loading...
The Sun сонин дээр гарсан доорх сонирхолтой жагсаалтыг та бүхэнд орчуулан хүргэж байна.
10. Алан Боксич (2000) Мидлсборо
Энэхүү олон ааштай Хорват эр , Миддлсборо дахь карьерaа гайхалтай сайхан эхэлж Ковентриг 3 -1 -р ялсан тоглолтонд дубль хийсэн байна. Тухайн үедээ английн лийгийн хамгийн өндөр цалин пүнлүүг авч байсан энэ эрхэмийн хөлбөмбөгийн замнал гэмтлийн улмаас тасалдсанаар 2003 онд зодог тайлсан юм.
9. Милан Барош (2002) Ливерпуль
Болтоны талбайд хийх тоглолтонд Жерар Улье , Оуэнийг суулгаж шинэ довтлогч Барошыгг гараанд гаргасан нь олныг багагүй алмайруулав. Гэвч Чех эр хэн гэдгээ харуулж 2 гоол оруулснаар Ливерпульчууп 2 -3 -р ялсан билээ. Тэр улиралдаа Барош 12 гоол оруулсан юм.
8. Майкл Оуэн (1997) Ливерпуль
Хотон Шувуунуудын академаас төрөн гарсан залуу од FC Уимбледон багийн эсрэг хийсэн тоглолтонд сэлгээгээр орж ирэн гоолдсон нь түүний үндсэн бүрэлдэхүүнд хийсэн ахнхы тоглолт байлаа. Хэдийгээр энэ тоглолтонд Ливерпуль хожигдсон ч цаашид багтаа олон ялалтыг багтаа авчрах шилдэг довтлогчтой боллоо гэдгээ мэдэрсэн юм.
7. Робби Кин (1999) Ковентри
1999 онд түүнийг Ковентри 6 сая фунтээр худалдан авсан нь нилээдгүй шуугиан тарьсан билээ. Тухайн үед 19 -хөн настай байсан түүнд энэ үнэ хэтэрхий ахадсан гэж олон хүмүүс ярьж байсан ч тэдний амыг эхний тоглолтоороо л Робби таглав.
Дерби Коунти -н эсрэг хийсэн тоглолтонд дабль хийж багтаа хожлыг авчирсан юм.
6. Марио Станич (2000) Челси
Пармагаас Челси -д ирсэн Хорват залуу эхний тоглолтдоо л гайхамшгийг бүтээв.
32 орчим метрээс хийсэн түүний гайхамшигт гоол Челси багийн түүхэн дэх шилдэг гоолуудын нэгэнд зайлшгүй багтдаг. Гэвч энэ формоо хадгалан амжилттай тоглолтуудыг цааш үзүүлж чадаагүй юм.
5. Рууд ван Нистелрой (2001) Манчестер Юнайтэд
Голландын гоолын машин маань МанЮ -н бүрэлдэхүүнд хийсэн эхний тоглолтдоо л дубль хийж Сэр Фергусонг баярлуулав. Мөн түүнтэй хамт Хуан Верон дебютээ хийсэн юм. Гэвч энэ 2 тоглогчийн МанЮ дахь замнал өөр өөр хувьд тавилантай байсан билээ.
4.Алан Смит (1998) Лиидс Юнайтед
Яг л Оуэн шиг тэрээр Лиидсийн академаас төрөн гарч эхний тоглолтдоо гоол оруулжээ. Сонирхолтой нь түүний оруулсан гоолоор Лиидсчүүд Ливерпулийг талбайд нь ялсан байх юм.
3. Жеимс Ваухан (2005) Эвэртон
Английн шигшээ багийн залуу одын Эвэртон дахь карьер гайхалтай эхэлсэн. Кристал Паласыг 4 – 0 -р бут ниргэсэн тэрхүү тоглолтонд Ваухан анхны тоглолтоо ч хийж анхны гоолоо ч оруулжээ. Энэ гоол нь түүнийг Премьер лийгийн хамгийн залуу гоолдогч болгосон ба өмнөх амжилтыг нь Шрек хочит Рүүни эзэмшиж байсныг та бүхэн мэдэх байх.
2. Брайн Дин (1992) Шеффилд Юнайтэд
1992 оноос эхлэн Английн дээд лигийг Премиер лиг хэмээн нэрлэдэг болсныг та бүхэн мэдэх байх. Харин энэ эрхэм ПЛ -н нээлтийн тоглолтонд Манчестер Юнайтэд -н хаалганд гоол оруулж түүхэнд үлдсэн юм. Хэдийгээр нээлтийн тоглолтонд Улаанд Чөтгөрүүд ялагдсан ч цаашид амжилттай тоглосоор түрүүлсэн билээ.
1. Фабрицио Раванелли (1996) Миддлсборо
Премиер лиг дэх карьера түүн шиг гайхалтай эхэлсэн тоглогч үгүй. Ювентусаас 7 сая фунтээр Боро -д ирсэн тэрээр 1996 -1997 оны улирлын нээлтийн тоглолтонд Ливерпулийн хаалганд хетрик хийж олныг гайхшруулжээ.
loading...




Suarez tsaashdaa ali hawid ni yawah vm boldoo.
loading...
suarez ene jagsaaltad orohgui ee ho. anhnii toglolttoo goal hiisen uur olon l hun bgaa shd nasrigaas ehluuleed neleen humuus bii ene 10 bol ontsgoi 10 ni shd ee double hat trick hiisen eswel 17-19 nastai huuhduud gd l
loading...
Ливерпуулын Каррол, Суарез, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро, Миланы Пато-жерсинүүдийг 9975-7810
loading...
YWNA gej yaar ergui gar we.. iim ix yumig unshad unshad oilgoogui bdag naasan..
loading...
A…..ene jerseynvvdiig xeded zarj bga ve xo?
Suarez, Carroll -n jersey n premier league-n emblem ene ter geed umnyyd n bga myy? xo
loading...