Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Беннигийн цодгор гэдэс эзнээ 200 мянган паундаар торгуулав

GD Star Rating
loading...

Английн “Вест Хэм Юнайтед” багийн удирдлага Өмнөд Африкийн довтлогч Бенни Маккартиг 200 мянган паундаар торголоо. Бенни бэлтгэл тасалж, хэл ам хийгээгүй хэрнээ торгуулсаны учир нь илүүдэл жин. Долоо хоногтоо 38 мянган паундын цалинтай Бенниг ийнхүү сар хагасын цалингаар торгосон нь “Вест Хэм” түүнийг илүүдэл жинтэйгээ тэмцэхийг хатуу сануулсан хэрэг гэнэ.

Илүүдэл жингийн энэхүү драм 2009 онд эхэлжээ. Тэр үед “Блэкберн”-д Бенни алба хашдаг байсан тул дасгалжуулагч Сэм Эллардайс цодойсон гэдсийг нь үргэлж илүү үзээд амраадаггүй байж. Байнга л тураах дасгал, гэдэсний таталт хийлгэж түүнийг үргэлж зовоох болжээ. Азаар тэр үед “Вест Хэм” илүүдэл жинтэй эрийг сонирхож, 2.5 сая паундаар худалдан авсан юм.

2010 оны тавдугаар сард түүний бөөрөнхий биеийн 24.2 хувийг өөх бүрхсэн байгааг мэргэжилтнүүд тогтоосон аж. Энэ нь тамирчин хүнд байх ёстой хэмжээнээс хоёр дахин давсан хэрэг.

Илүүдэл жингээсээ болоод Бенни ӨАБНУ-ын шигшээ багтаа ч тоогдсонгүй. Харин одоо “Вест Хэм” бөөрөнхий галбиртай тоглогчоо турааж авах хамгийн сайн арга бол авдаг “хэдэн бор юм”- тай нь тооцох явдал гэж үзжээ.

Хоёрдугаар сарын эхэнд Премьер лигт тоглох 25 хөлбөмбөгчийн жагсаалтад багтахын тулд Бенни жингээ хурдан хугацаанд гээх хэрэгтэй болсон. Гэвч бүтэлтэй юм болсонгүй.

Америкийн лигээс түүнд хоёр санал ирээд байгаа нь “Вест Хэм” болон Беннигийн сонирхол зэрэг татаж байгаа гэнэ.

GD Star Rating
loading...
Беннигийн цодгор гэдэс эзнээ 200 мянган паундаар торгуулав, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    xaxa yun xoorxon yum tE..

    GD Star Rating
    loading...
  2. XAXA McCarthy gej nohor mon bizdee. Ayaya bas heden jiliin omno PL-d gaigui dundaj hemjeenii dovtlogch baisansan. XAXA INGEH GJ

    GD Star Rating
    loading...
  3. Hoorhon n ch bas haashein bi gomo bish l de

    GD Star Rating
    loading...
  4. Vaancho says:

    yana sda MGL.chud yum l bol gommo gommo geDeg bolson bn shuu.. chelsea’g tsenher geher gommo gehiin sda.. xoorxon yum geher gommo geh yum sda.. bi tsarai zusiig n heleegui bn.. gedesneese bolod torguulj bga bolhor ineegtei hoorhon sanagdad helj bn.. zuger bish l humus iim t1 t1 yum bichdeg bh da gej

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: