loading...
Ливерпулийг хэл амтайхан орхисон Рой Хожсон премьер лигт эргэн ирлээ. Энэ удаа түүнд Вэст Бромвич клуб итгэл хүлээлгэж ерөнхийд дасгалжуулчаараа томилжээ. Тэд өнгөрсөн ням гаригт дасгалжуулагч Роберто Ди Маттеог үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Вэст Бромвич одоогоор лигийн хүснэгтэд 17-р байранд жагсаж байгаа.
Хожсон шинэ багаа ирэх даваа гаригаас эхлэн удирдах бөгөөд энэ долоо хоногийн тоглолтод түр дасгалжуулагчаар ажиллаж буй Майкл Апплетон тэднийг удирдах юм.
Ирэх 4 сарын 2-нд Вэст Бромвич Ливерпулийг угтаж авах тоглолт Хожсоны хуучин багийн нөхөдтэйгээ уулзах боломжыг олгоно. Ливерпулийг удирдсан хугацаан дахь таагүй дурсамжууд нь мартагдах болоогүй болохоор Улаануудын фенүүд Хожсоныг тийм ч таатай хүлээж авахгүй байх.
Рой Хожсоны удирдлага дор Ливерпульчууд сүүлийн 57 жилд байгаагүй тааруу эхлэлээ хийсэн юм. Харин түүнийг явснаас хойш Кенни Дэлглиш багийн жолоог атгаж дараалсан ялалтаар фенүүдээ баярлуулаад байгаа.
loading...




amjilt
loading...
Hodjson Uragshaa. Premier League-t Butsaj Irsend Bayartai Baina.
loading...
Английн Фантази пример лиг тоглодог менежерүүдийн анхаарарлд !!!
Английн пример лигийн 28-38 р тойргийн хооронд Фантази тоглож багаа өрсөлдүүлэн ялагч болсоноор Английн дуртай багийнхаа Jersey болон мөнгөн шагналын эзэн болох боломж бий боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://1000mn.blogspot.com/
loading...