loading...
Нэрт теннисчин Рафаэль Надаль Дэвисийн цомд Испани улсынхаа нэрийн өмнөөс оролцохоор бэлтгэлээ хийж эхэлжээ. Австралийн нээлттэй тэмцээнд нутаг нэгт Давид Феррерт хожигдсоныхоо дараа тэрээр арван хоног амарсан юм.
“Сайхан амарлаа. Одоо бэлтгэлээ эрчимтэй хийнэ” гэж Надаль яриад Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүйдээ тун их харамссанаа дурсан ярьжээ. “Феррерт хожигдсоныхоо дараа би хаалгаа түгжиж байгаад уйлсан. Тэмцээнийг эрт орхих болсондоо уур их хүрсэн. Өнгөрсөн жил бас л Мельбурнд бүтэлгүйтсэн болохоор энэ удаад амжилтад хүрэхийг их хичээсэн юм. Гурван гейм тоглоод л би өнөөдөр түүнийг хожихгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Давид үнэхээр гайхалтай тоглож, харин би чинээндээ тултал гүйж чадаагүй” хэмээн Надаль ярьсан байна.
loading...




10 oniy delhiyn shildeg bolsond bayar hurgeye. Chi gayhaltay tamirchin. Amjilt husiye
loading...
chi twitter deer ne bich hugshuun tegvel naadah chine uilahaa zogsoono shdee…..
loading...