Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Nike, хамгийн шилдэг сагсны пүүз

GD Star Rating
loading...

Мэргэжлийн тамирчдын хувьд өмссөн пүүз нь тухайн эзнийхээ талбай дээр тоглох тоглолтын хамгийн шилдэг гүйцэтгэлийг үзүүлэхэд гол хэрэгсэл болох төдийгүй, өдрөөс өдөрт шинж чанар, загвар нь улам боловсронгуй болсоор байгаа юм. Саяханыг хүртэл пүүзээ өмсөөд талбай дээр нисэх нь  АНУ-ын “Like Mike” кинон дээр л гардаг байсан бол амьдрал дээр энэ бүхэн хэрэгжихэд тун ойрхон болсон байна.

2009 онд Лос Анжелэс хотод Athletic Propulsion Labs™ компанийг үүсгэн байгуулагч ах дүү Adam, Ryan Goldston нар өндөрт нисэх сагсчдын  мөрөөдлийг бага ч болтугай биелүүлсэн алхам хийжээ.

Тэр нь тус компанийн бүтээгдэхүүн APL Concept 1 хэмээх пүүз бөгөөд өмссөн даруйд 3-6 инч буюу 7-15 см үсрэлтийг тухайн тамирчны үсрэлт хэд байснаас үл хамааран нэмэгдүүлэх чадвартай нь судалгаагаар батлагдсан аж. Худалдаанд гаргаж байгаа тоо нь хязгаарлагдмал хэдий боловч ах дүү хоёр асар их тамирчдын захиалганд дарагдсан байна. Тухайлбал, 2010 онд NBA-д драфлагдсан 20 гаран rookie тус пүүзийг хэрэглэж эхэлсэн бөгөөд улмаар 2010 оны 10 сард NBA-ийн зүгээс  APL Concept 1-г албан ёсоор хориглоход хүрчээ.

Athletic Propulsion Labs™-ийн вебсайтад мэдээлснээр 2011 оны эхний улиралд гүйлтийн хурдийг нэмэгдүүлэх чадвартай пүүз худалдаанд гаргахаар төлөвөлсөн байна.

NBA-ийн зүгээс ямар нэг хориг тавиагүй, тухайн тоглогч өөрийн сонирхол зэргийг харгалзан сонгосон 14 брэндийн пүүзийг нийт тоглогчид өмсдөг бөгөөд үүнээс Nike бусад брэндүүдээс илт давамгай байгааг hoopshype.com мэдээлжээ.

Бүх тоглогчид      Бүх одод     NBA-ийн аварга    Медальтан

1. Nike 196                      35                         17                                18

.2. adidas 65                         9                           7                                  2

.3. Jordan 17                           10                          3                                  5

.4. Reebok 12                           2                            0                                 0

.5. Converse 11                         1                           2                                     0

.6. Peak 8                           1                           2                                  1

.7. Li Ning 5                          2                           1                                   2

.8. Anta 3                           1                          1                                   2

.9. AND1 3                          0                          0                                   0

.10. Under Armour 2                          0                          0                                   0

.11. ATR 2                          0                          0                                   0

.12. Ball’n 1                          1                           1                                   0

.13. Le Coq Sportif 1                          0                           0                                  0

.14. New Balance 1                           0                          0                                  0

Одоогийн байдлаар NBA-д хамгийн өргөн хэрэглэгдэж буй пүүзний загваруудын жагсаалтыг хүргэе.

Nike Zoom Hyperfuse загварыг 115 тоглогч.  Одоогоор хамгийн их тоглогч сонгосон загвар ба 2010 оны 6 сард  худалдаанд гарсан. Үндсэн сурталчилагч    нь Rajon Rondo.

- Nike Hyperdunk 2010 загвар. Hyperfuse-ийн дараагийн байранд байгаа бөгөөд  2010 оны 7 сард худалдаанд гарчээ. Dirk Nowitzki, Pau Gasol тэргүүтэй 45 тоглогч одоогоор өмсч байна.

– Nike Zoom Kobe 5 загвар. 2010 оны 1 сард худалдаанд гарсан, үндсэн сурталчилагч Kobe Bryant. Энэхүү загварыг одоогоор Кобэгээс гадна Andray Blatche, Shannon Brown нарын 22 тоглогч өмсч байна.

– Adidas TS Heat Check загвар. 2010 оны 7 сард гарсан бөгөөд үндсэн сурталчилагч нь Michael Beasley, Brook & Robin Lopez бөгөөд нийт 13 тоглогч өмсдөг.

– Nike Hyperize загвар. 2009 оны 7 сард нийтэд гарсан бөгөөд Richard Jefferson, Andris Biedrins нарын 12 тоглогч өмсдөг.

– Nike Air Max Hyped. 2010 оны 9 сард гарсан загвар бөгөөд үндсэн сурталчилагч нь Chris Bosh юм байна. Мөн Luol Deng, Boris Diaw, Andrea Bargnani зэрэг 10 тоглогчид Боштой нэгджээ.

– Nike Blue Chip II. 2009 оны 9 сарын загвар бөгөөд Emeka Okafor, Greg Oden, Ben Wallace, Kris Humphries нарын 9 тоглогч энэ пүүзийг өмсч байна.

– Adidas TS commander LT. 2008 оны 1 сард худалдаанд гарсан бөгөөд үндсэн хэрэглэгч нь Hedo Turkoglu, Andrei Kirilenko нар юм байна.

Ихэнх тоглогчид сүүлийн үеийн загварын пүүзийг илүүд үздэг боловч, Mike Dunleavy болон Chris Andersen нар тэднийг дагахыг хүссэнгүй “эртний” загвартаа үнэнч үлджээ.

- Nike Air Max 95, 1995 оны хавар нийтэд гарч байсан энэхүү загварын NBA-дэх цорын ганц хэрэглэгч нь Denver Nuggets- ийн Chris Andersen юм.

– Adidas Forum Low, 1984 оны 4 сард анх гарч байсан загварыг Indina Pacers-ийн довтлогч хамгаалагч Mike Dunleavy өмсдөг байна.

Nike -ийн нүүр царай болсон LeBron James өөрийн нэрийн цувралынх нь хамгийн сүүлийн загвар болох James 8-г өмсдөг бөгөөд түүний хуучин багын анд Daniel Gibson, шинэ багын анд James Jones, Zydrunas Ilgauskas мөн Dallas Mavericks-ийн төвийн тоглогч Tyson Chandler нар James 4 загварт нэгджээ.

GD Star Rating
loading...
Nike, хамгийн шилдэг сагсны пүүз, 8.7 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Sensation says:

    Kobe 6 ni gartsii shd eee hamuudaaa teriig ni bi say avsan gaigui yum bn lee

    GD Star Rating
    loading...
  2. Vinsanity says:

    ene puuz buur mair usrelt nemdeg geseen deer zuragtaar garch bsn tailbartaigaa!tamirchid yag uuriinhu chadvaraara l toglonu gehees eniig umsuud toglood bval t1 bizdee hehe!gehdee sda eniig olood avchhiimsan haha!

    GD Star Rating
    loading...
  3. BG says:

    HUJAA NAR UNERTEL YMAR MATERIALAR YAJ HISNIG N MEDEH BIZ TGED MGL RUU LOL

    GD Star Rating
    loading...
  4. Shine angli kinonii site bas porn hehe: http://boxoffice.do.am/

    GD Star Rating
    loading...
  5. lakers al says:

    hyperfuse vnen goe ym bnle.rondo deron gd olon toglogchid umsdug.kobe 5bs goe. Jordan svvliin zagwar ig wade j.johson k.martin melo bibby .g.wallace umsdug. Jordan revolion gd zagwar

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    ene hoguudaar yadg bnaa tgsnd orvl Mercurial Tiempo F50 Predator hamaagu iluu bogood saihan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: