Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Талбайн теннис » Рафаель Надаль, Испаний шигшээ “Laureus”-н оны шилдгүүд

GD Star Rating
loading...

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Laureus World Sports Awards“  буюу оны  спортын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт Абу Дабид явагдлаа. 1999 онд анх үндэслэгдсэн уг шагнал нь өмнөх онд спортын ертөнцөд амжилт ялалтаар бусдыгаа манлайлсан шиллгүүдийг нэрлэдэг юм. Оны шилдэг эрэгтэй тамирчин, оны шилдэг эмэгтэй тамирчин, оны шилдэг баг гэх мэтчилэн нийт 10 номинациар шагнал гардуулдаг.

2011 оны шилдэг эрэгтэй тамирчинаар Их Дуулгын 3 түрүү хүртэж, дэлхий чансааны тэргүүн байрыг эргүүлэн авсан Рафаель Надаль шалгарлаа. Рафа өнгөрсөн онд удаан хүлээсэн Америкийн нээлттэй тэмцээний түрүүгээ хүртэж “Алтан Их Дуулга”-н эзэн болсон. Их Дуулгын бүх цуврал болон Олимпийн наадамд түрүүлсэн тамирчин энэ хүндлэлийг хүлээдэг юм.

Харин эмэгтэй шилдэгээр АНУ-н уулын цанын тамирчин Ванкуверийн олимпоос  алт, хүрэл медаль зүүсэн Линдси  Вонн тодорсон. Вонн Ванкуверийн “Цагаан” олимпийн өмнө бэртэл авч тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч тэсвэр тэвчээр гарган уралдаж downhill төрлөөр Олимпийн аварга болж чадсан тул түүнд энэ шагналыг гардуулсан гэдгийг ёслолын арга хэмжээний үеэр зохион байгуулагчид онцолж байлаа. Вонн мөн 2011 оны Америкийн шилдэг тамирчин болсон юм.

Оны шилдэг багаар мэдээж хэрэг ДАШТ-ий анхны түрүүгээ хүртсэн Испаний шигшээ баг тодорлоо. Италийн багуудаас анхлан требль хийсэн Интер Милан клуб тэдэнтэй санал асуулгад ойролцоо өрсөлдсөн ч шилдэг болж чадсангүй. Өнгөрсөн онд F1-н ертөнцийг доргиогоод алга болсон Браун GP баг тодорч байлаа.

Оны шилдэг эргэн ирэлтээр мото спортын домог Валентино Росси тодорсон. Росси улирлын эхэнд  Мужеллод болсон бэлтгэлийн үеэр  осолдож Гран пригийн бүтэн улирлыг өнжиж магадгүй гэгдэж байсан ч 8 сард уралдааны замдаа эргэн ирж спортын ертөнцийг шуугиулсан. Нэгдсэн дүнгээр Росси улирлыг 3-р байрын амжилтаар өндөрлүүлсэн.

Францын домогт хөлбөмбөгч Зинедин Зидан хөлбөмбөгийн ертөнцөд өнгөрүүлсэн гайхалтай карьерийнхөө төлөө “Laureus”-н Насан туршын гавьяа шагналтнаар тодорсон.

GD Star Rating
loading...
Рафаель Надаль, Испаний шигшээ "Laureus"-н оны шилдгүүд, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    zidane avahgui bol oor hen avah ve odo ued bol

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: