loading...
XVII жарны “Илжгэн” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэлээ.
Сар шинийн барилдааны шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн харьяат, улсын начин А.Цацавшир,, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн арслан Ж.Чулуунбат нар шалгарч үлдсэн ч үзүүр түрүүнд шалгарсан хоёр бөхөд тус тус өвдөг шороодсон юм.
Даян аварга А.Сүхбатын сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд олгодог “Ирээдүйн аварга” шагналынхаа эзнээр Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн начин Н.Батсуурь тодруулав.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн санаачилсан “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг өнөөдрийн барилдааны түрүү бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт гардууллаа.
Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нарын эрхэм гишүүдээс гадна Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Даян аварга, Монгол Улсын гавьяат тамирчин А.Сүхбат, Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нарын алдар цолтнууд “Бөхийн өргөө”-нд хүрэлцэн ирж сонирхсон.
Туулай жилийн барилдаанд аварга, арслан, заанууд доогуур даваанд унаж, аймаг, цэргийн цолтнууд хүчтэй дайчин барилдаан үзүүлснээрээ онцлог байв.
Барилдааны өнгийг тодорхойлох бөхчүүдийн нэг, улсын гарьд И.Доржсамбуу аймгийн начин Ц.Чимэддоржид, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн начин Н.Батсуурьт хоёрын даваанд өвдөг шороодсон бол гурвын даваанд улсын заан Б.Соронзонболд цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг амлаж барилдан унасан юм.
Улсын цолтнуудад халгаатай хэмээн тодорхойлж болох дөрвийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр аймгийн начин Н.Батсуурьт, улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Л.Цэрэнтогтоход, улсын заан М.Баяржавхлан аймгийн арслан Ж.Чулуунбатад, улсын заан Б.Сайнбаяр аймгийн заан Б.Амарзаяад, улсын заан Д.Амгаланбаатар аймгийн арслан А.Алтанхуягт, улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Б.Сангисүрэнд, улсын харцага Д.Баасандорж цэргийн хурц арслан Т.Санжаадамбад, улсын харцага Л.Пүрэвжав аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодсоноор тавын даваанд улсын цолтой найм, аймгийн цолтой найман бөх шалгарч үлдсэн юм.
“Улаанбаатар хивс” компанийн хамт олноос сар шинийн барилдааны үеэр тодруулдаг “Цахир хугалах бөх”-ийн шагналыг Төмөр туулай жилийн сар шинийн барилдааны их шөвөгт үлдсэн, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Нар Мон” компанийн бөх, аймгийн арслан Ж.Чулуунбат гардлаа.
БАРИЛДААНЫ ДҮЙЗ
Тавын даваа:
До.Ганхуяг /у.ар/– Ц.Мягмарсүрэн /у.з/
Х.Мөнхбаатар /у.ар/ – А.Алтанхуяг /а.а/
Д.Рагчаа /у.з/ – Э.Энхбат /у.н/
Ө.Бат-Орших /у.х/ – Б.Амарзаяа /а.з/
Т.Өсөх-Ирээдүй /у.н/– Ш.Мөнгөнбаатар /а.а/
А.Цацавшир /у.н/ – Л.Цэрэнтогтох /а.а/
Ч.Санжаадамба /ц.а/ – Н.Батсуурь /а.н/
Б.Сангисүрэн /а.а/ – Ж.Чулуунбат /а.а/
Зургаагийн даваа:
Х.Мөнхбаатар /у.ар/ – Ц.Мягмарсүрэн /у.з/
Ө.Бат-Орших /у.х/ – Ш.Мөнгөнбаатар /а.а/
А.Цацавшир /у.н/ – Э.Энхбат /у.н/
Ч.Санжаадамба /ц.а/ – Ж.Чулуунбат /а.а/
Долоогийн даваа:
Х.Мөнхбаатар /у.ар/ – А.Цацавшир /у.н/
Ш.Мөнгөнбаатар /а.а/ – Ж.Чулуунбат /а.а/
Наймын даваа:
Х.Мөнхбаатар /у.ар/ – Ш.Мөнгөнбаатар /а.а/
loading...




Osohbayr unsan bol goe.. tegel ene tsagaan sar goe gesen ug…
loading...
namaig diilehgui bj yun dayan avarga ene ter ve bi bol icheed za bolie do gemeer l bna le uchigdur xaxaxa ene ichihgui dahin turuulne gej goridood naadmaar nairaga hiigeed zogsoj bh bh
loading...
mongonbaatar go go
loading...
Mongonbaatar sain shuu uragshaaa.shine amjilt.2 daji udaagaa suhbaatar aimgaas tsagaan sariin turuu avlaa. saihaan saihan.
loading...
Chukadaa bayar hurgey. sain barildsan shuu
loading...
Mongonbaatar engeed ene jiliin naadamd tsol hurthee ongorov. Davah toon guitsvee hoorhii.
loading...
manaihan bohoo deedelye nutag usaaraa taltchahaa boliy oo mongol l hun shuu dee hervee undesnii buh delhiin hemjeend zohiogddog baisan bol nutag usaaraa taltchah uu mongol buhuu demjih uu mongol bohiin hiimor urgelj iveeh boltugai
loading...
Aimgiin nachin gesen nuhur law zugeergvi bololtoi.
loading...