loading...

Дэлхийн аваргын алтан цомыг өргөсөн Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Барселона”-гийн хүүхдийн академийн сурагч зургаан хөвгүүн байсан билээ. Энэ удаад хөлбөмбөгч сонирхогчдодоо “Барса”-гийн хүүхдийн академийн хүмүүжил хариуцсан захирал Карлос Фольгерагийн нэгэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний хэлж буйгаар од төрүүлж, дэлхийн аваргын алтан цомыг ав гэхээсээ илүү амьдралд гараад хөлөө алдахгүй явах чадвар өгөх нь гол зорилго байдаг ажээ.
- Хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг философио товчхон тодорхойлон хэлж болох уу?
- Хэрвээ товч тодорхой хэл гэвэл бид тэднийг сайн хөлбөмбөгч гэхээсээ сайн хүн болгохыг хичээдэг. Боловсролтой, хүмүүжилтэй, нийгэмтэйгээ хөл нийлэн амьдрах чадалтай, энгийн сайхан хүн болох нь чухал. Би дасгалжуулагчийн хувиар биш багшийн хувиар үүнийг хэлж байгаа юм шүү. Манай клуб энэ үзлийг иш үндсээ болгож, маш олон жил мөрдсөөр ирсэн. 10-11 насны хүүхдүүд бидний гар дээр ирдэг. Тэдний эцэг эхэд бид бүгдийг нь од болгоно гэж амлаж чадахгүй. Од байтугай мэргэжлийн хөлбөмбөгч болгоно гэж амлахад хэцүү. Академийн түүхийг судлаад үзэхэд энд суралцсан хүүхдүүдийн 15 хувь нь мэргэжлийн хөлбөмбөгч болдог гэсэн дундаж дүн гарсан юм. Гэхдээ эдгээр 15 хувьд багтаж буй хүүхдүүдийн ихэнх нь Примера лигийн багт тоглодоггүй, түүнээс доош зэрэглэлд тоглодог гэдгийг сануулахад илүүдэхгүй. Тэгэхээр манай сургуулийн хүүхдүүдийн дийлэнх нь энд сурч байсан гэсэн багын сайхан дурсамжтай өөр ажил эрхэлдэг хүмүүс болдог гэсэн үг. Бидний зорилго бол хүүхдүүдийг 16-17 насанд хүрч, сургуулиа төгсөхдөө үеийнхэнтэйгээ ижил боловсрол эзэмшиж, ажил эрхлээд явах чадвартай болгох явдал.
- Танай академид гадаадын олон хүүхэд сурдаг байх. Тэдэнтэй харилцахад нэмэлт хүндрэл үүсдэг үү?
- Тийм ээ, гадаад хүүхэд олонтой шүү. Академийн нийт сурагчдын 35 хувь нь гадаадынх. Одоо манай сургуульд л гэхэд Камерун, Сенегал, Нигери, Доминикан Ард улс, Швед, Унгар, Бразил, Аргентины хүүхэд бий. Гадаад хүүхэд гэхээрээ л нэмэлт асуудал үүснэ гэж юу байхав. Гэхдээ хэлний асуудал тулгарна л даа. Испани хэл мэддэггүй хүүхдүүдийг онцгойлон анхаарч, хэл сургах багштай болгодог. Тэгээд хүүхдүүд испани хэлээр ярилцдаг орчинд орчихсон тул аажимдаа өөрсдөө яриа сурчихдаг.
- Танай академийн хүүхдүүд ерөнхий боловсролын ямар сургуульд сурдаг вэ?
- Мэдээж, маш сайн сургуульд сургадаг. Гэхдээ хүүхдүүдээ хөлбөмбөгтэй ямар ч хамааралгүй энгийн сургуульд суулгадаг. Хүүхэд зөвхөн хөлбөмбөгөөр мэргэших бус эхлээд сайн нийгэмших ёстой. Дэлхий ертөнцөд хөлбөмбөгөөс өөр сонирхолтой зүйл олон байдгийг тэд мэдэх хэрэгтэй. Хэрвээ тэд зөвхөн хөлбөмбөгийн сургуульд суралцдаг бол үүнийг мэдэрч, суралцах чадвараа алдчихна.
- Тэгвэл танай академийн хүүхдүүдтэй суралцаж буй энгийн сургуулийн хүүхдүүд хэрхэн харилцдаг бол. Бас танай шавь нар тэдэнд хэр ханддаг бол. Би “Барселона”-гийн тоглогч гэсэн үүднээс их зан гаргаж, дээрэлхэх тал гардаг уу?
- Тийм явдал гарч байсан. Гэхдээ олон биш ээ. Хэрвээ сургуулиас иймэрхүү мэдээлэл ирвэл тэр цээжээ дэлдсэн хүүхдийг бид байранд нь тавих аргаа амархан олдог. Ер нь хүүхдийн хүмүүжил гэдэг их нарийн, нухацтай асуудал. Тэд бидний гар дээр хар багаараа ирдэг ч аль хэдийнэ хөлбөмбөгч гэсэн нэр зүүчихсэн байдаг. Хөлбөмбөгт үнэхээр авьяастай болохоороо л энд ирсэн нь тодорхой шүү дээ. Нутагтаа юмуу төрөлх сургуульдаа тэд хөлбөмбөгийн багийнхаа жинхэнэ од нь байсан бол энд ирээд бусдынхаа адил болон хувирдаг. Учир нь энд авьяас чадвараараа дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэж ирсэн хүүхдүүд сурдаг. Бүгд л нэг ижил тэгш эрхтэй. 60-уулаа адил эрх, үүрэгтэй. Нэг ёсондоо нэг гэр бүл болж байгаа юм. Манай гэр бүлд хичнээн авьяастай хүүхэд байлаа ч гол нь даруу төлөв зан, тэгээд хөдөлмөрч зан чанарыг хамгийн илүүд үздэг. Хамгийн гол нь даруу төлөв зан, хөдөлмөрч зан чанар. Үүнгүйгээр хичнээн агуу авьяастай байгаад амжилт олохгүй. Үүнийг л бид хүүхдүүдэд ойлгуулдаг. Пуйолийн аав хүүгээ манай академид авчирч өгөхдөө их сайхан үг хүүдээ хэлсэнийг энд дурьдая. “Чи “Барселона”-гийн төлөө тоглох хөлбөмбөгч болох эсэх чинь надад хамаагүй, мэргэжлийн хөлбөмбөгч болж чадах эсэх чинь ч хамаагүй. Харин тийм болохын төлөө чамайг чадах бүхнээ хийсэн гэдгийг л би мэдрэх ёстой” гэж. Одоо Пуйолийг хар л даа, тэр хэн болчихсон явна вэ? Гэтэл түүний тоглолтыг харахад гайхалтай хурдтай гэх үү? Эсвэл техник хууралт үнэхээр сайтай гэх үү? Аль аль нь үгүй. Тэгсэн хэрнээ яагаад тэр ийм хэмжээний тоглогч болж чадав? Энэ бол өнөөх яриад байгаа даруу төлөв зан, хөдөлмөрч зан чанар. Тэгээд бас гайхалтай эрэлхэг, эрмэг зан чанар. Ийм зан чанарынхаа ачаар л тэр шилдэг хөлбөмбөгчдийн нэг болж чадсан.
- Танай академид элсэн орох боломжийг яаж олох вэ. Гадаад хүүхдүүдэд ийм боломжийг хэрхэн олгодог юм бэ?
- Энэ бол дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй манай скаутуудын гол ажил. Тэд ирээдүйтэй, авьяастай хүүхдүүдийг танилцуулаад, сонгон шалгаруулалтад оруулдаг. Өөр нэг арга бий. Гэхдээ энэ аргаар цөөн хүүхэд авдаг л даа. Гэхдээ хэлье. Хэрвээ таны хүүхэд юмуу хэн нэгэн таньдаг хүүхэд үнэхээр хөлбөмбөгийн агуу авьяастай нь тодорхой байвал бичлэгийг нь хийгээд манай багийн цахим хаягаар илгээж болно. Манай багийн мэргэжилтнүүд тэрхүү бичлэгийг үзээд үнэхээр онцгой хүүхэд байна гэвэл эргээд таньтай харилцаж, сорилтод ирэхийг урьдаг.
- Та хүүхдүүдийг нэг гэр бүл болгохын тулд их бэрхшээлтэй тулгардаг уу?
- Нэг гэр бүл шиг болгоно гэдэг амаргүй. 12-13 настайдаа гэнэт гэр бүл, эцэг эхээсээ холдсон хүүхэд шинэ газар ирээд сэтгэлзүй хямрах нь бий. Ийм үед нь бид дэм болж, урам зориг өгч, туслах ёстой. Жишээ нь, Иньестагийн тохиолдлыг дурсая. Тэр Альбасетегийн жижигхэн тосгоноос ирсэн. 12 настай жаахан банди. Ирчихээд эхний хэдэн өдөр гэр рүүгээ өдөр бүр утсаар ярьж, ирж авахыг гуйн уйлдаг байж билээ. Үнэхээр түүнд хүнд туссан хэрэг. Ашгүй, бурхны авралаар тэр энд үлдэж чадсан. Хэрвээ бид түүнийг үлдээж чадалгүй алдчихсан бол яах вэ? Тэгвэл хэн Голландын хаалганд хожлын гоолыг хийх юм бэ?…Манай сургуульд сурч төгссөн 10 хүүхэд тутмын найм нь багаасаа “Барса”-гийн хөгжөөн дэмжигч байсан гэсэн дүн гарсан юм билээ. Одоо хар л даа. Ахлах дасгалжуулагч Хосеп Гвардиола гэхэд энд зургаан жил амьдарсан. Түүний туслах Тито Вильянов бас л манайх. Биеийн хүчний бэлтгэлийн багш бас л эндээс гарсан. Хүүхдийн академийн маань захирал Гильермо Амор ч манай академийн хүүхэд. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд хүүхдийн академи бол хоёр дахь гэр нь. Тэд өөрсдөө ямар зам туулж, хаана амьдарч өдий зэрэгт хүрснээ сайн мэддэг. Тиймээс эргээд бидэнд их анхааралтай хандаж, үргэлж тусалж дэмждэг. Тэгээд ч санал асуулгын дүнгээс харахад хүүхдүүд манай академид илүү дурладаг. Жишээ нь “Реал” руу ч юмуу тэмүүлэхээсээ илүү манайхыг дээрд үздэг.
- Яагаад?
- “Барселона”-гийн хүүхдийн сургуулиас үндсэн бүрэлдэхүүнд багтах хөлбөмбөгч болоход илүү амархан санагддаг байх. Үнэхээр ч тийм тал бий. “Реал” сүүлийн арван жилд академийнхаа хэдэн хүүхдийг үндсэн бүрэлдэхүүндээ хүртэл бэлдэж чадав? Рауль, тэгээд Касильяс л байна шүү дээ. Гэтэл манайд хэд байна. Гэхдээ манайх сайн, тэднийх муу гэсэн үг биш шүү. Тэдний сургууль ч гэсэн сайн. “Вильярреал”, “Атлетик Бильбао” ч бас сайн сургуультай…
- Энд суралцаж буй хүүхдийн төлөө жилдээ хэдий хэмжээний мөнгө гаргадаг вэ?
- Энэ тоог шууд хэлчихэж болохгүй. Ямар ч байсан “Барселона” сонгож авсан хүүхдүүдийнхээ бүх хэрэгцээг хангадаг. Гэртээ харьж ирэх, хоол тэжээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн төлбөр, тэмцээн уралдааны төлбөр гээд бүгдийг нь клуб бүрэн гаргана. Хэрвээ Барселонд ирж хүүхдээ эргэхийг хүсвэл бид замын зардлыг нь даадаг. Ер нь бүх зардлыг бид даадаг гэж ойлгох нь зөв. Ерөнхий мөнгөний хэмжээг хэлэхгүй байгаа нь хүүхэд бүрийн хэрэгцээ өөр байдгаас шалтгаалж байгаа юм. Мессигээр л жишээ болгоё л доо. Түүний биеийн өсөлтийг зогсоохгүйн тулд тусгай эмд багагүй мөнгө тухайн үед зарцуулсан. Одоо тэр өндөр биш ч гэсэн хэрвээ тэрхүү эмийг хэрэглэж байгаагүй бол өдий зэрэгтэй өндөр болохгүй байсан.
- Тэгвэл ирээдүйн оддыг бэлтгэж буй таны цалин хөлс энгийн ажилтнуудынхаас өндөр үү?
- Үгүй дээ, манай сургуулийн багш, ажилчид Испанийн энгийн ажилтны дундаж цалинтай. Би ч бас тийм. “Барселона”-д ажиллаж буй хүмүүсийн хувьд мөнгө гэхээсээ алдар нэр нь чухал байдаг. Жишээ нь намайг томоохон ёслолын арга хэмжээнд үргэлж урьдаг. Энэ бол миний ажлын хамгийн сайхан үнэлгээ гэж би боддог.
Жич: “Барса”-гийн академийн байшин болон академийн хүндэтгэлийн самбарт хөлбөмбөгчдийн хүүхэд ахуйн зургийг байрлуулсныг дор нийтлэв.




loading...




zoz aguu yumaa aguu yum hulbumbug gedeg chin eruusuu shinjleh uhaan buhel buten process yum bndaa end
loading...
unxeR goe yumOO.. xexe
loading...
baliar jijeg khymyysiig belddeg surguuli shyy dee. bi medne ee
loading...
tegeed ene jijiguudiig baliar gorzgoruud n hojij chadaj bga uym bolov u…xaxa
loading...
haha reina , puyol , iniesta ed nar ymar hoorhon batsaanuud ve goy zurag bn shde
loading...
sda mini jijg geed ene humuus hojigdood bna uu.ugui shdee.ton bietei sda mine.sport oilgodog yumuu kop gsn nuhur.
loading...
Goy yum oo ingej setgel zurhee zoriulj beldej bgaa toglogchid Barca-d toglood shildeg gej nerlegdehees oor yahav dee .
loading...
Bi chelseagiin fan ch gsn Barca-g hvndelj yawdag. Goe niitlel boljee.
loading...
goe yumoo. Mongolchuud uug ni avias bga shdee, daan ch iim nohtsol ni alga. Гэртээ харьж ирэх, хоол тэжээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн төлбөр, тэмцээн уралдааны төлбөр гээд бүгдийг нь клуб бүрэн гаргана. Хэрвээ Барселонд ирж хүүхдээ эргэхийг хүсвэл бид замын зардлыг нь даадаг gesen bna. Mongold iim yum bol bhgui. Oorsdoo buh yumaa gargadag. 5 myangiin ketnees avahuulaad l hehe
loading...
saihan orchuulsan bna bayrallaa
loading...