loading...
2011 оны хоёрдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Франц улсын Туорсонг хотод жил бүр болдог эмэгтэй чөлөөт бөхийн “The Great Price of the City of Tourcoing” тэмцээн, гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Швед улсын Клиппан хотод жил бүр болдог “Клиппан хатагтай” эмэгтэй чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн оролцох манай бөхчүүдийн нэрс тодорлоо.
Эдгээр хоёр тэмцээнд олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг, спортын мастер Чулуунбаатарын Ганчимэг 48, спортын мастер Сүндэвийн Бямбацэрэн 55, спортын мастер Тунгалагийн Мөнхтуяа, Шархүүгийн Түмэнцэцэг, олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа 63, олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Оюунтуяа 67, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа 72 килограммын жинд тус тус барилдана.
Эдгээр хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Арслангийн Цэрэнсодном, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин, Орхон-Уул аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нар дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Ойдовсамбуугийн Баянмөнх шүүгчээр оролцоно.
loading...




yun sur garchigtain
loading...
ed nar dandaa l ingeed ochinguutaa devjeeg ni tseverlej uguud l irdeg yum sh dee eheheheheh
loading...
олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Оюунтуяа 67,
xvnii ner zow bicheechee oyun svren shdee
loading...