Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Үндэсний шигшээ баг » “Тал нутгийн хөх чоно” “Золбин нохой”-д бариуллаа

GD Star Rating
loading...

Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup-2012” тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолт Филиппиний Баколод хотод болж, Монгол Улсын шигшээ баг талбайн эздэд 0:2-оор ялагдлаа. 15500 хүний суудалтай “Панаад Стадиум” цэнгэлдэхэд 20 мянга гаруй үзэгч цугларсан бөгөөд Монголын баг 4-5-1 гэсэн хувилбарыг сонгож тоглосон. Агаарын температур +32 градус байв. Хэдийгээр Филиппиний баг ОУХБХ-ны чансаанд манайхаас 30 байрны өмнө бичигддэг ч /152/ тоглолт тэнцүүхэн эхэлсэн билээ. Харамсалтай нь манай багийн хагас хамгаалагч П.Алтантулга 25 дахь минутад эсрэг баг чөлөөт цохилт гүйэтгэх үед зай бариагүйн улмаас хоёр дахь шар хуудсаа хүртэж, талбайг чөлөөлсөн. Тэрбээр үүнээс 10 минтуын өмнө эхний хуудсаа хүртээд байв. Ингэснээр манайхан хүн дутуу үлдэж, хамгаалалтдаа найдахаас аргагүй байдалд орсон. Гэхдээ үе үе талбайн эздийг сандаргаж байсан бөгөөд эхний үеийн төгсгөлд хашир довтлогч Г.Төгсбаярын хаалганы өмнүүр өгсөн дамжуулалтыг залуу тоглогч Ц.Түмэнжаргал өшиглөсөн ч бөмбөг хаалгааны дээгүүр давсан. Энэ нь Монголын багийн гоол хийх хамгийн сайхан боломж байв. Үүнээс өөрөөр хаалгач Нил Этережийг сандаргаж чадаагүй. Тэрбээр Английн премьер лигийн “Фулхэм” багийн гуравдугаар хаалгач юм. Харамсалтай нь “Чи хийхгүй бол би хийе” хэмээх хөлбөмбөгийн бичигдээгүй дүрэм бодит зүйл болж, үүний дараахан филиппинчүүд гоолын салхийг хагаллаа. Баруун жигүүрээс өгсөн алсын дамжуулалтыг хамгаалагч Ц.Энхжаргал таслах гээд чадсангүй. Маш хүчтэй ирсэн бөмбөг газар ойж, “Эрчим”-ийн ахлагч мөргөж таслах гэсэн ч хүрсэнгүй, довтлогч Эмэлиое Асада Калигдонгт ирсэн. Тэрбээр бөмбөгийг зүүн хөлөөрөө өшиглөж, Ц.Энхжаргалыг давуулж хуураад баруун хөлөөрөө цохисон нь хаалгач Ц.Ганбаярын хоёр хөлийн дундуур орсон юм.

Хоёрдугаар хагаст ч Филиппин довтолж тоглосон. Энэ үед манай багаас хамгийн завгүй тоглогч нь хаалгач Ц.Ганбаяр байлаа. Хорин нас ч хүрээгүй тэрбээр ур чадвараа хангалттай харуулсан билээ. Түүнчлэн багийн ахлагч Д.Лүмбэнгарав хамгаалалтын шугамын ноён нуруу байж, агаарын тулаанд илүүрхэж байв. Залуу хамгаалагч О.Очбаяр ч үүргээ гялалзтал биелүүлж, эсрэг багийн хамгийн эвгүй тоглогч 10 дугаартай Филипп Жеймс Плейсер Янгхусбандын амжилттай хамгаалж байсан. Яг л нойтон хамуу шиг дагаж, хааш нь ч хөдөлгөөгүй. Уг нь тоглолт 1:0 хэвээр өндөрлөсөн бол Монголын баг “Challenge Cup-2012”-т оролцох муугүй боломжтой үлдэх байв. Гэвч О.Очбаяр 90+2 дахь хоромд сэлгээнд сууж, түүний барих үүрэгтэй Янгхусбанд шүүгчийн мэдлийн сүүлийн мөчид хоёр дахь бөмбөгийг хийлээ. Манайхан энэхүү гоолыг эсрэг багтай бэлэглэчихсэн гэхэд болно. Талбайд үүссэн бужигнааныг филиппинчүүд овжин ашиглаж, өнөөх Янгхусбандын солгой хөлийн цохилт хаалганы баруун шонг шүргээд орсон юм. Хоёр дахь гоол ороод үндсэн цаг өндөрлөсөн.

Ингэснээр Монголын багт гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт хийх хариу тоглолтод хоёр ба түүнээс олон бөмбөгний зөрүүтэй ялах даалгавар ногдлоо. Хэрэв хоёр тоглолтын нийлбэрээр илүүрхвэл ирэх жилийн “Challenge Cup” тэмцээний А хэсэгт Мьянмар, Палестин, Бангладешийн хамт өрсөлдөх эрхтэй болох юм. Манайхан хоёр жилийн өмнө “энэхүү тэмцээний сорилго тоглолтод Макаотой таарч, зочилж тоглохдоо мөн л ийм тоогоор ялагдаж байсан. Нутагтаа 3:1-ээр илүүрхэж, хоёр тоглолтын нийлбэрийг 3:3 болгон тэнцүүлсэн ч талбайдаа гоол алдсан тул шийдвэрлэх тэмцээнд оролцох эрхээ алдаж байв. Улаанбаатарт болсон Монгол, Макаогийн тоглолтын дэнсэлсэн Тайванийн шүүгч Ю Мин Шун Филиппинтэй хийсэн тоглолтодл шүгэл үлээсэн билээ.

Сонирхуулахад Филиппиний шигшээ багийн бэлэгдэл нэр нь “Азкал” буюу зөвхөн тус улсад байдаг жижиг биетэй нохой юм. Тэдний эсрэг тоглох багууд нь “Золчин ноход” хэмээдэг аж. Харин гадныхан Монголын шигшээ багийг “Тал нутгийн хөх чононууд” хэмээх нэрээр нь андахгүй болоод байгаа.

Филиппин – Монгол 2:0

Гоол: Калигдонг 43, Янгхусбанд 90+4

Монгол /4-5-1/: Ц.Ганбаяр, Ц.Энхжаргал, Д.Лүмбэнгарав, О.Очбаяр /Б.Ганбат 90+2/, Б.Гарьдмагнай, П.Алтантулга-З.Баттулга /Ж.Цацрал 64/-А.Чинзориг-Ц.Түмэнжаргал /Б.Анар/-Н.Цэдэнбал, Г.Төгсбаяр

Шүүгч: Ю Мин Шун /Тайвань/

Шар хуудас: Янгхусбанд 62 – П.Алтантулга 15, 25, Г.Төгсбаяр 89

Улаан хуудас: П.Алтантулга 25

Баколод, “Панаад Стадиум”, 19 000 үзэгч

GD Star Rating
loading...
“Тал нутгийн хөх чоно” “Золбин нохой”-д бариуллаа, 8.4 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

25 Сэтгэгдэл

  1. Zochin says:

    Manai shigsheegiin logo deer mori bhiin. Tegsnee taliin chonoduu gd bhiin. Logogooroo hochildog bizde?

    GD Star Rating
    loading...
  2. Blue Wolves gej alban yosoor nerleheer blson

    GD Star Rating
    loading...
  3. yamar ch bsan odoo gerte yum chni bolomj bga l yum bna suuliin goal deer ter 16nomertoi toglogch zgeer harj zogsoj bgaad urduuraa hun yvuulltsan n tiimerhuu l bna shugal dugarsan hoino l toglolt duuslaa gj bodoh heregtei shuu dee yamar ch bsan mongold daramtan dor togluulnaa bumbug avah ued n l orilood bdag yum shuu manaihaaaan zaaaval hojnoo BLUE WOLVES COME ON GOOD LUCK

    GD Star Rating
    loading...
  4. mmm says:

    mmmm medkuee yamarchil bsan mgl-iin shigshee bagaas hamgiin sain bsan ni ganbaa maani bsan duugee sain haalgach bolsond ni uneheer ih bayarttai bgaa. altaa maani jaahan sandarsan bsan argagui bizdee zaluu tamirchin yum chin… harin ch baga toogoor hojigdson gej bodjiin. 19000+11n huntei togloson shuudee mgl-iin bag maani. za za UB-d boloh togloltiig ochij bugdeeree uzej orilj charlaj dorgij demjii sonirholtoi toglolt boloh bhaa….

    GD Star Rating
    loading...
  5. D` says:

    shigshee bagiin tuhai delgerengui medeelel bnuu tamirchdiin tuhai

    GD Star Rating
    loading...
  6. javkha says:

    amjilt blue wolves manaihan gerte sain toglood bdag shv s.han come back hgere

    GD Star Rating
    loading...
  7. “Тал нутгийн хөх чоно” “Золбин нохой”-д бариуллаа áèøýý ç¿ãýýð õàçóóëñàí áàéõã¿é þó. Çîëáèí íîõîä áàðüæ àìæèõóó àéí õàðíàà

    GD Star Rating
    loading...
  8. blatter says:

    omnokh challenge cup-aar macaud ochij toglokhdoo bas 0-2 khojigdoj bailaa. odoo bas ter tuukhee davtlaa. nutagtaa bolokh togloltod bas l khojikh bolovch gooliin zoruugeer multarna baikh aa

    GD Star Rating
    loading...
  9. Puujee says:

    HAHAHHAA savj unalaa. Sda chine ymar hoshin garchihg ogtsiin be. Bodood bhad neeree l tiim ym daa hahahaa

    GD Star Rating
    loading...
  10. Bayaraa says:

    Naad medeeniihee garchgiig solioch ee … harahaar uur hureed bna. Setguulch humuus bas jaahan soyoltoi baimaar yum.

    GD Star Rating
    loading...
  11. hehe says:

    zolbin nohoi gej aimar hiisen bna shde

    GD Star Rating
    loading...
  12. 1233 says:

    ter mori chin holboonii logo shuu dee

    GD Star Rating
    loading...
  13. snooker says:

    Манай тоглогч англи хэлний мэдлэг муугаас болоод улаан карт авсан юм биш үү. 9 мертийн зайд зогч гэсэн үгийг нь чих таг болохоор ойлголгүй цаг алдаад 2 дахь шар картаа авлаа гэж ойлголоо. Ядаж гадаадад тоглож байгаа тоглочидоо Англи хэлний мэдлэгээ хөлбөмбөгийн хүрээнд сургахгүй бол хогийн юман дээр тэнцэх газар хожигдож ирсэн байна даа. Тэгэхээр залуу хүмүүс бас хөлний болон хэлний бэлтгэх хийх хэрэгтэй байна даа.

    GD Star Rating
    loading...
  14. Great Mongol says:

    Geriin noxoin suul uuduu gej… Xotnoos ni gargaj baigaad barichix ter muu noxdiig. Manaixan xariu togloltond mash oluulaa ochij demjeerei…
    amjilt CNONONUUDDAA!!!

    GD Star Rating
    loading...
  15. ebbe says:

    yamar nahalnii garchigtai medee vee

    GD Star Rating
    loading...
  16. gamma says:

    yoooo ter haalgch ni orovdoltoi yumaa dhdee l ub dee laaana bha

    GD Star Rating
    loading...
  17. j says:

    ochij uznee

    GD Star Rating
    loading...
  18. CHONO says:

    chononuudaa bugdeeree 11 philipinii esreg 2sayulaa nam demjie shu
    H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONO H@H CHONOH @H CHONO H@H CHONOH@H CHONOH@H CHONOH@H CHONOH@H CHONO

    GD Star Rating
    loading...
  19. 1 says:

    Lhumbengarav heddei uvgun be?

    GD Star Rating
    loading...
  20. Dr.J says:

    Naad Lhumbengarav ovoo chini toviin shugamiig chirj odii zeregtei yavj bna. Shigshee bagaa saikhan demjeed stadiond uur amisgal oruulahad bolno sh d. Hojigdoh, hojih n yahav, endees tsaashdaa zov zamaar holbombogoo hogjuuleh hogjliin zamaa olj medervel boloo. Yagaad gej uu? Bi Asian 3rd part ornuud oroltsdog Challenge Cup bish Asian Cup, World Cup-d Mongoliin undesnii shigshee bag toglohiig harj demjihiig huseed l tegj bna.

    GD Star Rating
    loading...
  21. Damba says:

    Ter mori chin Ganboldiin zurag bish bilyy

    GD Star Rating
    loading...
  22. HOH CHONO says:

    fuc.k gej bi say ter toimiig ni uzlee. manaihan yur ni dovtolsiimuu, haalga ruu tsohisiimuu ain? gehdee hamgaalalt bol manaihan dajgui ee. haalgach ch bas ondor tovshnii bagt togloh chadvartai sanagdsan. harin ter 92 dah minutand orson goal yagaad dovtlogchiig hamgaalahgui hudlaa zogsood baisiin ve? hahuuli avtsiimuu? haalgach goy shuu

    GD Star Rating
    loading...
  23. HOH CHONO says:

    bas neg yum helhed ene Azkals uud chn Phipinedee mair ner hvndtei, oduud shig l baidiin baina lee. manaihan saijirch bainaa. odoo gantshan muu dasgaljuulagchiig ajlas ni halah tsag bolson.

    GD Star Rating
    loading...
  24. bilegt says:

    za saya toimiig uzlee, hogiin goaluud l aldjee. hamgiin suuliin goal bol orohoorgui bsn yum bna, ter 2 hamgaalagch yagaad bie bienee haraad zogschihvaa… daanchdee .. haalgach bol zorigtoi medremjtei nam bn shdee.. togsbayar neg gants tsohij, gehdee halti bie bariad tsohijee. olon jil shigsheed togloloo,. bie barih tsag chin duussan bish uuu …

    GD Star Rating
    loading...
  25. maagaa says:

    Chono hezeech zolbin nohoid bariuldaggui ym.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: