loading...
Английн премьер лигийн 25-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн мягмар, лхага гаригуудад явагдлаа. Лигийн хүснэгтийг нэг ч ялагдалгүй тэргүүлж байгаа МанЮ энэ тойрогт Астон Виллаг талбайдаа угтаж авлаа. Энэ улиралд гоол оруулах нь өдрийн од шиг болсон Уэйн Рүүни дубль хийж Видич нэгийг нэмэрлэснээр баг нь 3 : 1-ээр ялалт байгууллаа. Рүүни хамгийн сүүлд 2010 оны 5 сард нэг тоглолтод 2 гоол оруулж байсан юм. Астон Виллагийн мөнгөөр цохиж авсан Даррен Бент шинэ багийнхаа төлөө 2 дахь гоолоо оруулсан ч тэр нь нэр төрийн гоол болон үлдсэн. Чөтгөрүүдийн ялагдаагүй цуврал 29-д хүрлээ.
МанЮнайтедтэй хамгийн ойрхон яваа өрсөлдөгч бол Арсеналчууд. Энэ тойрогт Венгерийн хөвгүүд Эвертоныг Эмирейтс цэнгэлдэхдээ хүлээж авлаа. Шүүгчийн харалган шүүлт тоглолтын хувь заяаг шийдэж болох байсан ч Арсеналчууд бууж өгөлгүй тэмцсээр 2 : 1-ээр ялж чадлаа. 24 дэх минутад Луй Саа улайм цайм отон тоглолтыэ байрлалаас дамжуулалт аваад гоол оруулж Арсеналчуудыг багагүй нервтүүллээ. Фабрегас яаж ч маргаад шүүгч шийдвэрээ өөрчилсөнгүй.
Гэхдээ хоёрдугаар үеийн 70 дахь минутад Аршавин Фабрегасын ухаалаг дамжуулалтаар тэнцээний бөмбөгийг хийсэн. Улмаар Буучид үргэлжлүүлэн довтолсоор Лоран Косельни булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөн хожлын гоолыг оруулсан. Арсеналын Буучид энэ ялалтыг авч 49 оноотой болсноор МанЮ-гаас 5 оноогоор тусгаарлагдаж байна.
Өвлийн солилцоо наймааны сүүлчийн өдөр 71 сая фунт цацаж хоёр ч том наймаа хийсэн Челсигийн тоглолт олны анхаарлын төвд байлаа. Хэдийгээр шинэ цэргүүд болох Торрес, Давид Луйз нь Сандерлэндийн талбайд хийсэн тоглолтод дебутээ хийж чадаагүй ч Цэнхэрүүд Стадиум оф Лайтад 4 : 2-оор илүүрхлээ. Тойрог ахих тусам улирлын эхэнд үзүүлж байсан урамтай, эрч хүчтэй тоглолт нь эргэн ирж байгаа Челси үүнээс ч олон гоолын зөрүүтэй ялж болох байсан. Гэвч Соломон Калугийн хоёр, Ивановичийн нэг цохилтыг хаалганы шон “хаасан” юм.
Сандэрлэнд ч тун нээлттэй үзүүштэй хөлбөмбөгийг Челсигийн эсрэг үзүүлсэн. Эхний хагас 2 : 2-н харьцаатай тэнцээгээр өндөрлөсний дараа аль аль дасгалжуулагч сэлгээ хийсэнгүй.
60 дахь минутад Лампардын алсын цохилтыг Крейг Гордон хааж чадсан ч Терри нэмж Челси давамгайлж эхэллээ. Улмаар цаг дуусах мөчид Малудагийн дамжуулалтаар Анелка багийнхаа 4 дэх гоолыг оруулсан. Энэ тоглолтын турш Челси 28 цохилт хийсний 14 нь хаалга руу чиглэсэн. Тиймээс Крейг Гордон энэ өдөр хамгийн завгүй хүн байлаа.
