Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Г.Батхүү улиран сонгогдов

GD Star Rating
loading...

Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо (MAMSF)-ны удирдах зөвлөлийн хурал болж, цаашдын зорилтоо хэлэлцэж, удирдах бүрэлдэхүүний бүтцэд өөрчлөлт хийжээ. Тухайлбал бүх гишүүдийн хурлыг Их хурал хэмээн нэрийдэж, шүүгчдийн, сургалт дасгалжуулалтын, техникийн, хяналтын, ёс зүйн зөвлөлийг бий болгож, удирдах зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

MAMSF-гийн ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга Г.Батхүү, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг даргын орлогч Да.Ганболдыг, мото спорт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Капитал” группийн захирал П.Батсайхан, автоспорт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монголын төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Л.Пүрэвбаатар, дотоод ажил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр БХТН-ийн дарга Д.Дашзэвэг нарыг тус тус томилсон байна.

Харин холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Очирсүх, нарийн бичгийн даргаар Д.Батзориг (авто спорт), Э.Ууганбаяр (мото спорт) нар ажиллахаар болжээ. Шинээр сонгогдсон удирдлагууд тавдугаар сарын 2-нд мо тоцикльчдын баярын өдрийг зохион явуулахаар болжээ

GD Star Rating
loading...
Г.Батхүү улиран сонгогдов, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. khulgee says:

    Amjilt husey.!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: