loading...
Төмөр туулай жилийн сар шинийн барилдаанд одтой сайхан барилдан түрүүлж, бөхөд хайртай монгол түмнээ баярлуулсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Зэвсэгт хүчний 142 дугаар анги, “Алдар” спорт хороо, “Энгүүн тал” компани, “Жавхлант” дэвжээний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар шагналын. Түүнийг Батлан хамгаалахын сайд Л.Болд хүлээн авч, хүндэтгэл илэрхийлэн, алд цэнхэр хадаг мөнгөн аяганы хамт гардууллаа. Түүнчлэн дэд ахлагч Ш.Мөнгөнбаатарыг дэслэгч цолоор шагнасныг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав гардуулсан.
Түүнчлэн “Энгүй тал” компани Ш.Мөнгөн¬баатарыг урам¬шуул¬лаа. Компа¬нийн удирдлагууд бөхөө 10 сая төгрөгөөр урамшуулж, ам¬жилт хүсэв. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нь “Энгүй тал” компани болон тэдний санаачлан байгуулсан “Жавхлант” дэвжээгээр овоглон барилддаг юм. Тэрбээр сар шинийн барилдаанд түрүүлснээр энэхүү амжилтад хүрсэн Сүхбаатар аймгийн хоёр дахь бөх болов. Улсын харцага Ч.Өвгөнхүү 1969 онд начин цолтой байхдаа түрүүлж байсан бол 1964 онд улсын начин Л.Дашдаваа, 2000 онд улсын харцага Ц.Магалжав аймгийн арслан байхдаа үзүүрлэж байв. Сонирхуулахад улсын харцага Ч.Өвгөнхүү Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээний дасгалжуулагчаар ажилладаг бө¬¬гөөд шавь нь амжилтыг нь 42 жи¬лийн дараа давтсан нь энэ.
loading...




manai aimag, manai sumiin buh duu
loading...
manai udmiin buhiin amjiltiig davtsan bn bayr hurgey
loading...
Манай Монголын бөх дөө
loading...
10 saya tugrug bolj baina. harin ter tsergiin tsol iluudjee.
loading...