loading...

Англи мэргэжилтэн Стив Макларен Германы “Вольфсбург”-ийн амжилтгүй тоглолтын гол буруутнаар нэрлэгдэн, халагдлаа. Түүний оронд нэрт хөлбөмбөгч асан Пьер Литтбарскиг түр томилжээ. “Бид Стивтэй цаашид хамтран ажиллах эсэхдээ эргэлзэж байсан. Гэвч яаруу шийд гаргалгүй хүлээсэн юм. Амжилт гаргах нь нэгэнт өнгөрсөн энэ үед түүнийг халж байна. Биднийг хасагдах бүсээс ганцхан оноо зааглаж эхэллээ. Бидний тооцож, хүлээж байснаас тэс өөр үр дүн шүү” гэж багийн ерөнхий захирал Дитер Хенесс мэдэгджээ.
“Вольфсбург” одоогоор Бундеслигийн 12 дугаар байрт жагсаж байгаа юм. Харин цомын тэмцээнд 1/8 шигшээд хоёрдугаар дивизионы “Энерги” багт хожигдон хасагдсан билээ. Энэ улирлын эхэнд “Байерн”, “Вольфсбург” багууд бундеслигийн аварга болно гэж ам өрсөн мэдэгдсэн удаатай. Стив Макларен Голландын “Твенте”-г улсынх нь аварга болгосны дараа өнгөрсөн оны тавдугаар сард “Вольфбург”-ийн урилгыг хүлээн авсан юм.
loading...




ene ugaasaa chadvargui dasguulagch gej bi boddog yum bgaan Englandiig yalaa daa………..
loading...
ene ochson gazar bolgonoosoo shahuu halagdaj yavahiin englandiin bagiig euro 2008r alsan hunshdee
loading...