Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » М.Бундмаа алт авлаа

GD Star Rating
loading...

Одоогоор Францын нийслэл Парис хотноо жудо бөхийн дэлхийн цомын ээлжит тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмцээний эхний өдрийн барилдаанд амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн 80 орны 309 эрэгтэй, 207 эмэгтэй жудоч хүч үзэж байгаа энэ том тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73 болон эмэгтэй 48, 52, 57, 63 кг жингийн тамирчид медалын төлөө өрсөлдлөө.

Манай улсын хувьд 9 эрэгтэй, 5 эмэгтэй жудочын багтай энэхүү тэмцээнийг зорьсон байна.

Эрэгтэй 60 кг

Ганбатын Болдбаатар А хэсэгт багтаж эхний тойрогтоо хийлж, хоёрын даваанд Японы Тору Шишимэ -г барсангүй. Энэхүү Япон бөх хэсгийн аваргын төлөө Узбекстаны Ришод Собиров -ыг дийлээгүй байна. Узбек бөх энэ жинд аваргалж Японы Тору Шишимэ

Эрэгтэй 66 кг

Энэ жинд манай хоёр шилдэг жудоч А ба Б хэсэг тэргүүлж барилдлаа. Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар маань эхний тойрогт хийлж улмаар хоёрын даваанд Итали эр Франческо Фаралдо -г ялж гуравт Узбекстаны Норковилов Өлигбек – г хоёр вазари үнэлгээгээр ялсан ч хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Давид Ларосу -д ялагдаж шагналт тавдугаар байр эзэллээ.

Б хэсэг тэргүүлсэн Санжаасүрэнгийн Мяарагчаа эхний тойрогт хийлж хоёрын даваанд Болгарын бөх Мартин Иванов -ыг иппоноор илүүрхэж, гуравт Латви бөх Дениса Козловс – ыг ёко үнэлгээгээр ялсан байна. Харин хэсгийн аваргын төлөө Японы бөх Жунпэй Моришита -д ялагдаж шагналт тавдугаар байр эзэллээ.

Энэ жинд манай бөхийг ялсан Япон бөх Жунпэй Моришита тэргүүлжээ.

Эрэгтэй 73 кг

Тус жинд Монголоос ОУХМ Сайнжаргалын Ням-Очир зодоглож С хэсэгт багтаж эхний тойрогт Австри улсын бөх Петер Шарингер -ыг вазари үнэлгээгээр ялалт авчээ. Гэвч дараагын тойрогт Америкийн бөх Ничолас Делпополо -д ялагдсан байна.

Эмэгтэй 48 кг

Эмэгтэйчүүдээс хамгийн хөнгөн жинд Мөнхбатын Уранцэцэг С хэсэгт багтаж эхний тойрогтоо Израйлын эмэгтэй жудочыг баралгүй тэмцээнээ дуусгажээ.

Эмэгтэй 52 кг

Дэлхийн аваргын хүрэл медалт манай жудоч Мөнхбаатарын Бундмаа Б хэсгээ тэргүүлж урамтай сайхан барилдлаа. Эхний тойрогтоо хийлж Итали эмэгтэй Росалба Форсинити -г 1.9 минут үлдээд байхад иппоноор буулгаж, дараагын даваанд Финландын Жаана Сандберг -ийг вазари, ёко, тэгээд иппон үнэлгээ дараалж авч илт илүүрхсэн байна. Улмаар хэсгийн аваргын төлөө эзэн орны эмэгтэй Пенелоп Бонна -г иппоноор буулгана авч чухал ялалт байгуулсан. Улмаар А хэсгээс Японы бөх Мисато Накамура -г ялж гарч ирсэн эзэн орны өөр нэг эмэгтэй жудоч Жнето Приссила -г ялж алтан медалын төлөө Алжирын эмэгтэй Хаддад Сорьяа- г иппон буулган дэлхийн цомын эзэн боллоо. Гайхалтай байлаа, баяр хүргэе.

Эмэгтэй 57 кг

Энэ жинд 33 жудоч хүч үзсэнээс манай тамирчин Түмэн-Одын Баттөгс Д хэсэгт багтаж эхний тойрогт хийлж улмаар дараагын тойрогтоо Туркын Назликан Озерлер -т иппоноор ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Ийнхүү эхний өдөр Монголчууд маань багаараа нэг алт хоёр шагналт байртай боллоо. Маргааш эрэгтэй 81 кг жинд Отгонбаатарын Ууганбаатар, эрэгтэй 90 кг жинд Монгол улсын начин Эрдэнбилгийн Энхбат, эрэгтэй 100 кг жинд Баттулгын Тэмүүлэн болон Олимпын аварга Найдангын Түвшинбаяр, +100 кг жинд Баярсайханы Төгөлдөр, эмэгтэй 78 кг жинд Пүрэвжаргалын Лхамдэгд нар оролцох юм байна.

GD Star Rating
loading...
М.Бундмаа алт авлаа, 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. bayanaa says:

    za judochıddo bayar hurgıe ylanguya Bundmaa maani delhiin hemjeenii buhuu gedegee dahin neg udaa hangalttai haruulj chadlaa bayar hurgie amjilt husie…

    GD Star Rating
    loading...
  2. nyamsaikkhan says:

    hi za mgliin maan judochid sain uzlee oshoo ix chadvar xaragdasj bailaa bux yum a ashiglaaraa amjilt bugdend ni baigaa xaragdlaa za bugdend ni amjilt

    GD Star Rating
    loading...
  3. БИ says:

    Си 1 нээр шууд дамжуулж байгааг нь уг гоё байна.Даан ч тайлбарлагч нь бөхийн мэх ярихаас цаашгүй амьтан байна. тамирчидаа доош хийх(1) дэлхийн шилдэг жүдочидыг сураггүй гар байна гэх зэргээр ярьлаа(2)

    (1) Накамура ялагдсан тул бундмаа азтай байлаа.
    (2) Олимпын хүрэл медальт дэлхийн цомын аварга Хаддадыг сураггүй гар

    GD Star Rating
    loading...
  4. eegii says:

    bayar hurgeye, tur zasag n bundmaad uguh estoi tsoliin erthen ugchuuseiduu,

    GD Star Rating
    loading...
  5. olimpoos l medal avah heregtei tor zasag busad sportiig martan top4gej ylgaj avj teneg systemeer sportoo hogjuulj bna judoog mash ih demjij bna tiim uchraas l amjilt gargaj bna manai bait harvaa hongoniinhen bol sain shuude daanch tor zasag demjdeggui bayr hurgie bundmaad gaviyat ogoh heregtei mash olon jil neg tuvshind barildaj bna sar shiniin mend busad sportoo hogjuulmeer l bga ymda

    GD Star Rating
    loading...
  6. ILCH says:

    ilch

    GD Star Rating
    loading...
  7. Judo sonirhogch says:

    Gaihaltai amjiltaa olympt urgeljluuleerei BUNDAA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: