loading...
Монголын сагсан бөмбөгийн холбооны Ниссан примьер лигийн нэгдүгээр тойргийн ээлжит гурван тоглолт Спортын төв ордонд өчигдөр үргэлжлэн явагдлаа.
Харцага 61:60 ТLG-13
Харцага: Ц.Мэргэн 20 оноо+8 самбар
TLG-13: Б.Дархантөгс 20 оноо, Анх-Од 15 оноо
Тус тоглолтын эхний хагас тэр чигтээ хамгаалалтанд дор явагдсан гэхэд болно. Багуудын аль аль нь оноо тун бага авч эхний хагаст 32:26-гаар Харцагын ялимгүй давуугаар өндөрлөсөн юм. Харин 2 дахь хагаст тамирчдын алдаа тун их гарч байсан бөгөөд Харцагын түлхүүр тоглогч Б.Одбаяр тун хангалтгүй тоглож байв. Харин довтлогч Ц.Мэргэн багийнхаа дийлэнх оноог түүж байлаа. Гэхдээ тэр 20 онооныхоо 13-ыг нь торгуулийн шидэлтээс авсан бөгөөд дунд, холын 13 шидэлтийнхээ ердөө 3-ыг нь л оновчтой болгосон байна.
Харин TLG-13-аас Б.Дархантөгс сайн байж 20 оноог авсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Харцагаас хамгаалагч Б.Нэмэхбаяр, залуу тоглогч Б.Дорждамба нар нь тав дахь хувийн алдаагаа гаргаснаар тоглолтыг орхисон бол TLG-13 –ын Төвийн тоглогч Э.Цэрэнбаатар, А.Гансүх багийн лидэр Б.Дархантөгс нар нь мөн таван алдаа гаргаж тоглолтыг орхижээ.
Тоглолтын сүүлийн хоромд TLG-13 –ын Данасүрэн, Азжаргал нарын довтолгоо оновчгүй болсоноор багаа хөөджээ. Ингээд тоглолтын төгсгөлд 61-60 ын харьцаатайгаар Харцага хожил авсан юм.

Хүлэгүүд 92: 67 ШУТИС QGX
Хүлэгүүд: О.Ууганбаяр 38 оноо, Бадрах 16 оноо+ 8самбар, 4 о.дам+3 б.тас, Болортулга 15+9 самбар
ШУТИС: Ц.Ганболд 25 оноо
Өчигдрийн 2 дахь тоглолт лигийн АШТ-ий сүүлийн гурван жилийн аварга Хасын хүлэгүүд – ШУТИС-ын Акулууд багуудын тоглолт боллоо. Энэ тоглолт эхнээсээ л Хүлэгүүдын илт давамгайлал дор явагдсан юм. Хасын хүлгүүдийн довтлогч, өнгөрсөн оны тэргүүн тоглогч О.Ууганбаяр болон төвийн тоглогч П. Болортулга нарын ээлж дараалсан довтолгоонууд оновчтой болж байснаар үндсэн цагт 92:67-гын харьцаатайгаар Хасын хүлэгүүд ялалт байгуулав. Хасын хүлэгүүд багаас О.Ууганбаяр гайхалтай сайн тоглолтыг үзүүлж 38 оноог авсан нь өчигдөрийн хамгийн өндөр оноо байлаа. Харин Акулууд багаас довтлогч Ц.Ганболд 25 оноо авсан байна.
Аватар 90:80 Сүлд Оффицерууд
Аватар:Лэкс 29 оноо+13 самбар, Ш.Сэдбазар 19+6 самбар, О.Сэргэлэн 16 оноо
Сүлд:А.Од 33 оноо, Батбямба 15+9 самбар
Энэ өдрийн Сүүлийн тоглолт ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны Офицерууд – Америкийн гурван ленионертой Аватар багуудын тоглолт байсан юм. Ордон дүүрэн үзэгчидтэй эхэлсэн энэ тоглолт цаг хагасын туршид үзэгчдийг огтхон ч уйдаасангүй. Аватар багийн төвийн тоглогч Лэкс тоглолтыг тун ширүүн эхлүүлж хүчтэй слэм данк хийсэн юм. Түүний будагтай талбайгаас хийсэн довтолгоонууд ээлж дараалан амжилттай болж байснаар багтаа тэргүүллийг авчирсан. Ингэснээр тоглолтын эхний хагас 49:36-гаар Аватар багийн давамгайлалаар өндөрлөсөн болно. Тоглолтонд Аватар багийн легионэр Кимарли Уильямс оролцоогүй ч Кланренс Жеффри гайхалтай байсан юм. Тэрбээр энэ тоглолтонд 13 оноог авсан байна. Харин тоглолтын сүүлийн хагаст Офицеруудын довтолгоо илт ширүүсч эхэлсэн. Холбон тоглогч С.Батбямба, туршлагатай хамгаалагч А.Од нар тун үр дүнтэй тоглолтыг үзүүлж багийнхаа дийлэнх оноог авч байлаа. Хасын хүлгүүдийн экс хамгаалагч А.Одын хувьд энэ тоглолтонд сэлгээнээс талбайд гарч 33 оноо авч багаа тэргүүлсэн юм. Гэсэн хэдий ч түүний энэ оноо багтаа ялалт авчирахад хангалттай байсангүй баг нь 90:80-ын харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ингэснээр тэдний хувьд хоёр дахь хожигдлоо хүлээсэн байна. Харин Аватар багийн хувьд хоёр дахь ялалтаа байгууллаа. Ниссан примьер лигийн дараагийн тоглолтууд маргааш Баянзүрх буллз- TLG-13, Ирвэс-Харцага, Акулууд-Аватар багуудын тоглолтоор үргэлжлэн явагдана.
loading...




uugnaa vneher sain toglogch shv vr dvntei ooriigoo daichilj sain toglodog toglogch
loading...
Хүлэгүүд ugaasaa aimar bnle ixenx n shigshee xvch tsentswergvi
svvliin jilvvded tvrvvlj bgaa sharks aas ganbold iig awch chdaxgvi l bsan shd 25 gj 30garan onoo awsan bx 3aas zoogood bsan shd Хүлэгүүд xamaagvi undur yum bnle aimar . avatar yarix yum bish sn
loading...
sharks uud araggvi l namdaj bnle ganbold iig avch chadaxgvi bnle gantsaaraa aimar togolson
loading...
ÌÑÁÕîëáîî áîëîí óã ñïîðòûã äýìæèí àæèëëàäàã á¿õèé ë õ¿ì¿¿ñò õàíäàõ íü:
Ýíý èõ ìýäýýëëèéí ýðèí çóóíä àìüäàð÷ áàéãàà áàéæ http://www.basket.mn ñàéòûã àæèëä îðóóëàà÷ ýý. 2011 îíû “Nissan premier league” íýðýýð ýõýëñýí áîëîâ÷ îäîîãîîð ìýäýýëýë àâàõ ÿìàð ÷ ñàéò àëãà.
loading...
ene ligiin toglolt yg heden tsagaas ywagddag ym bol humuusee heleed ogooch
loading...
5-s eheldiishdee hu
loading...
ene nissan ligiin togoltiin hubiarriig gargashee teriig sh chadahgui bgaaaa yumuu daa
loading...
TV-eer garch baigaa yu? Ungursun jil Eagle-eer gardag baisan sanagdana,
loading...
http://www.basket.mn site-aa ajild oruulaachee, bagiin sport medeelel, statistik dun medeegee humuust sain hurgej bj amjilt olno shvv dee, odoo heden bag oroltsoj bgaa hen hen haana togloj bgaag medej bgaa hun hovor bn shvv
loading...
neteer yaj sags uzdiin tuslaach zaluusaa
loading...
atdhenet.tv hmgiin bolomjtoidoo ho
loading...
ene jil tv-r togloltuudiig shuud gargahgvi gsn sto-ni A zaaland 1 3 5 dahi udrvvded 5tsagaas ehldiishdee tasalbariin vne 2000 news.mn dr togloltiin huwiar tawigdtsan bgaa zaluusaa vzetsgeegeerei ireh 7 hnogiin togloltuud bvgd shirvvhen togloltuud blndoo…
loading...
http://www.facebook.com/#!/NissanPL Ene ligiin alban yosnii facebook huudas, buh medeelel ni end gardag.
loading...