Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Америк хөлбөмбөг, Онцлох » SUPER BOWL – Irish Pub-д 3 дахь жилдээ

GD Star Rating
loading...

Ирэх даваа гариг буюу 2 сарын 7-ны өглөө Америкчуудын хамгийн том баярт тооцогддог Супер Боулын аварга шалгаруулах тэмцээн явагдана.

Техасын Арлингтон хотын “Cowboys” цэнгэлдэхэд 45 дахь удаагийн Супер боулын  аваргын төлөө AFC-ийн аварга алдарт Питтсбург Стилерс, NFC-ийн аварга  Грин Бэй Пэкерз багууд   өрсөлдөхөөр тунан үлдээд байгаа.

Супер Боулын 6 цомоороо хамгийн олон түрүүлсэн багаар нэрлэгддэг Стилерс өнөө жил 8 дахь удаагаа шигшээ тоглолтод шалгаран үлдээд байгаа бол Пэкерзийн 5 дахь финал.

Энэ жил Кристина  Агилера АНУ-н төрийн дууллыг дуулах нэр хүндтэй үүргийг хүлээсэн бол завсарлагаанаар Black Eyed Peas үзэгчидыг хөгжөөнө. Супер Боулын шууд нэвтрүүлгийн үеэр цацагдах рекламны үнэ олны анхаарлыг татдаг. Энэ жилийн хувьд өмнөхтэй адил 30 секунд нь 3 сая ам.доллар байх юм.

Дэлхийн спортын онцлох үйл явдлуудын нэг Супер Боулын гал гарсан тулааныг  3 дахь жилдээ Irish Pub, , www.sportnews.mn онлайн сэтгүүл, МССХ хамтран шууд дамжуулан үзүүлэх гэж байна. 2 сарын 7-ны өглөөний 7.00 цагаас Grand Khan Irish Pub-д уулзацгаая.

GD Star Rating
loading...
SUPER BOWL – Irish Pub-д 3 дахь жилдээ, 9.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. esuhe says:

    Saihan toglolt bolsoon… Demjij bsan bag min ch turuulsen. Wisconsinihon gadaanaa zuragtaa taviad bagaa demjdeg gesen. Wisconsin ni yadaj bhad neleed huiten gejugaa

    GD Star Rating
    loading...
  2. davka says:

    amerik football iig oulgoh bish touch down hiilee l gedeg

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: