loading...
Роберт Кубица эрчимт эмчилгээнээс гарч биеийн байдал нь бага багаар сайжирч байна. Одоо түүний хөл болон мөрөнд тус бүр дөрвөн цаг үргэлжлэх томоохон хоёр том хагалгаа хийх болно. Түүнийг эмчилж байгаа ерөнхий эмч Жиоржио Барабино нисгэгчийн биеийн ерөнхий байдал сайжирч байгааг дуулгаад. ирэх долоо хоногт сүүлчийн нэг хагалгаа хийгдэнэ гэжээ.
Өнгөрсөн ням гаригт Кубица Италийн Rallye Ronde di Andora уралдаанд урилгаар оролцож байхдаа осолдож хамгаалалтын хана мөргөн зогссон юм. Машинаас түүнийг гаргаж эмнэлэгт хүргэсний дараа шууд хагалгаа хийсэн бөгөөд баруун гарт нь хийсэн хагалгаа л гэхэд 7 цаг үргэлжилсэн. Одоогоор эмч нар түүнийг хэзээ эргэж ирэх талаар тодорхой мэдээлэл өгөх болоогүй гэж байна.
Бүх хагалгаа амжилттай болж дууссаны дараа л энэ бүхэн тодорхой болох юм. Ямартай ч 3 сарын 13 нд эхлэх Формула нэгийн шинэ улирлыг өнжих бололтой. Кубицагийн хамт Оросын Виталий Петров Lotus Renault GP багийн жолоог мушгиж байгаа.
Харин тест нисгэгчидээр Бруно Сенна, Ромен Грожан, Файруз Фаузи , Хо-Пин Тун, Ян Чаруз нар бэлтгэгдэж байгаа. Сүүлд авсан мэдээллээр Бруно Сенна, Витантонио Лиуззи, Ник Хайдфелд нарын нэг нь Кубицагийн орыг залгахаар болоод байгаа гэнэ.
Шинэ улирлын бэлтгэлээ базааж байгаа Формула нэгийн багууд Кубицад сайн сайхныг хүсэж, хурдан эдгэрээрэй гэсэн үгсээр машиныхаа хажуу талд бичиж байгаа. Өчигдөр Испаний Чезез хотод улирлын эхний сорилго явагдлаа. Lotus Renault GP багаас Сенна, Хайдфелд нар тус уралдаанд багаа төлөөлөн оролцсон.
loading...




haramsaltai yum boljee gants demjij yavdag Poland nisgegch min hurdan edgeerei zaluu min Poland humuus ch unheer sn humuus baidag shuu
loading...