loading...
Ливерпулийн шинэ довтлогч Луйс Суарес анхны тоглолтдоо гоол оруулж багтаа ялалт авчирлаа. Уругвай довтлогч хоёрдугаар үеийн эхэнд сэлгээгээр орж ирээд 79 дэх минутад Сток ситигийн хаалгы мялаасан бөгөөд түүнээс өмнө Раул Мейрелеш тооны харьцааг 1 : 0 болгоод байсан. Улаанууд премьер лигийн 25-р тойргийн тоглолтод ийнхүү 2 : 0-ээр ялалт байгуулж хүснэгтэд 7-р байранд жагсаж эхэллээ. Фернандо Торресгүйгээр Ливерпульчууд хэрхэн тоглох нь олны анхаарлыг татаж байсан. Хэрвээ Дэлглишийн баг ялалт авч чадаагүй бол “Торресийн орон зай дутагдаж байна” гэж бичих нь тодорхой байсан. Тиймээс Суаресийн гоол зөвхөн гурван оноо төдийгүй шинэ оргил өөд багаа хөтлөх дуудлага боллоо.
Удахгүй Энди Кэррол бэртлээсээ эргээд ирвэл Ливерпулийн урд шугам бүр ч хүчирхэгжих нь тодорхой. Кенни Дэлглиш Сток ситигийн тоглолтод тохируулж тактикаа 3-4-2-1 болгон өөрчилж Дирк Кюитийг довтолгоонд тоглуулан Жеррард, Рауль Мейрелешээр дэмжүүлсэн. Харин арын хагас хамгаалалтад Лукас, Аурелио нарыг томилсон байлаа. Сток ситигийн биерхүү тоглогч нартай хийх агаарын тулаанд ялагдахгүйн тулд Кенни ингэж гараагаа өөрчилсөн байв. Сток сити ч байж болох бүх чадлаараа биеий хүчний тоглолт хийж, Ливерпулийн тоглолтын хэмнэлийг алдагдуулах байлаа.
Эхний хагас энэ нь амжилтанд хүрч Улаанууд гоол оруулж чадаагүй. Кирьякосын ойрын зайнаас мөргөсөн бөмбөгийг хаалга руу чиглэж явахад эсрэг багийн Салиф Диао, цэвэрлэсэн бол , Глен Жонсоны бас нэгэн аюултай бөмбөгийг Асмир Бегович ур чадвар гарган хааж багаа аварсан. Ингээд эхний үе хуурай тэнцлээ. Хоёрдугаар үе эхлэд 2 минут өнгөрч байхад гоолын салхийг талбайн эзэн Копууд хагаллаа. Жеррардын 16-гийн гаднаас хийсэн чөлөөт цохилт Марк Уилсонын хөлнөөс ойж ирэхэд Раул Мейрелеш нэмж цохин улирлын 3 дахь гоолоо хийсэн юм.
Дэлглишийн эрин эхэлснээс хойш хамгийн амжилттай яваа тоглогч бол Раул Мейрелеш. Португал залуу Хожсоныг байхад 16 тоглолтод нэг ч гоол хийгээгүй хэрнээ Кеннигийн удирдсан 5 тоглолтод 3 дахь гоолоо хийлээ. Тоны Пулис анхны сэлгээгээ 62 дахь минутад хийж Салиф Диаог суулгаж бөмбөгийг хол шиддэгээрээ алдартай Рори Делапыг талбайд гаргалаа. Харин үүнээс нэг минутын дараа Кенни Аурелиог сэлгээнд суулган 22.7 сая фунтээр Анфиелдэд ирсэн Луис Суарес талбайд гарч ирсэн юм.
Тэрээр 12 сарын 8-наас хойш торгуулийн улмаас Аякстаа тоглолт хийгээгүй байсан юм. Гэхдээ талбайд гарч ирсэн дариудаа л Суареас шинэ багийнхантайгаа тун сайн ойлголцож байгаа нь харагдсан. Энэ тоглолтод оролцохын өмнө Суарес багийнхантайгаа бэлтгэл хийж ч амжаагүй байсан юм.
79 дэх минутад Кюитийн уралдуулсан дамжуулалтыг Уругвай довтлогч хүлээж аваад эсрэг багийн хамгаалагчидаас сугарч гарлаа. Хаалгачыг хуураад түүний цохисон бөмбөг бага зэрэг сул байсан ч гоол ороход хангалттай байлаа. Ливерпулийн шинэ 7 номер дебут тоглолтоо гоолоор мялаав.
Суарес клуб болон шигшээн бүх тоглолтуудыг оролцуулаад 1.75 тоглолт тутамд нэг гоол хийдэг гэсэн статистик үзүүлэлт байна. Үлдсэн минутад Уолтерсын нэг эвгүй цохилтыг Рейна хаасныг эс тооцвол Стокууд Ливерпулийг сандаргаж чадсангүй.
| 2 сарын 2. Ливерпуль. Стадион “Энфилд”. Шүүгч – Энтони Тейлор (Манчестер). |
|
| ЛИВЕРПУЛЬ – СТОК СИТИ – 2:0 (0:0) | |
| Ливерпуль | Сток Сити |
| Пепе Рейна | Асмир Бегович |
| Глен Джонсон | Энди Уилкинсон |
| Даниэль Аггер | Абдулайе Файе, 65 |
| Сотириос Кирьякос | Роберт Хут |
| Мартин Шкртел | Дэнни Хиггинботам |
| Фабио Аурелио, 63 | Джермэйн Пеннант |
| Мартин Келли | Салиф Диао, 62 |
| Лукас | Марк Уилсон, 67 |
| Рауль Мейрелеш, 76 | Дин Уайтхэд |
| Стивен Джеррард | Джонатан Уолтерс |
| Дирк Кёйт | Джон Карью |
| Сэлгээ: | |
| Луис Суарес, 63 | Рори Делап, 62 |
| Джонджо Шелви, 76 | Дэнни Коллинз, 65 |
| Рикардо Фуллер, 67 | |
| Шар хуудас : | |
| Глен Джонсон, 55 | Роберт Хут, 41 |
| Салиф Диао, 46 | |
| Джон Карью, 50 | |
| Дэнни Коллинз, 81 | |
loading...




Luis Suarez scored his first goal on his debut at Anfield , so let see Torres can manage that on Sunday against great Liverpool , , , xaxaxaxaxa , also I feel sorry about you Torres , you may win the title but you’ll walk without good atmosphere of Kops , Liverpool’s fans are number 1 in the entire world , YOU’LL NEVER WALK ALONE
loading...
suarez ch argagui goaliin tengerteilde Liverpoolchuud suarez-s awsan ni mash nudee olson naimaa Carrol bol bieiin huchnii togloltoor Suarez uhaalag ur chadwar undurtei toglogch ene 2 Europin shildeg baguudiin hamgaalagchdad tun ih gai tarindaa
loading...
Uneheer Sain aguuu dovtolgoonii shugamtai bolloodoo haanach alich bagd gologdohgui ayaandaa evee oloood irheer Ter shildguudiig chin chichruulnedee TGD NEJ HELHED LIVERPOOLEES HENCH YAVSAN HENCH IRSEN LIVERPOOL LIVERPOOLEEREEL IRNE haanach bid ed niig batlana TORRESIIN araaas uhen hatan bh hereggui odoo negent ungursun ter bidnii neg bish zuvhun Bidnii DAISAN URSULDUGCH……….
loading...
uneheer goe togolson bna
suarez anhnii togloltondoo anhniii goolooo oruulsan bnashde gogo LIverpool
loading...
liverpool yaah gej irsenee haruulla gogo liverpool YOU”LL NEVER WALK ALONE
loading...
torres minde jargal zovlon 2 eeljildeg gedgiig oilgoosoi
loading...
tiimee bi yamar bayartai b.naa. er hun 7 dordoj 8 sehnee YOU LL NEVER WALK ALONE
loading...
amjihguishte ta nar naad brand bolson ugee ulig boltol duulsan ch top 10t orj amjihgui ee bi ehnii 4 orvol bi hezee ch chelseag demjihee bolii tanai jersiig bainga umsii
loading...
Ene zaluu ch aguu yuma hdhen hongin umnu torres daisan chelsea ru yvj nulimas mini duslaj bsan bol unudur baginhniga harad bayr huur duuren bna fuck blue team liverpool you ll never walk alone
loading...
king kenny ued EPL avch bas ded avarga bolj bailaa da huurhii, go liverpool go
loading...
liverpool daraagiin ulirald awargin toloo togloj bh bno harj bgaarai muu har hogiin blue team raul mereilesinn tsom tsohiltooor hojigdsnoo sanjiinuu golognuud zaaaaaaaaaaaaaaiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiil
loading...