loading...

МХБХ-ноос зохион байгуулж буй 2011 оны Өсвөр үе Идэрчүүдийн Футзалын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2011 оны 2-р сарын 8-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл явагдана. Энэхүү тэмцээнд нийт 3 насны ангилалын 60 багийн 720 орчим тамирчид оролцож байгаа. Өнөөдөр буюу 2-р сарын 11-ны өдөр U-13 насны ангилалын тоглолтууд явагдаж финалд өрсөлдөх багуудын нэрс тодорсон. Үүнд:
Аваргаын төлөө : УБДС – Арвис
Хүрэл медалийн төлөө: Багануур – Саммит ДМЮ багууд 2-р сарын 26-ны өдөр тоглоно.
Мөн энэ өдөр тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа явагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны ЕНБ-ийн дарга Д.Тэрбаатар нээж үг хэлсэн бол, УЗ-ийн гишүүн н.Энхбаяр, н.Жаргалсайхан, н.Амарбаясгалан, Хөгжлийн Программийн захирал н.Ганбат, Техникийн захирал И.Отгонбаяр, Сургалтын мэргэжилтэн н.Доржжав, U-13 насны ангилалд ивээн тэтгэгчээр оролцож байгаа ДЭРЭН компаний захирал н.Мөнхчулуун, Мон-Алтиус БТДС-ийн захирал н.Намжилмаа нар оролцсон. Харин 2-р сарын 9-ны өдөр Филиппин улстай очиж тоглож харамсалтай нь 2:0 хожигдсон Эрдэнэбат дасгалжуулагчтай МУ-ын шигшээ багийн тамирчид тэмцээний нээлтийн үйл ажиллагаан дээр Монгол Улсын Төрийн далбайг намируулан талбайд жагсан орж ирж бүх баг тамирчиддаан амжилт хүслээ. Мөн тэмцээний үеэр 4-р сарын дундуур Бээжин хотноо болох Фестивальд оролцох U-13 насны шигшээ багийн тамирчид Төрийн Дуулалаа эгшиглүүллээ.
Ингээд 2011 оны 2-р сарын 12-ны Бямба гаригаас эхлэн U-15 насны ангилалын тэмцээн эхлэнэ. Энэ насны ангилалд нийт 20 багийн 240 орчим тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Тэмцээн Мон-Алтиус БТДС-ийн зааланд явагдана. U-15 насны тэмцээнийг ХасБанк ивээн тэтгэж байгаа. Ийнхүү Хөлбөмбөгийн төлөө “ЗА” гэж хэлж хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа энэхүү байгууллагуудад талархаж, ажлын өндөр амжилт хүсье.
| 29 | 10.00 | A1 – C2 | Дархан (Оюуны Ирээдүй) | Багануур | 5 : 6 | ||
| 30 | 10.50 | B1 – D2 | УБДС | Дорнод | 12 : 4 | ||
| 12.00 | НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА | ||||||
| 31 | 12.30 | C1 – A2 | Саммит ДМЮ | ЮВ Юнайтед | 3 : 2 | ||
| 32 | 13.20 | D1 – B2 | Хасын Хүлэгүүд | Арвис | 1 : 7 | ||
| Хагас шигшээ | |||||||
| 33 | 14.30 | W29 – W30 | Багануур | УБДС | 3 : 9 | ||
| 34 | 15.20 | W31 – W32 | Саммит ДМЮ | Арвис | 2 : 6 | ||
Хөлбөмбөг сонирхогчид та бүхэн ирээдүйн Монголын шигшээ багийн тамирчид болох залуу хүүхдүүдийг ирж дэмжээрэй гэж хүсч байна. Тэмцээн 2-р сарын 12, 15 – 17н-ы өдөр 15 насны ангилалын тоглолтоор, 18-19, 22-24-ны өдөр 17 насны ангилалын тоглолт, харин 26-ны өдөр финалийн тоглолтууд Мон-Алтиу БТДС-ийн зааланд явагдана.
МХБХолбоо 2011 оны 2-р сарын 11-ны өдөр
loading...




Summit DMU unen azgui. Bumbug barilt, tactic ene ter unen tasarchihsan huuhduud baine lee. Mongold iim bag baidag gej bodoo ch ugui yavsan shuu
loading...
Мон-Алтиу БТДС ni haana baidag ym be …………………………………………….
loading...
modnii2 t zss summit thdee suga shdee archaagui arwisiig ch barku suuldee haalgch etr ni dowtlood orowdoltoi bleeshd gamma buur aljiiilee
loading...
darhkhan oits demjij bn
loading...