Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » “Аватар” “Аварга загас”-нуудыг буулгаж авлаа

GD Star Rating
loading...

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордонд явагдлаа.

Баянзүрх буллз 15        29        21        21        86

TLG-13 16        19        16        16        67

Баянзүрх буллз:Б.Билгүүн 29+7 самбар, Т.Санчир 15+11 самбар, О.Сайнбаяр 12+11 самбар

TLG-13: Ш.Азжаргал 13, Б.Дархантөгс 12+8 самбар+5 бөмбөг таслалт, А.Гансүх 11+10 самбар

Өчигдрийн эхний тоглолт МУИС-ийн “Баянзүрх Буллз” болон “TLG-13” багуудын хооронд өрнөж, 86:67-ноор “Бухнууд” ялалт байгуулсан юм. Тоглолтын эхний үе 16:15-аар “TLG-13” багийн тэргүүллээр өндөрлөсөн боловч хоёрдугаар үед “Бухнууд” илүүрхэж, 29 оноо авсан бол өрсөлдөгч баг 19 оноо авснаар онооны зөрүү холдож, улмаар 44:35 харьцаатай өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст МУИС-ийн баг сайн байснаар хожжээ. Энэ тоглолтод “Буллз”-ын довтлогч Б.Билгүүн 29 оноо авч, багаа манлайлсан бол Т.Санчир 15, О.Сайнбаяр нар 12 оноогоор багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин “TLG-13” багаас Ш.Азжаргал 13, Б.Дархантөгс 12 оноо авсан байна. Тус багт энэ өдөр АНУ-ын легионер Девон Александр анхны тоглолтоо хийн гурван оноо авсан юм.

Харцага 31        10        22        22        85

Ирвэс 18        14        17        18        67

Харцага: Ц.Мэргэн 18+11 самбар+5 оновчтой дамжуулалт, Б.Одбаяр 13+11 самбар,

Ирвэс: М.Ууганбаяр 30+13 самбар, Д.Чадраабал 13, Г.Үлэмж 10

Өчигдрийн хоёр дахь тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд боллоо. Тус тоглолтод “Ирвэс”-ээс М.Ууганбаяр 30 оноо авч өөрийн хувийн дээд амжитаа тогтоосон байна. Энэ нь мөн өчигдрийн тоглолтуудын  хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Түүнд “Ирвэс”-ээс Д.Чадраабал 13, Г.Үлэмж 10 оноогоор л тусалжээ. Харин багийн бусад гишүүд тун хангалтгүй байснаар эцсийн дүнд баг нь 85:67-гоор ялагдал хүлээжээ. “Харцага”-ын онооны лидер Ц.Мэргэн тус тоглолтод 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 13, А.Төмөр, О.Золзаяа нар 12 оноо багтаа нэмэрлэжээ.

Аватар 24        23        12        26        85

Акулууд 20        14        12        23        69

Аватар: Л.Жеймс 18+15 самбар, О.Сэргэлэн 14, Ш.Сэдбазар 12, К.Жеффри 12

Акулууд: Д.Дэлгэрням 23+12 самбар, Б.Ганхөлөг 19+9 самбар, Б.Билгүүн 10

Nissan премьер лигийн нээлтийн тоглолтод “Хасын хүлгүүд”-д бүдэрсэн “Милл хаус” компанийн “Аватар” баг өчигдөр ШУТИС-ийн “Акулууд” багтай хийж, үндсэн цагт 85:69-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тус багийн легионер тоглогч Кимарли Уильямс нурууны бэртлийн улмаас сүүлийн хоёр тоглолтыг өнжсөн юм. Харин Лекс Жеймс, Кларенс Жеффри нарын хослол үүргээ сайн биелүүлж багаа хожилд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Тоглолтын нэгдүгээр үед Лексийн дамжуулалтаар Жеффри цагариг дээрээс амжилттай довтолсон нь үзэгчдийн цөсийг хөөргөсөн юм. “Аватар” багаас өчигдөр Лэкс Жэймс18 оноо авсан бол холбон тоглогч О.Сэргэлэн 14, Ш.Сэдбазар, К.Жеффри нар 12 оноо авчээ. Харин “Акулууд”-аас Д.Дэлгэрням 23 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн. Мөн түүний багаас Б.Ганхөлөг 19, Б.Билгүүн 10 оноо авчээ.Nissan премьер лигийн дараагийн тоглолтууд хуваарь ёсоор маргааш явагдах бөгөөд “Офицерууд”-“Акулууд”, “TLG-13”-“Хасын хүлгүүд”, “Ирвэс”- “Баянзүрх буллз” багуудын тоглолтоор үргэлжилнэ.

Баг                                          хожил             хожигдол

1.Хасын хүлгүүд                   3                      0

2.Баянзүрх буллз                   3                      0

3.Аватар                                 3                      1

4.Харцага                               2                      1

5.Офицерууд                         0                      2

6.Ирвэс                                   0                      2

7. TLG-13                               0                      2

8.Акулууд                              0                      3

GD Star Rating
loading...
"Аватар" "Аварга загас"-нуудыг буулгаж авлаа, 9.7 out of 10 based on 16 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Sensation says:

    ofitseruud go

    GD Star Rating
    loading...
  2. mgl_man says:

    Ene odriin mend, yamartaa ch Nissan priemer league -n medeelliig hurgej bgaad bayarlalaa. Olon ulsiin tamirchdiig avchirch “tsus selbeh” turshlaga soliltson MBA hogjild todorhoi oorchlolt hiij bgaa setgel ih undur bn. Enehuu huvisal, oorchloltiig tsashid bainga urgeljluulen yavna gedegt itegj bn.

    GD Star Rating
    loading...
  3. FC Liverpool says:

    11 нд ямар тоглолтууд байгаа юм бол?

    GD Star Rating
    loading...
  4. myagmarjav says:

    mongoliin ligiin toglolyiin bichleg tavij ogooch

    GD Star Rating
    loading...
  5. bayanaa says:

    saın bnu medeleluud oruulj bgad bayarlaj bna odoo harın mongolıınho tamırchıdıın togloltıın bıchlegııg oruulj ogj bval saın bna amjılt husıe

    GD Star Rating
    loading...
  6. ganaa says:

    Монголын дээд лигийн тоглолтын хуваарийг тавьж өгч бай

    GD Star Rating
    loading...
  7. juugii says:

    avatar bag nice togloj bna leee sn ch bag shuu best team

    GD Star Rating
    loading...
  8. cevel says:

    hi officeruud bagt hen hen bgaan ?eor n ali n goe bvreldhvvn bn ?

    GD Star Rating
    loading...
  9. Ниссан says:

    мэдээллээ зурагтай, бичлэгтэй оруулж байвал сайн байна. Ядаж хэдэн сонирхолтой зураг оруулж бай л даа

    GD Star Rating
    loading...
  10. chinzoo says:

    hi buh bagiinhaa tamirchidiin ner nas huis surdag surguuli zuraguudiig ni tavij bval dajgui ym bishuu. bolomj bval taviarai ok. amjilt husie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: