loading...

Бельгийн теннисчин бүсгүй Ким Клейстерс хэдхэн хоногийн өмнө Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол одоо Парис болж буй тэмцээний ¼ шигшээ тоглолтод ялалт байгуулснаар эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлэх болзлоо хангалаа. Ийнхүү тэрээр таван жилийн дараа дахин дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааны магнайд гарч ирнэ. Хоёрдугаар сарын 14-нд шинэчилсэн чансаа гарах юм. “Дахиад дэлхийн тэргүүн теннисчнээр бичигдэх гэж буйдаа баяртай байна. Парист тоглож байхдаа би элэг нэгт бельгичүүдийнхээ дэмжлэгийг мэдэрч байгаа нь сайхан хэрэг. Чансааг тэргүүллээ гээд сэтгэл ханалгүй энэ тэмцээнд түрүүлэхийг хичээнэ” гэж Ким Клейстерс ярьжээ.
loading...



