Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Сумо хөгөө хөлдөө чирлээ

GD Star Rating
loading...

Асашёорюү зодог тайлсанаас хойш яг нэг жил өнгөрлөө. Японы мэргэжлийн сумо энэ нэг жилийн хугацаанд нэр хүндээ чамгүй унагаж амжив. Эхлээд озэки Котомицүки нь якуза нарын гар хөл болж, их хэмжээний мөрий тавьж байсан нь тогтоогдон, сумогоос хөөгдсөн. Харин өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 12 бөх даваа унаагаа наймаалцаж байсан нь илэрч, хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тухай мэдээлж эхэллээ.

Харамсалтай нь эдгээр бөхчүүдийн дотор манай Шёотэнрюү, Корюү нарын нэр байна.

Хэрэг явдлын талаар дуулсан Японы Ерөнхий сайд Наото Кан “Энэ бол урвалт. Ард түмний хайртай үндэсний спортын талбарыг мөнгө олох хэрэгсэл болгож, даваа унаа наймаалцана гэдэг бусармаг явдал” гэжээ. Уурссан Наото Кан ирэх сарын башёд Ерөнхий сайдын цомыг олгохгүй байхаар тогтсон гэнэ.

Мөн энэ сарын 11-д товлосон тэмцээнийг хийхгүй байхаар тогтжээ. NHK телевиз ч ирэх сарын башёгоос татгалзах бололтой. Харин сумод дурлачихсан манай телевизүүд хэрхэхийг бүү мэд.

Хатуу дэг жаягтайгаараа гайхуулдаг мэргэжлийн сумо үнэн хэрэгтээ тос дотроосоо өтдөг гэдэг үлгэрийг эрхгүй сануулав.

Хэрэг явдал Чиёхакухо болон Касуганишики нарын sms-ээр даваагаа наймаалцсанаас сэжүүр авчээ.  Касуганишики цагдаа нарт байцаагдаж эхэлмэгцээ зодог тайлж сэргэлэнтсэн ч сумод зүтгэсэн он жилийнх нь төлбөрийг шударга бус өрсөлдсөнөөс нь болж олгохгүй болох бололтой.

Ийнхүү Японы мэргэжлийн сумо хөгөө хөлдөө чирж, нэр хүндээ улам алдлаа.

GD Star Rating
loading...
Сумо хөгөө хөлдөө чирлээ, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. lil_saint says:

    aa tgd uzuuleh hotolborgui yum shig barag bugd l sumo dammjuulna hetsuu shuu

    GD Star Rating
    loading...
  2. moojogp says:

    Za surteishde…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: