loading...
Өчигдөр буюу Ням гарагт Италийн Rallye Ronde di Andora уралдаанд урилгаар оролцож байсан Формула-1-ийн Lotus-Renault багийн нисгэгч Роберт Кубица хүнд осолдов. Кубица Skoda Fabia S2000 машинтай гараанаас 6 км зайтай замд хамгаалалтын хана мөргөж баруун гар болон хөлөндөө хүнд гэмтэл авчээ . Хамтран нисгэгч Якуб Гербер ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Аврах ажиллагаанд таарах багаж хэрэгсэл байгаагүй тул машинаас гаргах гэж багагүй хугацаа алджээ. Эмнэлэгт хүргэгдсэний дараа шууд хэд хэдэн хагалгаанд орсон байна. Гарын гэмтэлээс болж цаашид Формула-1-д уралдахгүй байх аюул нүүрлээд байгаа юм. Хэрвээ гар нь хэвийн ажиллаж чадахгүй бол Формула-1-ийн олон товчлуур бүхий нарийн ажиллагаатай жолоог дахин атгахгүй.
Баруун гарт нь хийсэн хагалгаа 7 цаг үргэлжилжээ. Иймэрхүү бэртэл нь ойролцоогоор 6 долоо хоногын дараа эдгэх шатандаа ордог аж. Гардан эмчилж байгаа эмч Профессор Росселлогийн хэлснээр доод тал нь нэг долоо хоногын дараа гар нь бүрэн эдгэх эсэхийг хэлэх боломжтой болох гэнэ. Түүний гар хэвийн ажиллахад бүтэн жил ч хэрэгтэй байж магадгүй гэв.
Формула-1-ийн гараа 3 сарийн 13 нд Бахрайнд эхлэх бөгөөд Lotus-Renault багийнхан одоогоор түүнийг орлох нисгэгчийн тухай ярих нь эрт байна гэж үзэв. Ийм шийдвэр гаргахаасаа өмнө Роберт Кубицагийн эдгэх хугацааны талаархи мэдээг хүлээж байгаа гэв. Түүнийг орлох нисгэгчийн тоонд туршин нисгэгч Бруно Сенна болон Ник Хайдфелд нар байгаа юм. Герман нисгэгчийн хувьд Зауберт багт уралдаж байсан боловч одоогоор үндсэн орон тоогүй юм. Сеннагаас илүү туршлагатай тул түүнийг сонгох магадлалтай.
Кубицагийн менежер Даниела Морелли Кубицаг эргэн ирнэ гэж итгэж байгаагаа хэлжээ. 2007 оны Монтреалийн аймшигтай ослын дараа Кубица түргэн эдгэж чадсан. Тийм ч учраас Кубица энэ бэрхшээлийг давах сэтгэл зүйн чадвартай гэжээ.
Формула-1 машины залуур
loading...




tagvi hereg boljee sain nisgegch shv hurdan idgere
loading...