loading...
Интерээс халагдаад удаагүй байгаа Рафаель Бенитез Италид эргэж ирж магадгүй байна. Хүснэгтийн 8-р байранд яваа Ювентус клуб шинэ дасгалжуулагч хайж байгаа бөгөөд тэдний ашиг сонирхолд хамгийн их нийцэж байгаа мэргэжилтэн нь Рафаель Бенитез гэнэ.
Одоогийн Ювентусын менежер Луйжи дель Нери өнгөрсөн 5 сард ажлаа хүлээж авсан. Анх ирэхдээ Дель Нери шинэ Ювентусыг бүтээн байгуулна гэж арилжаа наймаанд тун идэвхитэй ажилласан. Гэвч багийн амжилт төдийлөн ахихгүй байгаа. Хамгийн сүүлд Юве Кальяриг 3 : 1-ээр ялж улирлын 10 дахь ялалтаа авсан.
Английн The Mirror сониний мэдээлж байгаагаар Рафа дель Неригээс өмнө Ювентуст ирэх боломжтой байсан гэнэ. Гэхдээ тэрээр Интерийг сонгож Милан хотод ирсэн. Харамсалтай нь Интер дэх түүний карьер удаан үргэлжлээгүй юм.
loading...




liverpooliig muu togloj ehlenguut l sonirhoj ehelsen bizde
loading...
milan l dasgaljuullagchaaa solih heregtei bn daaa
loading...