Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Буудлага » Буудлагынханд туслахаа кувейтчүүд амлажээ

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн сард Булангийн орнуудад айлчилсан билээ. Энэ үеэр Кувейтийн ҮОХ-ны дэргэдэх буудлагын холбоо манай Засгийн газрын тэргүүнийг холбооныхоо цогцолборт урьж, яриа хөөрөө өрнүүлэх завсраа шилдэг мэргэн буудагчтай, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг гарамгай тамирчидтай Монголын буудлагын холбоонд бэлтгэл сургуулилалт хийх зориулалттай орчин үеийн танхимыг өөрийн хөрөнгөөр барьж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Кувейтийн мэргэн буудагчид таваг буудлагын төрлөөр нэлээд өндөр амжилт үзүүлдгийг бид мэднэ. Харин гар буу, урт бууны төрөлд тийм ч сайнгүй. Гэхдээ энэ төрлийн тамирчдаа бэлтгэл хийх танхим, тоног төхөөрөмж, зэвсэг хэрэгслээр дээд зэргээр хангаснаа Ерөнхий сайдад үзүүлж, иймэрхүү нөхцөлийг монгол анд нөхдөдөө бүрдүүлж өгөхөд бэлэн байгаагаа амласан юм.

Тэгэхээр Монголын буудлагын холбооныхон Буланд буй нөхөдтэйгээ харилцан тохиролцож, Засгийн газрын тэргүүнийхээ хийсэн яриа хэлэлцээг ажил хэрэг болгож чадвал манай мэргэн буудагчид дэлхийн жишигт хүрсэн бэлтгэлийн ордон, танхимтай болох мөч ойрхон байна.

GD Star Rating
loading...
Буудлагынханд туслахаа кувейтчүүд амлажээ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: