loading...
Английн Премьер лигийн аман хүзүүнд яваа “Арсенал”-ын хөвгүүд “Сент-Жеймс Парк”-т зочлон тоглохдоо эхний минутад Тео Уолкотт гоол оруулж, дараа нь Журу, ван Перси нар дараалан гоол хийснээр эхний арван минутад гурван гоолын зөрүүтэй амархан хожиж явав. 26 дахь минутад ван Перси дахин нэг гоол хийснээр “Ньюкасл”-ынхан хожигдох нь бараг тодорхой мэт санагдаж байлаа. Гэвч “Ньюкасл”-ын Жоии Бартон энэ орой багийнхаа төлөө бүхнийг хийж чадлаа. Тэрээр эхлээд Абу Диабигийн эсрэг жийн орсонд өрсөлдөгч нь уурласандаа гараараа түлхэж орхив. Шүүгч Диабид энэ үйлдлийнх нь төлөө улаан хуудас өгч, талбайгаас хөөчихлөө. Ийнхүү 52 дахь минутаас эхлэн “Арсенал” арвуулаа тоглох болов. “Ньюкасл”-ынхан хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дуунаас урам зориг аван урагш дайрсаар тооны харьцааг 88 дахь минут гэхэд 4:4 болгон тэнцүүлж гайхамшигтай эргэн ирэлт хийлээ. Тэнцээний дөрөв дэх гоолыг Тиоте 30 гаруй метрийн зайнаас хөөрч ирсэн бөмбөгийг газар ойлголгүй маш хүчтэй цохиж “Арсенал”-ын хаалганд оруулсан хөлбөмбөгийн гайхамшигтай гоолуудын нэг болсон юм. Танхай зангаараа зартай Жоии Бартон энэ тоглолтод хоёр пенальти амжилттай гүйцэтгэснээс гадна түүний хөөргөсөн дамжуулалт бүр аюул тарьж байлаа. Харин “Арсенал”-ын залуус хичнээн хамгаалаад ч хожлын гурван оноогоо хадгалж чадсангүй.
Ер нь Английн Премьер лигийн 26 дугаар тойргийн эхний долоон тоглолт гайхалтай олон гоолтой болж өнгөрөв. Эхний долоон тоглолтыг дүнг танилцуулья.
“Сток Сити”-“Сандерленд” 3:2
Гоол: Карью 32, Хут 83, 90 – Ричардсон 3, Гьян 48
Тоглолтын сүүлийн арван минутад хамгаалагч Роберт Хут хоёр дараалан гоол хийснээр багаа хожигдлоос аварсанаас гадна ялалт хүргэж чадлаа.
“Уиган” – “Блэкберн” 4:3
Гоол: Ж.Маккарти 35, 56, Родаллега 50, Уотсон 65 – Робертс 23, Самба 58, Данн 81
Энэтхэгийн Venky компани “Блэкберн”-ийг худалдан аваад удаагүй байгаа билээ. Саяхан тэд багийн ерөнхийлөгчийг ажлаас нь халсан юм. Харин баг нь “Уиган”-д хожигдлоо.
“Астон Вилла” – “Фулхэм” 2:2
Гоол: Пейнцил өөртөө 13, Уокер 72 – Жонсон 52, Демпси 78
“Манчестер Сити” – “Вест Бромвич” 3:0
Гоол: Тевес 17 пен, 22, 39 пен
Карлос Тевес энэ тоглолтод хет-трик хийлээ. Тэрээр гоолынхоо хоёрыг нь пенальтиас оруулсан юм.
“Тоттенхэм” – “Болтон” 2:1
Гоол: ван дер Варт 6, Кранчар 90 – Старриж 55
“Болтон”-д зээл ирсэн Старриж эхний тоглолтдоо гоол оруулсан бол хоёр дахь тоглолтоо мөн л гоол оруулав. Гэлээ ч “Тоттенхэм”-ийн Кранчар цаг дуусах мөчид гоол оруулснаар багтаа тун чухал гурван оноог авчирлаа.
“Ньюкасл” – “Арсенал” 4:4
Гоол: Бартон 69 пен, 83 пен, Бест 75, Тиоте 88 – Уолкотт 1, Журу 3, ван Перси 10, 26
“Эвертон” – “Блэкпул” 5:3
Гоол: Саа 20, 47, 76, 84, Бекфорд 80 – Баптист 37, Панчон, Адам 64
Франц довтлогч Луи Саа энэ тоглолтод покер хийлээ.
loading...




7 TOGLOLTOND 41 GOAL orson uneheer uzuushtei togloltuud bolson shu. EPL g iim uchraas noiroo hasan uzehed haramsahgui shu zaluusaakkkk
loading...
goy togloltuud bolj Arsenal bolomjiig ashiglaj chadsangui n haramsaltai
loading...
aimaar toglolt bolson EPL uneheer uzuushtei saihan buh togloltuud ni undur hurd, baga zereg bohir toglolt ,baga baguud ni uurdsiiguu muu gej goldoggui urgelj uragsh dovtolj toglodog ni EPL ulam sonirholtoi urgelj goy bolgoj ugdug. EPL hamgiin huchirhig ,hamgiin goy hamgiin uzuushtei tiim l leagea
loading...
aimaar toglolt bolson EPL uneheer uzuushtei saihan buh togloltuud ni undur hurd, baga zereg bohir toglolt ,baga baguud ni uurdsiiguu muu gej goldoggui urgelj uragsh dovtolj toglodog ni EPL ulam sonirholtoi urgelj goy bolgoj ugdug. EPL hamgiin huchirhig ,hamgiin goy hamgiin uzuushtei tiim l league
loading...
Үнэхээр гайхалтай тоглолт болсон шүү.
Тоглолтын эхэнд оруулсан Arsenal_n довтолгоо амжилттай болж гайхалтай гоолууд орсон. Arsenal сайн байсан илүү олон гоол хийх боломж байсан. Харин New Castle_n хувьд шүүгчийн нөлөө асар их байлаа да. Тэр шүүгч үнэн алуур энэ явдалаас болж асуудалд орох нь тодорхой. Гэхдээ энэ жил Arsenal түрүүлэх боломж байсаар байгаа шүү.
loading...
oo gaihamshigtai togloltuud urid shunu bolchij
loading...
oo aimar aimar
loading...
Arsenaliig shuugchid neeree alj bnaa.
loading...
zail chi shuugchee bugsunduu chih, oid toorson sarmagchin chin
loading...
New Castle-iin neg goal-iig oton geed tootsoogui shuu arsenaliig bas shuugch iveesen shuu orson bol bur hojigdohgui yu..
loading...
arsenal-new-castle-2-gaihaltai-toglolt-hiilee-onoodor-super-sunday-shvv-zaluusaa
loading...
Arsenal iim baij PL-n avargiin tuluu uzeh hereg bn uu. 4:0r hojij baij teriigee hamgaalj diilku nusan taglaanuud. Arsenaliin huvid PL-n Titleiig muruudhuu boli.
loading...
arshaviniiig selgeh esgui bsn yum aa rossiskii orj ireed hamgaalaltan deer yamar ih aldav arshavin dovtolgooond ch ter hamgaalaltand ch ter gaigui l togloood bsn
loading...
Kranjcariin goal mash chuhal goal bla. bas uuriigu heregtei gedgee ch haruullaa
loading...
АНЧЕЛОТТИ: БИД ИЛҮҮ ХҮЧТЭЙ БОЛСОН
Бичсэн :C’moon Chelsea
Карло Анчелотти одоогоор ням гарагт тоглох бүрэлдхүүнийг нэрлээгүй байна, гэвч Торрес болон Луисыг ашиглах боломжийн талаар бодож байна гэж хүлээв. Учир нь тэр хоёр хоёулаа маш сайн формтой байгаа юм.
Торрес багтайгаа лхагва гарагт бэлтгэл хийсэн бол Луис засаг захиргааны асуудлаа бүгдийг нь шийдэхийн тулд Португали явсан, харин түүнийг бямба гарагт ирнэ гэж хүлээж байгаа. Тоглогч өөрийгөө формондоо байгаа тоглоход бэлэн гэж ярьж байгаа юм.
Хэвлэлийн хурал дээр хажуудаа Дэлхийн аварга, маш сайн форвард Торресыг суулгаад дасгалжуулагч өөрийн сонголтын тухайд сэтгэгдлээ хуваалцсан.
“Фернандо сайн формтой байгаа, маш сайн бэлтгэл хийсэн, онолын хувьд тэр “Ливерпуль”-тэй тоглож чадна. Гарааны бүрэлдхүүнд гаргах уу, сэлгээнд суулгах уу гэдгээ одоогоох шийдээгүй байна. Бүх зүйл миний хувийн шийдвэрээс хамаарах юм. Шийдвэрээ би ням гарагийн 19 цагаас өмнө гаргана. Одоогоор Луис бүр бидэнтэй ч байхгүй байгаа. Тэр маргааш л ирэх бөгөөд би ням гараг хүртэл шийдвэрээ хойшлуулах болно. Гэмтлийн тухайд шинэ зүйл алга, Алекс, Бенаюн Жирков нар гэмтэлтэй, бусад нь маш сайн формтой тулаанд шамдаж байна” гэж Карло ярьжээ.
Мягмар гарагт “Сандерленд”-тэй тоглохдоо Анчелотти 2 довтлогчтой схемийг сонгосон. Тийм учраас хэрэв Торрес тоглох болвол Дрогбатай юм уу, Анелькатай хослон тоглох нь дамжиггүй. Хоёр довтлогчийг 25 настай тоглогч өндөр үнэлдэг гэлээ.
“Бүгд л Фернандо бол гайхалтай довтлогч, түүнд авъяас, туршлага бий гэдгийг мэднэ. Зөвхөн гоол хийх ч биш, багийн тусын тулд тоглох . Ер нь бол багт тоглох чадвар бол хөл бөмбөгчийн агуу чадвар. Өөрийн бүх чадвараа багтаа зориулах бол хамгийн чухал зүйл. Энэ тоглогч талбай дээр хувиа боддоггүй гэдэгтэй бидний найдвар шууд холбоотой. Ийм ч учраас түүнд “Челси”-д байхад ямар ч асуудал гарахгүй”.
“Тэр бол жигүүрүүдэд тоглодоггүй довтлогч гэдгийг бид ойлгох ёстой. Бүгт түүнтэй аятай зохицон тоглохын тулд түүнд тохирох байрлалыг сонгон олох хэрэгтэй байна. Гэвч мэргэжилтнүүдийг хооронд нь зохицуулан тоглуулах талаар надад ямар ч асуудал хэзээ ч гарч байгаагүй. Довтолгооны тоглогчдын хамгийн шилдэг хувилбарыг сонгохын тулд бид бэлтгэлийн цагийг зарцуулах болно. Үүнд асуудал гарна гэж бодохгүй байна”.
Торресыг авахад зориулагдсан мөнгөний хэмжээний тухай асуултанд Карло тодорхой хариулж чадаагүй, яагаад гэвэл эдийн засгийн асуудал түүнийг хүчтэй хамаараагүй. Гэвч “Атлетико”-н хуучин тоглогчийг “Стэмфорд Бриж” дээр авчрахын тулд хийсэн удирдлагынхаа хөдөлмөрийг тэр магтан сайшаасан.
“Надад асуултанд хариулахад хүнд байна, яагаад гэвэл санхүүгийн асуудал надад нэг их хамаатай биш. Зүгээр л бид бүх клубээрээ Фернандог авахын тулд бололцоотой бүхнийг хийнэ гэж шийдсэн. Учир нь түүнийг бид дэлхийн шилдэг довтлогчдын нэг гэж үздэг юм. Энэ талаар би зүгээр л өөрийн бодлыг хэлсэн. Ямар ч байсан бид 7 хоногийн өмнөхөөсөө илүү хүчтэй, учир нь Фернандо одоо бидний төлөө тоглох болно, энэ бол сайхан мэдээ”.
loading...
ТОРРЕС: ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ УГТАХ
Бичсэн : C’moon Chelsea
Маш сайн формтой байгаа бөгөөд хэрэв түүнийг дуудах юм бол ням гарагт “Ливерпуль”-тэй тоглоход бэлэн гэж Фернандо Торрес батлав.
Энэ улиралд “ Челси”-н шинэ тоглогч хуучин клубынхээ төлөө 26 тоглолт хийж, сүүлийн 7 тоглолтонд 4 гоол хийгээд байсан юм. Шинэ нөхөдтэйгээ хийсэн бүрэн хэмжээний бэлтгэлийн дараа ч дасгалжуулагч түүнийг сэлгээний сандалд суулгаж болохыг тэр ойлгож байгаа.
“Би тоглоход бэлэн гэдгээ мэдэрч байна, би формондоо байна, гэвч эхэндээ би сэлгээнд байсан ч миний хувьд бэрхшээл биш. Тоглогчид намайг халуун дулаанаар угтан авсан, одоо би энэ клубын дасал болсон амьдралыг ойлгохыг хичээж байна. Би эдний эсрэг олон удаа тоглож байсан учраас ихэнхийг нь мэднэ. Тэдний тоглолтын стилийг ч мэднэ. Би маш хурдан клубын амьдралд бүрэн шингэн орно гэж найдаж байна”.