Мягмар гаригт эдгээр топ 3 багийн тоглолт явагдсан бол өнгөрсөн шөнө буюу лхагва гаригт үлдсэн тулаанууд өрнөв. Фернандо Торресоо Челси рүү явуулж Суарес, Э.Кэррол гэсэн шинэ тоглогчидоор хүчээ сэлбэсэн Ливерпулийн тоглолт энэ өдрийн онцлох тоглолт байлаа.
Кенни Дэлглиш Сток ситигийн биерхүү тоглогчидын эсрэг 3 – 4 – 2 – 1 гэсэн тактикаар тоглосон. Дирк Кюит довтолгоонд ганцаараа тоглосон бол Жеррард, Мейрелеш ардаас түүнийг дэмжиж байлаа. Эхний хагас гоолгүй өндөрлөсний дараа Раул Мейрелеш 47 дахь минутад эсрэг багийн хамгаалагчидын алдааг ашиглан тооны харьцааг нээсэн.
79 дэх минтад сэлгээгээр орж ирээд байсан Луйс Суарес Кюитийн дамжуулалтаар хаалгачын эсрэг ганцаараа сугарч багийнхаа 2 дахь гоолыг хийлээ. Ливерпуль 2 : 0-ээр Стокыг ялж улирлын эхэнд 2 : 0-ээр ялагдсан хариугаа авлаа. Одоо тэд 7-р байранд жагсаж байна.
***
Бирмингэмийн Крейг Гарднер долоо хоногийн дотор 2 дахь удаагаа багийнхаа баатар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Гарднер лигийн цомын хагас шигшээд Вэст Хэмийн хаалганд хожлын гоол оруулж багаа цомын финалд хөтөлсөн. Харин энэ удаа Манчестери ситигийн лигийн аваргын төлөө өрсөлдөх гэсэн мөрөөдлийн унтраасан гоолыг оруулсан. Бирмингэм Ситид “шавар хааж” 2 : 2-оор тэнцлээ. Ингэснээ Манчинигийн баг нэг хотын МанЮнайтедаас 9 оноо алдаж эхэллээ. Дээр нь Чөтгөрүүдээс нэг тоглолт илүү хийчихсэн байгаа.
Уг нь Тевес 4 дэх минутад гоолын харьцааг нээгээд тоглолт тун сайхан эхэлж байлаа. Тевесийн хувьд Бирмингэмийн эсрэг хийсэн премьер лигийн 6 тоглолтдоо 4 дэх гоолоо хийж байна. Гэвч 23 дахь минутад Жигич Ситигийн хамгаалагчидын алдааг ашиглан Хартын хаалганд тэнцээний бөмбөгийг хийсэн юм.
Александар Коларов 42 дахь минутад чөлөөт цохилтоос тун гайхалтай гоол оруулсан ч Ситигийн давамгайлал удаан үргэлжлээгүй. Дээр дурьдсан Гарднерийн гоол торгуулийн цохилтоос 77 дахь минутад орж хоёр баг тэнцсэн.
| |
|
|||||||
| 2 сарын 2. Бирмингем. Стадион “Сент-Эндрюс”. Шүүгч – Кевин Френд (Лестершир). |
|
| БИРМИНГЕМ – МАНЧЕСТЕР СИТИ – 2:2 (1:2) | |
| Бирмингем | Манчестер Сити |
| Бен Фостер | Джо Харт |
| Стивен Карр | Мика Ричардс, 37 |
| Мартин Йиранек | Джером Боатенг |
| Роджер Джонсон | Венсан Компани |
| Лайам Риджуэлл | Александар Коларов |
| Дэвид Бентли | Джеймс Милнер |
| Барри Фергюсон | Найджел Де Йонг, 46 |
| Крейг Гарднер | Гарет Бэрри |
| Ли Бойер, 75 | Карлос Тевес |
| Камерон Джером, 70 | Давид Сильва |
| Никола Жигич | Эдин Джеко |
| Сэлгээ: | |
| Кевин Филлипс, 70 | Коло Туре, 37 |
| Жан Босежур, 75 | Патрик Виейра, 46 |
| Шар хуудас : | |
| Найджел Де Йонг, 27 | |
| Александар Коларов, 45 | |
Тоттенхэм Блекберний талбайд зочилж Краучын нэг гоолоор яллаа. “Өндөр” довтлогчын энэ улирлын 2 дахь гоол энэ болж байна. Тот одоо премьер лигийн цом гэж том дуугарахаа больж Челсигийн ард 5-р байранд даруухан гэлдэрч эхэллээ.
