Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Ван дер Сарыг хэн орлох вэ?

GD Star Rating
loading...


“Манчестер Юнайтед”-ын үндсэн хаалгач Эдвин Ван дер Сар энэ жил 40 насны босго давж спортын хувьд хэт ахмад настай болсны зэрэгцээ хүнд өвчтэй эхнэрээ асрах зайлшгүй шаардлагатай байгаа тул зодог тайлахаар хатуу шийдсэн. Сэр Алекс Фергюсон түүнийг багийнхаа хаалгачдын дасгалжуулагчаар үлдэхийг ятгасан ч татгалзсан хариулт авсан юм. “Би түүнийг хөлбөмбөгөөс нэг хэсэг холдмоор байгааг нь ойлгож байна” гэж Сэр Алекс ярьсан бол Ван дер Сар “Би нэг л зүйл харамсдаг. “Манчестер Юнайтед”-д хэтэрхий хожим ирсэн юм” хэмээн ярьсан удаатай. Сэр Алекс Ван дер Сарыг “Фулхэм”-ээс багахан мөнгөөр авсан нь нүдээ олсон наймаа болсон билээ. Хэзээ ч сандарч мэгддэггүй, багийнхаа хамгийн тайван, оюунлаг нь гэгддэг хаалгачийг зодог тайлсаны дараа “Улаан чөтгөрүүд”-ийн нэг дугаарыг хэн эзэмших нь тун сонирхол татаж эхлэв. Одоогоор энэ “ажлын байр”-ын төлөө Голландын “Аякс”-ын Мартин Стекеленбург, Испанийн “Атлетико”-гийн Де Хеа, Германы Шальке-04“-ийн Мануэль Нойер, “Ливерпуль”-ийн Пепе Рейна, Оросын ЦСКА-гийн Игорь Акинфеев, Францын “Лион”-ы Уго Льорис нарын нэр дурдагдаж байна. “Ажлын байр” ганц байтал нэр дэвшигчдийн тоо тавд хүрээд байгаа нь энэ.

Хамгийн сүүлд Пепе Рейна “Би спортын томоохон амжилтад хүрмээр байна. “Манчестер Юнайтед” бол үнэхээр амжилттай баг” гэж мэдэгдсэн нь “Ливерпуль”-ийн хаалгачид чамгүй мөнгө хаявал санаа нь Манчестерийн баг руу эргэж магадгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

Мөн үүнтэй зэрэгцэн Уго Льорис “Би зун багаа сольж болох юм. “Манчестер Юнайтед” бол агуу баг. Гэхдээ юу болохыг харж л байя” хэмээн ярьжээ. Оросууд шигшээ багийнхаа хаалгач Игорь Акинфеевийг “Улаан чөтгөрүүд”сонирхож байгаа мэтээр их бичдэг. Гэвч одоогоор албан ёсоор яригдсан зүйл нэг ч үгүй. Акинфеевийг хэт хөөрөгдсөн үнэтэй гэж Сэр Алекс үнэлсэн сураг бий. Харин Голландын шигшээгийн хаалгач Мартин Стекеленбург, Германы шигшээгийн хаалгач Мануэль Нойер, Испанийн шигшээгийн ирээдүйн нэг дугаар гэж буй Де Хеа нарыг сонирхож буй тухай мэдээлэл он дамжин гарсаар байгаа билээ.

“Манчестер Юнайтед”-д бас саяхан Даниас авсан Андерс Линдегаард хэмээх залуу хаалгач бий. Гэхдээ түүнийг зөвхөн нөөц хаалгачаар ажиллуулахаар авсан гэж ярих болжээ. Харин багийн хоёрдугаар хаалгач Польшийн Томаш Кушчак ирэх зун багаа орхих бодолтой байгаа гэнэ.

Ийнхүү нэг дугаартай “Улаан чөтгөр”-ийг хайх ажил өдөр ирэх тусам улам өргөжиж, шийд гаргах хугацаа нь улам богиноссоор байна.

GD Star Rating
loading...
Ван дер Сарыг хэн орлох вэ?, 9.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Ezen haan says:

    ene 5-n haalgachaas hen ni ch bitgii ochoosoi tvi tvi sda gej

    GD Star Rating
    loading...
  2. Kawashima says:

    Japanii Kawashima dajguishd.hyamdhan ch bh

    GD Star Rating
    loading...
  3. real madrid says:

    Kawashima chin shine bagtai geree hiichihsen shde.

    GD Star Rating
    loading...
  4. naran says:

    akinfeev l gaigui baih doo

    GD Star Rating
    loading...
  5. Teo says:

    scotland -d nerd garsan haramch ulsuud sh de SAF unetei naimaa hiij bsnig sanadagguie, hyamdhan uneer hun avaad harin gaigui bolgoj gargaj irdeg hun sh de tegeed unetei zarchna bolomj ni garval orosuud une heutgeh gej tom duugarch bga bha akinfeev zarimda oron garan bdgas bus sain l haalgach

    GD Star Rating
    loading...
  6. santaclaus says:

    Germany haalgach naidvartai blgui dee

    GD Star Rating
    loading...
  7. CHELSEA says:

    Gohino ene ih zevuun sda shdee edvin van dar sar hurehguu gazar gej bhguu sain haalgach gehdee manud bga bolhoor ni l durguu bgain :P

    GD Star Rating
    loading...
  8. Great Mongol says:

    German zaluug avchaasai tegvel bolj bna

    GD Star Rating
    loading...
  9. Alia says:

    De Gea sain zaluu mash sain shu !

    GD Star Rating
    loading...
  10. pepe reina biti yawaasai. top baguud zgr hamag sn toglogchdin avchhimaa. zz reina yawku blgu de

    GD Star Rating
    loading...
  11. MaNu FaNaY says:

    ene deer bga manu-g muula bga sdakuud shees ni goojoog uhehnee manugaas aigaad archaagaa aldhiimaa haha Akinpaev yumu Noeyr deer bha

    GD Star Rating
    loading...
  12. Wolf says:

    Manaih aguu bag Gehdee Buffoniig ehelj avaad Noier yum uu David de Geag 2oor jaal yavuulj yum uzuulsen ni deer sain ch gesen turshlagui tom temtseend ballaad hayaval haramsaltai

    GD Star Rating
    loading...
  13. Erdenebat says:

    AKINFEEV ZVGEER BLGUI DE BAS L IREEDUITEI HAALGCH SHDEE

    GD Star Rating
    loading...
  14. Wolf says:

    Manaihan ManUtd official sited handaj fan zoned burtguuleechee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: