loading...
Зорилго
Тус тэмцээн нь аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, эрүүл чийрэг болгох, тэдний дунд сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, NBA-ийн дүрмийг Монголын Лигид нэвтрүүлэх, шилдэг шинэ залуу баг, тамирчидыг шалгаруулах зорилготой.
М-Си-Эс Кока Кола ХХК, Ти Эл Жи-13 ТББ жил бүр хамтран зохион байгуулдаг “Sprite Super League”2010.01.29-2010.05.07 хүртэлх хугацаанд СТО-нд бямба, ням гарагуудад зохион байгуулагдана. Тус тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 6 багийн 500 гаруй тамирчид, дасгалжуулагчид оролцож байна.
“Sprite Super League” тоглолтын үеэр “Sprite Super League”Бүх оддын тоглолт, Спрайт лигийн шилдэг 5 тоглогч, Спрайт лигийн хамгаалалтын 5 тоглогч, Шилдэг тоглогч, Шилдэг дасгалжуулагч нарыг шалгаруулна.
Тэмцээний Аварга багт аваргын цом, аваргын бөгж, аваргын малгай, фудволка, мөнгөн шагнал, спрайт брэндийн бүтээгдэхүүн зэрэг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.
Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны /NBA/ системийн дагуу”Sprite Super League” тэмцээн зохион байгуулагдана. буюу
“D League” буюу Хөгжлийн лигээс шалгарсан 8 шилдэг баг, “Sprite Super League”шилдэг 16 баг, нийт 24 баг “Sprite Super League”өрсөлдөж байна. Нэг баг улирлын 17 тоглолт хийж, плей-оффт шалгарна. 24 баг 12, 12-аар баруун, зүүн бүсд хуваагдаж өрсөлдөнө. Бүс тус бүрээс шилдэг 8 баг шалгарч бүсийн аваргын төлөө өрсөлдөж, улмаар бүсийн аваргууд “Sprite Super League” аваргын төлөө тоглох эрхтэй болно.
Тоглолтын явцад Бүх оддын тоглолт, Хамгийн үнэ цэнэтэй шилдэг тоглогч, Шилдэг хамгаалан тоглогч, Шилдэг дасгалжуулаг”Sprite Super League” шилдэг гарааны 5 тоглогч, “Sprite Super League”шилдэг хамгаалалтын 5 тоглогч зэргийг шалгаруулна.
Жич: шаардлагатай мэдээллийг www.tlg13.mn вэб хуудаснаас авна уу.
“TLG13” шоу үзүүлбэрийн клуб, ТББ
Клубын захирал С.Тулга
loading...




nba-aaag shuud uzdeg site-iig heleed uguuuch please
loading...
ATDHENET.TV enuger uz hogshoon
loading...
khgk- bayarlalaa hugsjhuuun bolj bn
loading...
Goy temtseen shuu ajiltai bid nart chuluut tsagaaraa durtai sportooroo ursuldj tsagiig zuv zohistoi ungruulehed unetei huvi nemer boldg.
Tsaashid ulam huchee avch zohion baiguulltiin tal deeree iluu ih anhaarah heregtei amjilt husey.
loading...
myp2p.eu ene bas NBA shuud uzej bno.. ATDHENET.TV ene oird bolohgui bga yumaa..
loading...
fromsport.com bas uzej boldogiin shdee.tulgaad amjilt husii.
loading...