“Энэ улиралд “Челси”-н урдаа тавьсан зорилтоо биелүүлэхэд нь багтаа тусалж чадна гэж найдаж байна. Сүүлийн нэг хоёр сар би оргилдоо маш ойртож тоглосон гэж бодож байна. Улирлын эхний сард би Дэлхийн аваргын дараа нөхөн сэргэж байсан. Одоо бол би маш сайн байгаа, тиймээс энэ мөчөөс эхлэн улирал дуустал юу чаддаг бүхнээ хийх болно. Тэгээд ч гарааны бүрэлдхүүнд багтахын тулд өрсөлдөхөд минь энэ маш чухал” гэж Торрес үзэж байна.
Анчелотти хэрхэн довтолгоог зохиох нь Торресыг нэг их зовоохгүй байна, яагаад гэвэл ням гарагт “Стэмфорд Бриж” дээр ямар ч хувилбар гарсан түүний хувьд хачирхалтай туршилт болно гэдгийг тэр хүлээв.
“Би урд ганцаараа тоглож чадна, хоёулаа, эсвэл гурвуулаа, энэ бол чухал биш. Ямар ч тохиолдолд “Челси” “Ливерпүүл”-с өөрөөр тоглодог. Гэхдээ хэрэв чамд “Челси”-н тоглогчдын түвшин болон туршлага байгаа бол ямар байрлал дээр чи өөрөө тоглох нь чухал биш. Ямар нэг утгаараа би Анелька болон Дрогбагийн шүтэн бишрэгч”.
“Бид “Челси”-н эсрэг тоглож байхад бид үргэлж тэднээс болгоомжилдог байсан. Одоо харин тэдэнтэй нэг багт хамт тоглох болсондоо би их сандарч байна. Бид хамтарч тоглож чадах эсэх нь миний ажлаас хамаарна. Чадна гэж найдаж байна. Тийм тоглогчдын хувьд бол бүгд л тэдэнтэй тоглохыг хүсдэг. Миний хувьд нөхцөл байдал ямар ч байсан хачирхалтай байх болно”. Би долоо хоногийн өмнө л “Ливерпүүл”-н тоглогчидтой бэлтгэл хийж байсан, тэнд миний олон нөхөд байгаа, тиймээс Каррагер, Шкртел Аггер нарын эсрэг тоглох нь надад холимог мэдрэмж төрүүлж байна. Үүнээс эхлэхийн тулд энэ бол том дуудалт”.
Багийнхаа хуучин нөхдийн эсрэг тоглохоос гадна цэнгэлдэх дээр түүний хуучин клубын мянга мянган хөгжөөн дэмжигчид байх болно гэдэг нь Торресийг сандрааж байна.
“Тэд уурлах болно гэдгийг би ойлгож байна. Одоогоор тэд миний шийдвэрийг бүрэн ойлгоогүй байгаа. Магадгүй хэдэн долоо хоногийн дараа ч юм уу, эсвэл магадгүй хэзээ ч ойлгохгүй байх. Би тэдэнд өөрийн шийдвэрийн тухай бүгдийг тайлбарлаж чадах ч, одоо бол ирээдүйнхээ тухай бодохыг илүүд үзэж байна”.
“Би “Атлетико”-н шүтэн бишрэгч байсан бөгөөд хэн нэг түлхүүр тоглогч клубээ орхин явахад би ойлгодоггүй байсан. Тэд өөрсдийн хувьд, гэр бүлийнхээ хувьд, карьерынхаа хувьд шилдэг сонголт хийж байгааг би ойлгохыг хүсдэггүй байсан. Тийм учраас хөгжөөн дэмжигчдийг би намайг ойлгохыг гуйхгүй, ямар нэг хугацааны дараа тэд клубын төлөө миний хийсэн зүйлийг хараад одоогийнхоосоо өөрөөр хүлээн авна гэдэгт би итгэлтэй байна”.
“Их үнэтэй гэрээнд гарын үсэг зурж байсан тийм нөхцөл байдал надад тохиолдож байсан. Тэгэхэд ч надаас илүү их зүйл хүсч байсан. Иймэрхүү зүйлд би бүрэн бэлэн. Би, өмнөө байгаа шинэ амьдрал болон шинэ эринг урам зоригтой угтан авч байна”.
loading...
haraal idsen shuugch chotgort iduulj uheese muu dortsoow
loading...
arsenal newcastle.in 2 uy aimar bolloo. arsenaliin huvid har darsan zuud l gesen ug. ee burhan mini tiim toglolt bainga bolvol bol…. ee burhan mini medku medkuu… hehehe
loading...
liverpool ene jil yach ch san 4 – r bairt orj chadna aa. tim vv liverpool-chvvdee
you’ll never walk alone
loading...