| 2 сарын 2. Блэкберн. Стадион “Ивуд Парк”. Шүүгч – Андре Марринер (Бирмингем). |
|
| БЛЭКБЕРН – ТОТТЕНХЭМ – 0:1 (0:1) | |
Энэ өвөл Челсигээс Болтонд зээлээр очсон залуу довтлогч Даниель Старридж шинэ багтаа анхны тоглолтоо гоол оруулж 3 оноо авчирлаа. Гэхдээ бүр 90 дэх минутад Волвэсийн хаалган энэ гоолоо хийсэн болохоор түүний нэр хүнд Болтонд гэрлийн хурдаар өслөө.
| 2 сарын 2. Болтон. Стадион “Рибок”. Шүүгч – Питер Уолтон (Нортгемптоншир). |
|
| БОЛТОН – ВУЛВЕРХЭМПТОН – 1:0 (0:0) | |
Энди Кэрролоо их мөнгөөр зарчихсан Ньвкэсл Юнайтед Фулхэмд 1 : 0-ээр ялагдав.
| 2 сарын 2. Лондон. Стадион “Крэвен Коттэдж”. Шүүгч – Майкл Джонс (Честер). |
|
| ФУЛХЭМ – НЬЮКАСЛ – 1:0 (0:0) | |
Тоттенхэмээс Вэст Хэмд зээлээр ирээд удаагүй байгаа Робби Кин мөн л дебут тоглолтоо гоолоор чимэв. Хүснэгтийн сүүл хавиар таваргаж яваа Вэст Хэмчүүд Блекпулийг 3 : 1-ээр ялахад Интерээс зээлээр тоглож буй Обинна дубльдэж, Кин нэгийг нэмэрлэсэн.
| 2 сарын 2. Блэкпул. Стадион “Блумфилд Роад”. Шүүгч – Стюарт Атвелл (Нунатон). |
|
| БЛЭКПУЛ – ВЕСТ ХЭМ – 1:3 (1:3) | |
25-р тойргийн шилдэг баг ГОМЕШ (Тоттенхэм, 3) – Крис БЕЙРД (Фулхэм, 2), Лоран КОСЕЛЬНИ (Арсенал), Неманья ВИДИЧ (Манчестер Юнайтед, 3), Александр КОЛАРОВ (Манчестер Сити) – Рауль МЕЙРЕЛЕШ (Ливерпуль, 3), Рафаэль ВАН ДЕР ВАРТ (Тоттенхэм, 4), Виктор ОБИННА (Вест Хэм) – Николя АНЕЛЬКА (Челси, 2), Уэйн РУНИ (Манчестер Юнайтед), Саломон КАЛУ (Челси)
Премьер лигийн мэргэн буучид
19 гоол Димитар Бербатов (Манчестер Юнайтед)
Карлос Тевес (Манчестер Сити, 2)
Эндрю Кэрролл (Ньюкасл)
Кевин Нолан (Ньюкасл, 1)
Даррен Бент (Астон Вилла, 3)
Дидье Дрогба (Челси, 2)
Питер Одемвингие (Вест Бромвич, 1)
Юхан Эльмандер (Болтон)
Тим Кэхилл (Эвертон)
Фернандо Торрес (Ливерпуль)
Рафаэль Ван дер Ваарт (Тоттенхэм, 2)
Самир Насри (Арсенал, 1)
Флоран Малуда (Челси)
Дадли Кэмпбелл (Блэкпул)
Клинт Дэмпси (Фулхэм, 1)
Премьер лиг 2010/2011
| байр | Баг | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД | 24 | 15 | 9 | 0 | 54-22 | 54 |
| 2 | АРСЕНАЛ | 24 | 15 | 4 | 5 | 50-23 | 49 |
| 3 | МАНЧЕСТЕР СИТИ | 25 | 13 | 7 | 5 | 39-22 | 46 |
| 4 | ЧЕЛСИ | 24 | 13 | 5 | 6 | 46-21 | 44 |
| 5 | ТОТТЕНХЭМ | 24 | 11 | 8 | 5 | 33-26 | 41 |
| 6 | САНДЕРЛЕНД | 25 | 9 | 10 | 6 | 30-28 | 37 |
| 7 | ЛИВЕРПУЛЬ | 25 | 10 | 5 | 10 | 33-31 | 35 |
| 8 | БОЛТОН | 25 | 8 | 9 | 8 | 35-35 | 33 |
| 9 | БЛЭКБЕРН | 25 | 9 | 4 | 12 | 31-38 | 31 |
| 10 | НЬЮКАСЛ | 24 | 8 | 6 | 10 | 36-34 | 30 |
| 11 | СТОК СИТИ | 24 | 9 | 3 | 12 | 28-30 | 30 |
| 12 | ФУЛХЭМ | 25 | 6 | 11 | 8 | 26-26 | 29 |
| 13 | БЛЭКПУЛ | 24 | 8 | 4 | 12 | 35-44 | 28 |
| 14 | АСТОН ВИЛЛА | 25 | 7 | 7 | 11 | 28-43 | 28 |
| 15 | ЭВЕРТОН | 24 | 5 | 12 | 7 | 28-31 | 27 |
| 16 | ВЕСТ БРОМВИЧ | 24 | 7 | 5 | 12 | 31-45 | 26 |
| 17 | БИРМИНГЕМ | 23 | 4 | 12 | 7 | 23-33 | 24 |
| 18 | ВЕСТ ХЭМ | 25 | 5 | 9 | 11 | 27-44 | 24 |
| 19 | УИГАН | 25 | 4 | 11 | 10 | 22-41 | 23 |
| 20 | ВУЛВЕРХЭМПТОН | 24 | 6 | 3 | 15 | 24-42 | 21 |
loading...




haha dahiadl 1t Suarez sainl toglojiishd tsaashid amjilt kk Manai Arsenasl go go
loading...
shildeg bagt uramiin bodood gaihaltai debut hiisen suareziig oruulchihq yaavdaa
loading...
torres chelseagiinh carrol liverpooliinh bolson shde ene mergen buuchiin ardah bagiin neriig ni oorchlooch
loading...
torres minde jargal zovlon 2 eeljildeg gedgiig oilgoosoi
loading...
torres sain toglooroi.chelsi liverpooliig diilne
loading...
Shine angli kinonii site bas porn hehe: http://boxoffice.do.am/
loading...
Man city shal uramguima
loading...
Yum eelj halaatai gej unen shu bainga sain beltgeltei bna gedeg uneheer hetsuu Chelsea Liverpool sergej bna good:) ManU harin ene erchee hadgalj chadah bolov uu??? 3 sarin 1-d hartsgaay yalagdaagui togloltin too 29 hursensh de
loading...
Manu Chelsead hojigdono gej bhgui bhaa. Law tentsene bh. Ene minii bodol. Gants ch hojigdoogui ywj bgaa bolohoor setgel zui mash sain bgaa. Ene l togloltond nuluulnu shdee. Tegeed ch chelsea sain toglohgui l bgaa shdee.
loading...