгасан нь Цэнхэрүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмсэн нь дамжиггүй. Үүнээс гадна 11 сард “Хар муурнууд” Челсиг 3 : 0-ээр бут ниргэсэн болохоор тэр хариугаа авахыг Карлогийн залуус тэсгэлгүй хүсэж байсан байх.
Сандерлэнд ч энэ өвөл бүрэлдэхүүнээ багагүй сайжруулж PSG-гээс Бенин хагас хамгаалагч Стефан Сессеньон, Интерээс Салли Мунтари нарыг аваад байгаа. Мунтари тоглолтыг үзэгчидын суудлаас үзсэн бол Сессеньон дебут тоглолтоо Челсигийн эсрэг хийлээ.
Шүүгч Марк Халси тоглолтыг эхлүүлээд 4 минут өнгөрч байхад эхний гоол орлоо. Зүүн жигүүрээс Филлип Бардсли бөмбөгийг тууж ганцаараа явсаар талбайн талыг туулж 16-гий талбайн гаднаас Чехийн хаалганд гоолдох нь тэр. Энэ байтугай хэцүү цохилтыг хаадаг Чехийн хувьд тун хайнга алдаа гаргалаа.
Сандэрлэндийн фенүүд альхэдийнэ 3 : 0 гэсэн үр дүнг сануулаад эхэлсэн ч энэ удаа тэдний баяр эртэдсэн байлаа.
Эссьений дамжуулалтыг авахаар бэлдэж байсан Эшли Коулын өмнүүр орж бөмбөг таслах гэсэн Ахмед Аль-Мухаммадигийн оролдого торгуулийн цохилт болов. Шүүгч түүний хийсэн үйлдлийн шар хуудсаар торгоогүй ч эсрэг багт нь пеналти бэлэглэлээ.
Фрэнк Лампардад өөр урилгын хэрэг байсангүй. Цохилтыг амжилттай гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлсэн.
Энэ гоолоос 8 минутын дараа Челсигийн сөрөг довтолгоо амжилтанд хүрч Соломон Калу гоол оруулан Лондончууд тэргүүлж эхэллээ. Анелкагийн уралдуулсан дамжуулалтыг Калу хүлээж аваад хаалга руу гүйж эхэллээ. Хэдийгээр эсрэг багийн хаалга хүртэл нилээд зайтай байсан ч Сандерлэндийн хаалгач Крейг Гордон урагшаа гарч ирсэн учраас Калу хөнгөхөн цохиж түүний хаалганд гоол оруулсан.
Гэхдээ 1 гоолоор тэргүүлж байгаадаа Карло санаа амарч болохгүй байлаа. Тун нээлттэй тоглолт өрнөж байсан учраас хэдхэн хоромд л бүх зүйл 180 хэм эргэж болохоор байв. Энэ нь ч биелэлээ олж Калугийн гоолоорс 3 минутын дараа тооны харьцаа дахин тэнцлээ.
Киран Ричардсон чөлөөт цохилтоо тун овжин байдлаар хийж хананы доогуур цохин ямар ч бэлтгэлгүй байсан Чехийн хаалганд багийнхаа 2 дахь гоолыг хийсэн юм.
Цэнгэлдэхэд цугласан үзэгчидыг хором ч уйдаагүй энэ тоглолтын эхний хагас дуусахаас өмнө Бранислав Иванович шон онож, Дрогба олдсон боломжоо Гордоны яг өмнөөс цохисноор дууслаа.
Анчелотти болон Стив Брюсийн аль аль нь эхний хагасын дундуур сэлгээ хийсэнгүй. Челси эрч хүчтэйгээр хоёрдугаар үеийг эхлүүллээ. 60 дахь минутад Лампардын алсын цохилтыг Гордон хааж чадсан ч Жон Терригийн нэмсэн бөмбөгийг хаалгандаа алдлаа.
Терригийн энэ улирлын 2 дахь гоол энэ болов. 2011 оны эхний тоглолтод багийн ахлагч Астон Виллагийн хаалгы мялааж байсан юм.
Челсигийн довтолгоо үргэлжилсээр Соломон Калугийн гоол оруулах гэсэн хоёр ч оролдлогод хаалганы шон саад болсон. Анчелотти эхний сэлгээгээ дөнгөж 77 дахь минутад хийж Рамиресийг Оби Микелийн оронд оруулав. Мөн цаг дуусахаас өмнө Калуг суулган Флоран Малудаг талбайд гаргалаа.
Цэнхэрүүдийн ялалтын эцсийн цэгийг Анелька нэмэлт цагт тавьсан. Сэлгээгээр талбайд орж ирсэн Малуда эсрэг багийн хоёр ч тоглогчыг аргалаад Анелкад дамжуулж Франц эр ч төгсгөл дээрээ алдаа гаргасангүй.
Энэ тоглолтын турш Челси 28 цохилт хийсний 14 нь хаалга руу чиглэсэн. Тиймээс Крейг Гордон энэ өдөр хамгийн завгүй хүн байлаа.
үргэлжлэл бий…
| 2 сарын 1. Сандерленд. Стадион “Стадиум оф Лайт”. Шүүгч – Марк Халси (Болтон). |
|
| САНДЕРЛЕНД – ЧЕЛСИ – 2:4 (2:2) | |
| Сандерленд | Челси |
| Крейг Гордон | Петр Чех |
| Недум Онуоха, 88 | Жозе Босингва, 90 |
| Титус Брамбл | Бранислав Иванович |
| Антон Фердинанд | Джон Терри |
| Филлип Бардсли | Эшли Коул |
| Ахмед Аль-Мухаммади | Майкл Эссьен |
| Джордан Хендерсон | Джон Оби Микел, 77 |
| Киран Ричардсон | Фрэнк Лэмпард |
| Стефан Сессеньон | Николя Анелька |
| Стид Мальбранк, 82 | Саломон Калу, 82 |
| Асамоа Гьян | Дидье Дрогба |
| Сэлгээ : | |
| Джек Колбэк, 82 | Рамирес, 77 |
| Джордан Кук, 88 | Флоран Малуда, 82 |
| Паулу Феррейра, 90 | |
| Шар хуудас : | |
| Киран Ричардсон, 83 | Дидье Дрогба, 55 |
| Бранислав Иванович, 84 | |
loading...




kkk tsenheruud amisgaa avah suguutui bolson ne yamai da
loading...
hoshin garuudiig ug n 10-0doh bsan yum Chelsea gejj iiml bag bdag yum COME BACK SUPER CHELSEA hohoohoho odoo buten snd Torresguigeer Liverpooliig sungaad delgchih zaluusaa
loading...
uragshaa manaixanaa. odoo bidniig xen ch zogsooj ul zadna. Torres ergen irelt mash sain xiix baix. xeden 7 xonogiin omno bi gaixamshig bolj bid tsomoo xamgaalna gesen udaxgui bolno. uragshaa chelsea
loading...
Odoo liverpool Chelseagiin haalgand goaldohgui bhaa gol ni torres tsenhriig nuhchaad bdag bsan odoo ch torres bhgui ym chini terry entert arai amar bhaa gej kkkkkkkk
loading...
Luivarchin gomo tsenheruudiin bas neg luivar aan ter Lampar-n goal bol arai chde gemeer luivar bsn..dandaa shuugchtei niilj zavaarch bdg yumaa..turuulehdee hurtel tohirch turuulne,penalti-r arai gej neg goal hiine..buun zali luivar buur unen garshtsan garaad gomo tsenheruud aan..
loading...
Яая Челсигин маань сэтгэл санаа одоо л нэг юм тогтвортой бол эхлэж байна хэхэ Одоо манайх лаанаа МанЮ нтр бол амжихгүй яагаад бусад багийг нь яриагүй учир тэд нар угаасаа суг болхоор хэхэ:)
loading...
Chelsea`iin 3 dahi goal ortol togloltiin hemnel mash undr uur amisgal dor urnusun. hetsuuhen hund yalalt blaa. zaa unuudr mancity buterchiheesei.
loading...
chelsae giin fanatuudad helhed torres tanai bgat udkueeee. ter garaanii bureldhuuund ch bagtahgui. drogba anelka ntr bhad torres aar yadag bainaa. torres te1 llriin novsh
loading...
ene liverpoolchvvd boliosoi negent ywtsan hvnii hoinoos haraal heled t1teed bhin ta nar MANUgiinhen shig l bailda ted C.Ronaldog ywuulchaad ta nar shig shalchignaagvi bizde amjiltgvi bagiig orhison ni l deer shdeeeee
loading...
hun yu gj hlh n hamagu shde. uurinh n setgegdel. minii uur ch gsn hurch bn. chelsea-n esreg carol suarez garasai ih goy toglolt garah bh. chelseag LIVERPOOL hojchoosoi hahah unen goy yum bolno doo. herwee torres livin esreg goal hchhin bol bi mddg buh haraalaa amandaa helnee ntr ahahhahha
loading...
amjiltgu bag gd yu gd bn aa. yag unenig helhed liverpool chelsea-s buh yumara iluu shd. chelsea ch gsn odoo amjiltgu l yawj bga. adilhan uragshgu yawj bj ng ngnige ingj hlj yadg bn aaa
loading...
Hereldehee bolioch …
Odoo liverpool tei togloh togloltond Torres selgeenees garaad goaldaasai…
GOl ni bitgii goaliin celebration bitgii hiigeesei Cop uudiin omno…
loading...
odoo l chelsea manu-g ylna . manu-giin fanatuud sonsoj bai manu toglogchid bol zuger l aztai berbatov muu urt xamart .
loading...
TA NAR ULS TORD BAIMAAR FAN UUD BN DA. SADAK UUD CHELSEA G DEESH YVAHAD HOLS CHIN BONJIGNOOD BN UU.. ALDARTAI BAGA DAGDAG SADAKUUD AA. CHELSEA BOL DOOR CH BSAN DEER CH BSAN GICHIINUUDE. TA NARAAS TSEVERHEN BAG…
loading...
TIGEMAN chi xutsandaa
loading...
Deed taliin sda chelsea ta naraas tseverhen bag ch geh shig. Hun bolgon bag yum bna l da ene sdakiihaar bol haahaha.
loading...
CHELSEA ene erchee aldalgui ywaad bgasai daa ene ulirald ch ix yum bolno shuu de
loading...
Chelsea boljdee Torres oor tsus selgej zaluu tsustai bolood boon hoortsog bizdee. uilan dugarj baisnaa medehgui bas tom dugaraad busdiigaa hiigeed l eheldeg bolj
loading...