loading...
АС Миланы “найруулагч” Андрей Пирло эргэж ирэх хугацаагаа хойшлууллаа. Массимо Альегри түүнийг энэ долоо хоногийн Парматай хийх тулаанд талбайд гарах боломжтой гэж мэдэгдээд байсан юм. Гэвч Пирло бэлтгэлийн үеэр баруун өвдөгөө гэмтээжээ.
Урьдчилсан байдлаар Пирло 6 долоо хоног буюу сар гаран талбайд гарахгүй байж магадгүй байна. Лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа Миланчуудын хувьд энэ мэдээ хүндээр тусаж байгаа. Ирэх долоо хоногт тэд Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтоо Тоттенхэмтэй хийнэ.
Андрей Лондоны багтай хийх хоёр тоглолтыг өнжиж, Сери А-лигийн чухал тоглолтуудад оролцохгүй болоод байгаа. Пирло 17-р тойрогт Роматай хийсэн тоглолтод бэртэл авч 2011 оны гарснаас хойш нэг ч тоглолтод оролцож амжаагүй байгаа юм.
Аваргуудын лигтэй холбоотой мэдээлэл хүргэхэд Тоттенхэмийн түлхүүр тоглогчидын нэг Гарет Бейл мөн бэртлээс болж Миланы эсрэг гарах боломжгүй болоод байгаа.
loading...




za za teguul pirlo=bale gej bodhoos.
loading...
shit gants uzej bga deeree ene 2iig l amidaar ni harchie gj bodson chin.
loading...
NOWSH YUMAA HOJIGDNOO HOJIGDONO UGAASAA L HOJIGDIISHDEE SUULIIN TOGLOLTUUDDAA TENTSEEL BGAA BIZDE
loading...