loading...

Бямба гаригийн орой Манчестерийн дерби буюу “Манчестер Юнайтед”-“Манчестер Сити”-гийн тоглолт болох гэж байна. Энэ тоглолтын өмнөх мэдээллээс хүргэе.
Тоглолтын тов: 2011.02.12-ны 20 цаг 45 минут
Английн Премьер лигийн 27 дугаар тойрог. “Олд Траффорд” Манчестер.
Багуудын оноо:
“Манчестер Юнайтед” 25 тойрог тоглож 54 оноо цуглуулсанаар нэгдүгээр байрт яваа. “Манчестер Сити” 26 тойрог тоглож 49 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж байна.
Баг бүрдэлт:
“Манчестер Юнайтед”: Рио Фердинанд өмнөх тойрогт “Вулвэрхэмптон”-той тоглохоос хэдхэн минутын өмнө бэртэл авсанаар талбайд гарах боломжгүй болсон. Одоо тэрээр бэртлээ бүрэн эдгээхийн тулд хоёр долоо хоног эмчлүүлнэ. Азийн цомын тэмцээнд оролцсоныхоо дараа шигшээ багтаа дахин тоглохгүйгээ мэдэгдсэн Пак Жи Сун эргэн ирсэн. Харгривз, Валенсиа нар бэртэлтэй удаж байна.
“Манчестер Сити”: Марио Балотелли өвдөгний бэртлээ эдгээж хараахан амжихгүй бололтой. Де Йонг ч гэсэн бэртэлтэй байгаа. Гэхдээ түүний талбайд гарах магадлалыг 50:50 гэж үзэж байгаа юм байна. Мөн Ричардс, Адам Жонсон нар бэртлийн улмаас тоглох боломжгүй.
Дербигийн сонин хачин:
“Манчестер Сити” Английн аваргын цомыг сүүлийн удаа өргөснөөс хойш 43 жил өнгөрчээ. 43 жил хүлээсэн аваргын цомоо мөрөөдөж буй тэдэнд Сэр Алекс Фергюсон саад хийхийг зорьж буй нь зүйн хэрэг.
Хэдийгээр “Улаан чөтгөрүүд” өмнөх тойрогт хожигдолгүй цувралаа лигийн баян ходоодны багт таслуулсан ч жагсаалтыг итгэл төгс тэргүүлсэн хэвээрээ яваа. Дэлхийн хамгийн өндөр орлоготой багуудын жагсаалтад “Сити” өнгөрсөн жилд огцом үсрэлт хийж 11-т бичигдэж “Улаан чөтгөрүүд”-тэй харьцангуй ойртож ирсэн. Одоо тэд оноогоороо ойртох хэрэгтэй байгаа. Сэр Алекс Фергюсон ноднин жилийн “Олд Траффорд” дахь дербиг “Бүх цагийн үеийн хамгийн шилдэг дерби байлаа” хэмээн дүгнэсэн. Майкл Оуэн 96 дахь минутад хожлын гоолыг оруулсныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ. Манчестер хотдоо хэн нь хүчтэйгээ харуулж, хэл амтай хөршийнхөө амыг таглах хүсэл хэн хэнд нь байгаа нь тодорхой.
Багуудын форм:
“Манчестер Юнайтед”: “Улаан чөтгөрүүд” энэ улиралд “Олд Траффорд”-д авч болох 39 онооноос 37-г авсан. Мөн 2010 оны дөрөвдүгээр сараас хойш төрөлх стадиондоо эхний үед гоол алдсан нь үгүй. Тэд энэ улиралд Премьер лигийн бүх багуудаас толгойгоороо хамгийн олон гоол оруулсан. Нийт 14 гоолыг мөргөж хийжээ. Гэхдээ бас лигтээ “хоёрдугаар давхраас” хамгийн олон гоол алдсан. Нийт алдсан гоолынхоо 33 хувийг тэд “хоёрдугаар давхраас” алджээ.
“Манчестер Сити”: Карлос Тевесийн гоол оруулсан 25 тоглолтод тэд хожигдоогүй бөгөөд эдгээр тоглолтын 23-д нь ялалт байгуулсан. “Сити” энэ улиралд зочлон тоглохдоо нийт 22 оноо цуглуулжээ. Зөвхөн “Арсенал” л зочлон тоглохдоо 25 оноо авсан үзүүлэлтээр тэдний өмнө гишгэж байна. Гэхдээ “Сити” сүүлийн гурван удаа зочлон тоглохдоо ялалт авч чадаагүй.
Багуудын мэргэн буучид:
“Манчестер Юнайтед”: Бербатов 20 гоол (Премьер лигт 19). Чичарито 11 гоол (Премьер лигт 7). Бербатов Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа.
“Манчестер Сити”: Тевес 20 гоол (Премьер лигт 18). Балотелли (Премьер лигт 5).
Тевес хуучин багийнхаа эсрэг тоглоно. Хуучин багийнхаа эсрэг гарсан сүүлийн 6 тоглолтод тэрээр 4 гоол оруулжээ.
Дербигийн статистик:
Манчестерийн дерби 156 удаа болжээ. Үүнээс “Манчестер Юнайтед” 64 хожиж, “Манчестер Сити” 42 хожиж, 50 тэнцсэн байна.
“Сити” “Олд Траффорд”-д сүүлийн 26 удаа зочлон тоглохдоо нэг удаа ялалт байгуулжээ. Энэ нь 2008 оны хоёрдугаар сард 1:2-оор хожсон юм. Мөн Премьер лигт сүүлийн таван удаа тоглохдоо дөрөвт нь “Сити” “Улаан чөтгөрүүд”-ийн хаалганд гоол оруулж чадаагүй.
Ноднин жилийн “Олд Траффорд” дахь дерби:
“Манчестер Юнайтед”-“Манчестер Сити” 4:3
2010.09.20-нд болж, шүүгч Мартин Аткинсон шүүжээ.
Гоол: Руни 2, Флетчер 49, 80, Оуэн 96 – Барри 16, Беллами 52, 90
Энэ улирлын эхний тоглолт: 0:0
Энэ удаагийн дербигийн шүүгч:
Талбайн шүүгчээр Андре Марринер ажиллана. Энэ улиралд 24 тоглолт шүүгээд байгаагаас 81 шар хуудас, 3 улаан хуудас өргөжээ. Нэг тоглолтод дунджаар 4.1 хуудас өгчээ.
Хажуугийн шүүгч: Адам Уоттс, Скотт Лежер. Нөөц шүүгч: Мартин Аткинсон
loading...




neeh goe toglolt bolohguie. bienee anaj tandsan, hamgaalsan toglolt bolno. gooll orvol gants l gool orj magadgui. ter ni .Y.Toure. 2 bagiin hamgaalagchid dovtlogch nar ruugaa pressing hiij barisan toglolt uzuulne baiha. Liv Chelsea 2 bas iimerhuu toglolt hiij baisan
loading...
Howard Webb shuusen bol MANU 100% hojih bsan bh daa lol
loading...
Hello, hello we are the busby boys
Hello, hello we are the busby boys
And if you are a city fan,
Surrender or you’ll die,
We all follow UNITED!
loading...
Чи шүүсэнч хожих л болно дооооооооооооо.
Даанч чи бөмбөгөө хараад шүүх нүдний чинь хараа гүйцэхгүй байлгүй.
loading...
Английн Фантази пример лиг тоглодог менежерүүдийн анхаарарлд !!!
Английн пример лигийн 28-38 р тойргийн хооронд Фантази тоглож багаа өрсөлдүүлэн ялагч болсоноор Английн дуртай багийнхаа Jersey болон мөнгөн шагналын эзэн болох боломж бий боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://1000mn.blogspot.com/
loading...
hamgiih ih goal orvol 3 city hotiin bag baina da tomor zamiin zamchidiig barahgui bol top 4 orj chadhaa baina tom baguudtai sain toglood muu bagt shaalgachihdag garan garan bag manu ch yalgaa baihgui
loading...
GO AWAY (meaning the F-word) UNITED! Stupid FAT OLD JERKS ……………………………………………………… MCITY WIN 2:0 ………………………… “”"”MANCHESTER UNITED – ГЭЖ ХЭЛД ОРСОН”"”" buh humuus bitgii “БУЗАР ҮЙЛД” (Ш- гэж ойлго).
loading...