Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Үндэсний шигшээ баг » МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ӨНӨӨДӨР ЭХНИЙ ТУЛААНАА ХИЙНЭ

GD Star Rating
loading...

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооны “Chalenge Cup” тэмцээний урьдчилсан тоглолт хийхээр Филиппинд очоод байна. Өнөөдөр шийдвэрлэх тоглолтыг талбайн эзэн орны багтай хийх бөгөөд Баколод хотод байгаа шигшээ багийн тамирчидтай интернэтээр холбогдож, тоглолтын өмнөх мэдээлэл авснаа хүргэе.

Манай баг замдаа БНХАУ-ын Гуанжоуд хотод 10 хоногийн бэлтгэл, хоёр ч нөхөрсөг тоглолт хийсэн. Эхлээд Хятадын дээд лигт харьяалагддаг Гуанжоу хотын багтаа тулж, 1:3-аар хожигдоход ганц гоолыг довтлогч Г.Төгсбаяр оруулжээ. Өнгөрсөн жилийн “Нийслэл лиг”-ийн шилдэг хагас хамгаалагч А.Чинзоригийн уралдуулж өгсөн дамжуулалтыг Г.Төгсбаяр гүйцээсэн байна. Удаад нь Гуанжоу хотын оюутны багтай тоглож, 1:2-оор хожигдсон аж. Эсрэг багийн хаалгыг Э.Ганзориг мялаасан юм. Шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат эдгээр тоглолтуудад 4-5-1 хувилбарыг сонгосон.

Шигшээ баг даваа гаригт Филиппинд ирж, тоглолт болох Баколод хотын “Luxury Place” зочид буудалд буужээ. Өчигдөр манай цагаар 19:00-д тоглолт болох “Панаад Стадиум”-д бэлтгэл хийв. Цэнгэлдэх хүрээлэн 15.500 хүний багтаамжтай ч 20 мянган хүн тоглолт үзэх боломжтой гэнэ. Энд 2005 оны Зүүн Азийн наадам болон 2007 оны “Tiger Cup”-ийн сонгон шалгаруулах тэмцээн болж байв. Баколодод бүгчим, халуун байгаа нь манай тоглогчдод хүндрэлтэй байна. Агаарын температур +48 градусыг зааж байгаа гэнэ.

Халз тулааны эхнийх нь өнөөдөр 19:00 цагт эхэлнэ. Энэ удаад ч гэсэн нөхөрсөг тоглолтын адил 4-5-1 гэсэн хувилбараар тоглох бололтой. Хаалгачаар Ц.Ганбаяр /УБДС/, баруун жигүүрийн хамгаалагчаар Ц.Энхжаргал /Эрчим/, төвд Д.Лүмбэнгарав /УБДС/, О.Очбаяр /УБДС/ гарах магадлалтай. Харин зүүн жигүүрт “Эрчим”-ийн Б.Анар, “Сэлэнгэ пресс”-ийн С.Одхүү нарын нэг гарах боломжтой. Харин дундын шугамд Б.Гарьдмагнай /Мазаалай/, А.Чинзориг /УБДС/, З.Баттулга /Эрчим/, П.Алтантулга /Мазаалай/, Н.Цэ¬дэнбал /УБДС/ гарч, галын шугамд Г.Төгсбаяр тоглох байх. Тоглогчид бага зэрэг бэртэлтэй ч ноцтой зүйл үгүй.

Сонирхуулахад Филиппиний шигшээ баг ерөнхий дасгалжуулагчаа сольжээ. Тэднийг 2010 онд удирдсан англи мэргэжилтэн Симон МакМенеми халагдаж, Михаэль Вайсс ажлыг нь хүлээн авсан. Герман дасгалжуулагчийн удирдлага дор филиппинчүүд богино дамжуулалт голчилсон тоглолтыг эрхэмлэх сураг бий. Өдгөө 45 настай Вайсс 2001-2004 онд Японы “Киото Пурпле Санга”, 2004-2006 онд БНХАУ-ын 20 хүртэлх насны багт тус тус туслах дасгалжуулагчаар ажилласан. Ха­рин 2007-2010 онд Руандагийн 17 хүртэлх насны багийг удирдахын хамт тус улсын Хөлбөмбөгийн холбооны техникийн захирлын ажлыг хашиж байжээ.

Филиппин-Монголын тоглолт­той хамт “Challenge Cup”-ийн сонгон шалгаруулалтын хүрээнд Бутан-Афганистан, Камбож-Макао, Тайвань-Лаосын тоглолт болно. Филиппин, Монголын хариу тоглолт гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болж, хоёр тоглолтын нийлбэрээр ялсан нь шигшээ тэмцээнд оролцох эрх авна. Хэн ялсан нь 2012 оны “Challenge Cup”-ийн “А” хэсэгт Мьянмар, Палестин, Бангладештай өрсөлдөх эрхтэй болох юм. Шигшээ багийнхандаа амжилт хүсье.

GD Star Rating
loading...
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ӨНӨӨДӨР ЭХНИЙ ТУЛААНАА ХИЙНЭ, 9.9 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. Batuka says:

    Nohorsog togloltod hojigdson gsn chin manaih hojigdoh bur todorhoi yum shig sanagdchihlaa. Sain hamgaaalaad zoruu bagatai ireesei. Shigsheedee amjilt huseydee.

    GD Star Rating
    loading...
  2. шигшээ багтаа амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  3. amjilt

    GD Star Rating
    loading...
  4. Баагий says:

    Амжилт хүсье.

    GD Star Rating
    loading...
  5. tugsu says:

    saihan hamgaalaad surj gants dovtlogchooroo neg uzeed l garaad ir. amjilt husiii mun saihan medee sonsogdono baih gedegt naidaj bna. uragshaa manaihan

    GD Star Rating
    loading...
  6. mercedes says:

    aij bergeed bh yumgui shuu hamuudaa alaltsad duusiishuu

    GD Star Rating
    loading...
  7. unshigch says:

    Энэ Д.Лүмбэнгарав үхэдгүй ээ??? хэхэхэ За за тоглосон юм, амжилт хүсье, ТВ-ээр гарахгүй л байхдаа : (

    GD Star Rating
    loading...
  8. Tulgaa says:

    шигшээ багтаа амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  9. kidd says:

    yooooooooo manaaaaaaixaaaan shaachihaasai……..
    tgwel dahiad mongold togloltuud bolno shde…….

    GD Star Rating
    loading...
  10. see says:

    тийм шүү ямар ч байсан айлын талбайгаас тэнцээтэй ирээсэй http://www.abs-cbnnews.com/video/sports/02/07/11/azkals-gear-vs-mongolia энэ охидууд нь тэгж их хөл бөмбөг үздэг л юм байх даа Пиллиппин

    GD Star Rating
    loading...
  11. mgl says:

    mongoliin shigsheeedeee amjilt hvsie .mongolchuud uragshaa

    GD Star Rating
    loading...
  12. demn says:

    za zaluusaa uragshaa amjilt hvsie zorigtoi hvch chadaltai vzne shvv MONGOLIIN ard tvmen holbombog sonirhogchid ta hediigee l amjilt gargahiig mash ih hvsej hvleej baigaa shvv bid etsesee hvrtel hamt daa

    GD Star Rating
    loading...
  13. shuud uz

    GD Star Rating
    loading...
  14. Zook says:

    Shigshee bagiinhandaaa amjilt husey

    GD Star Rating
    loading...
  15. mgl says:

    2-0 oor hojigson bnaa gehdee mglchuud 10 aa togloson gnee nuguu mazaalaigiin Altantulga /jati/ geed nuhur ulaan card avsan suragtai bna.

    GD Star Rating
    loading...
  16. US-Mongolia says:

    http://www.facebook.com/#!/profile.php?id=739466234
    2-0 hojigdson Video bichlegiig uzne uu.

    GD Star Rating
    loading...
  17. hHHHHHq says:

    Xohigdson bn sh de manai xolbombogiin xolboo gej loidson gazar bdg yum shig bga yum da oorsdoosoo sanaachlan zoxiodog temtseen gej bdg yumuu

    GD Star Rating
    loading...
  18. C.Rolnaldo says:

    shigshee bagtaa amjilt xvsie. Bi toglodog yamar neg bagt beltgel xiie gewel xaana xandax we

    GD Star Rating
    loading...
  19. aaa says:

    hulbumbugiind holboond handaarai yamar negen bagt shalguulj beltgel hiij boloh uu geed ok… c ronaldo…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: