Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Б.Нэмэхбаяр Яшир Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

GD Star Rating
loading...

Түрэгийн алдар бөх Я.Догугийн нэрэмжит 39 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёр төрлөөр үүнд эмэгтэйчүүдийн Гранд-При тэмцээн 2011 оны хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Түрэг улсын Стамбул хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд олон улсын хэмжээний мастер Гаадангийн Амархүү, Төмөрийн Даваахуяг, Дамдинбазарын Цогтбаатар нар 55, олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнаран, спортын мастер Батсайханы Нэмэхбаяр, олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир нар 60, спортын мастер Батчулууны Анхбаяр, олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат нар 66, олон улсын хэмжээний мастер Мягмарын Мэндсайхан 74, спортын мастер Пүрэвийн Өсөхбаяр 84 килограммын жингүүдэд тус тус барилдсанаас 60 килограммын жинд барилдсан спортын мастер Б.Нэмэхбаяр хүрэл медаль хүртэж бусад нь медаль авч чадаагүй байна

Б.Нэмэхбаяр нь энэ он гараад ОХУ-ын Красноярск хотод болсон Д.Миндаишвилийн Бөхийн академийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн, Улаан-Үд хотод болсон Буриад улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд тус тус мөнгөн медаль хүртэж И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсан байна. Ясир Догугийн нэрэмжит тэмцээнд өнгөрсөн жил мөн оролцож байжээ.

Батсайханы Нэмэхбаяр нь Архангай аймгаас гаралтай, 1988 онд Улаанбаатар хотод төрж 2005 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль төгссөн. Багш нь олон улсын хэмжээний мастер Товуудоржийн Гансүх. 2009 оноос залуучуудын шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2009 онд спортын мастер цол хүртсэн.

Манай бөхчүүд Иран улсад тус улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд Киш арал дээр энэ оны хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох Тахтийн цомын төлөө чөлөөт бөхийн уламжлалт олон улсын тэмцээнд оролцоно.

GD Star Rating
loading...
Б.Нэмэхбаяр Яшир Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. dulamaa says:

    shan gaduur yavah yum doo. tegeed amjilt gej yu ch bhgui hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: