loading...

Бразилын шигшээ багийн зүүн захын хамгаалагчийн үүргийг олон жил хашсан, гайхалтай хүчтэй цохилттой Роберто Карлос Оросын “Анжи” багт ирэхээр болсон тухай мэдээлж эхэллээ. Жилдээ 6.5 сая еврогийн цалин түүнд амласан нь ийнхүү хөлбөмбөгчийн замналаа Орост үргэлжлүүлэх бодлыг төрүүлсэн гэнэ. Түүнд Английн “Вест Хэм”, Америкийн “Лос-Анжелес Гэлакси” зэрэг баг мөн санал тавьж байжээ. 37 настай Роберто Карлос Бразилын “Коринтианс”-т тоглож байгаад гэрээгээ цуцалж, өөр оронд тоглохыг хүссэн юм. Хэрвээ тэрээр хойд хөршид ирвэл Оросын лигийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болно. Махачкала хотын “Анжи” багийг Оросын тэрбумтан Сулейман Керимов ивээн тэтгэх болсон билээ. Тэрээр дэлхийн хэмжээний оддыг багтаа авчрахыг хүсч буй аж.
loading...




zooz..
loading...
urid shono Anji ruu yavtsan bna oo 9 say $ jild avah bolson gej bna lee
loading...
za ingeed orosiin league vzeed baij dee goy doo goy doo xaxaxa
loading...
ene chin checheniin hot bizdee mahachkala gej
loading...
Minii shuteen
loading...