loading...
Жудо бөхийн Парисын их дуулгын тэмцээн хоёр дахь өдөрөө үргэлжилж өнөөдөр дууслаа.
Эрэгтэй 81 кг

Энэ жинд манай залуу мастер Отгонбаатарын Ууганбаатар 53 жудочтой медалын төлөө өрсөлдлөө. 2009 оноос эх орноо төлөөлж олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох болсон энэ залуу одоо 22 настай. 2010 онд Улаанбаатар хотноо болсон Чингис Хаан дэлхийн цомын тэмцээнд хүрэл медал хүртэж байсан билээ. Манай тамирчин Б хэсэгт Германы тамирчин Оли Бишоп -ын тэргүүлсэн хэсэгт орсон.Тэрвээр эхний даваанд хийлж улмаар Туркын Серхат Камбур ялаад Германы залуу жудоч Свен Маресч -д ялагдсан байна. Уг нь манай хүн эхний үнэлгээ аваад илүү явж байсан ч Герман эр этэх мэхээр манай тамирчинг тэнгэр харуулж чадсанаар тэмцээнээ үргэлжлүүлжээ. Герман эр цаашаа нутаг нэгт Бээжингийн олимпын аварга Оле Бишоп -ыг ялж хэсгээ тэргүүлсэн ч медалын төлөө Францын бөхөд ялагдан шагналт тавдугаар байр эзэллээ. Энэ жинг дэлхийн чансаанд нэгт яваа Солонгосын Жае-Бум Ким түрүүлжээ.
Эрэгтэй 90 кг

Энэ жинд газар газраас нийт 50 жудоч хүч үзсэн байна. Энэ жинд манай улсаас энэ жил 26 настай 2008 оны ази тивийн аваргын хүрэл, 2010 оны Чингис Хаан дэлхийн цомын хүрэл медалт Монгол улсын начин Эрдэнбилгийн Энхбат оролцлоо.
Манай тамирчин эхний даваанд хийлж улмаар хоёрын даваанд Францын бөх Лудович Гоберт -ыг ялсан гурав дээр Узбекстаны залуу бөх Набиев Куршид -ыг барсангүй. Манай хүн хурд дутуу байсан, бага зэрэг ядарсан юм болов уу?
Энэхүү Узбек хүрэл медал хүртсэн бол энэ жинд дэлхийн чансаа 7-д байгаа Японы бөх Дайки Нишияма түрүүлж алтан медал хүртжээ.
Эрэгтэй -100 кг
Энэ жинд манай улсаас хоёр тамирчин оролцлоо. Дэлхийд чансаагаараа 12 -д зогсдог манай залуу тамирчин Баттулгын Тэмүүлэн эхний даваанд хийлж, хоёр дээр Камерүүний тамирчин Франк Моусима Евана -г вазари үнэлгээгээр илүү гарч ялалт авсан. Гэвч гурвын даваанд дэлхийн чансаа 13 -д байгаа Латви -ын бөх Евгенис Бородавко -д юко үнэлгээ давуу байсан ч барилдаан дуусахаас ганцхан минутын өмнө хөл авсан гэдэг үндэслэлээр торгуульж тэмцээнээс хасагдлаа. Энэ эр цаашаагаа хэсгийн аварга болсон ч энэ тэмцээний түрүү бөх Голландын Хенк Грол -д ялагдаж хүрэл медалын болзол хангасан юм.
Харин манай Олимпын аварга Найдангын Түвшинбаяр С хэсэгт багтаж эхний даваанд хийлж хоёрын даваанд Узбекстаны бөх Рамзиддин Саяидов -ыг 3:10 минутанд иппон үнэлгээгээр ялж, улмаар хоёрын даваанд С хэсгийн тэргүүлэгч дэлхийн чансаа 2 -д эрэмблэгдэж байгаа 31 настай Белгийн тамирчин Элко Ван Дер Геест -ийг 2:19 минутанд цэвэр шидэж, хэсгийн аваргын төлөө Голландын бөх Дэнни Мееувсен – ийг юко үнэлгээгээр ялалт байгуулжээ. Улмаар медалын өнгө шийдэх барилдаанд Солонгосын бөх 2003 оны дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга Хее-Тае Ванг -тай хүч үзжээ. Манай тамирчин 3:19 минутанд мөн иппон буулгаж чадсанаар аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон юм.
Аваргын төлөө Голландын бөх Бээжингийн Олимпын хүрэл медалт, дэлхийн хошой мөнгөн медалт Хенк Грол -той барилдсан. Манай аварга эхнээсээ үүрч шидэх, хөмрөх гэх мэт дархан мэхээ хийх гэж санаачлагатай барилдсан ч өөрөөс нь хавьгүй өндөр Голланд эр тухай бүрд нь амжилттай хамгаалсаар байсан юм. Улмаар Голланд эр хавирах мэхээр манай хүнээс юко үнэлгээ салгаж чадсан нь аминд орж энэ тэмцээний аварга боллоо. Хенк Грол дэлхийд чансаагаараа 8-д бичигддэг бол манай аварга Н.Түвшинбаяр 27 -д эрэмбэтэй юм байна.
Ийнхүү амжилттай барилдаж медалд хүрсэн Олимпын аваргадаа баяр хүргэе.
+100 кг жингийн Баярсайханы Төгөлдөр болон -78 кг жингийн эмэгтэй Пүрэвжаргалын Лхамдэгд нар эхний даваанаас цааш гарч чадсангүй.
Ийнхүү тус тэмцээнд багийн дүнгээр Монгол 1 алт, 1 мөнгө, 2 шагналт байртай дөрөвдүгээр байрт орлоо. Бидний урд Япон 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл, Франц 5 алт, 1 мөнгө, 6 хүрэлтэй, Голланд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалтай тус тус шалгарчээ.
loading...





3 jil ene zaluugaas medali huleelee ashgui ingej neg yum awah gej.
loading...
olimpoor ene holland gar ni nuguu zoond barildaj hurel deer buusan bhaa.tuvshindee bayr hurgii daa.
loading...
judo.giiin durem shinechlegdeeegui bol ene zaluuugaaas ih yum huleeeh bailaaaa er n ch tegeeed mongolchuuud maani ene shinechlelteees bolj ih hohirson mon europiiin bohchuuuuud bas……………………..
loading...
hi judo sonirxogchiddoo mend xurgie za manai judochid sain uzej bna lee jaaxan mintiin togsgol deer anxaaruul .. gej bodogdloo tegxees bol exneesee ooroo ooriixooroo barildaj bna lee bugd l iluurxeer l suuldee jaaxan onoo aldxaaraa shataj baigaa xaragdaj ban lee busdaar bol bux yum iluu bna lee manaix za bugdeeree unger aas alt avanaa za amjilt sweitsaraas mutarlav
loading...