Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Хару башё болохгүй

GD Star Rating
loading...

Японы мэргэжлийн сумогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар Хару башёг зохиохгүй байхаар шийджээ. 11 бөх, хоёр дэвжээний багш “найраа”-нд сэжиглэгдэн шалгагдаж байгаа бөгөөд хэргийн хүрээ улам тэлэх хандлагатай байгаа юм. Цагдаа нар макүүчи болон жюүрёо зиндааны бүх бөхөөс байцаалт авч, хэргийн нотлох баримтыг бүрэн цуглуулахын тулд хугацаа хэрэгтэй. Тиймээс Хару башёг зохиохгүй байхаар шийджээ.

Урьд нь Японы Эзэн хааны цомын тэмцээн 1945 онд Хирошима хотод атомын бөмбөг дэлбэлэхэд гурван сар хойшилж байсан удаатай. Мөн 1946 онд “Кокугикан” ордны сэргээн босголтыг дуусахыг хүлээн зуны тэмцээнээ зохиох боломжгүй болж байжээ.

“Найраа”-нд оролцсон хэмээн сэжиглэгдэж буй бөхчүүдийг сумогоос хөөх асуудлыг хэргийг мөрдөн байцаалт бүрэн дууссаны дараа шийдэхээр хойшлууллаа. Хару башё Осака хотноо гуравдугаар сарын 13-27-нд болохоор тов тогтсон байлаа.

GD Star Rating
loading...
Хару башё болохгүй, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. enhul says:

    oo za za shiidveriing yaj zorigtoi gargahiig uzuulj bna doo, dorno ain

    GD Star Rating
    loading...
  2. haha says:

    bolj bolj sdanuud ih avargaa gomdoogood zodog tailuulchhaar ingej bgaa shd hohino hohino. Uul ni manai mgl buh bas ingvel taarna sda nairaa ntr geel zavaarad bdag shd sda.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: