loading...
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Ниссан Премьер” лигийн ээлжит тоглолтууд энэ сарын 11-ний баасан гаригт явагдлаа. Энэ өдрийн оргил тоглолт нь нэг ч хожилгүй ШШГЕГ-ын “Офицерууд”, ШУТИС, “QGX” компанийн “Акулууд” багуудын хооронд боллоо.
Т№12
I II III IV
Офицерууд 13 23 18 19 73
Акулууд 22 14 25 9 70
Офицерууд:Б.Мөнхбаяр 21, С.Батбямба 20+11 самбар, Б.Мөнхбат 8+15 самбар
Акулууд:Д.Дэлгэрням 19+12 самбар, Ц.Ганболд 14
-Лигийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож буй “Офицерууд” багийнхан тун хүнд нөхцөлд тоглолтын төгсгөлийг сайтар хийж чадсанаар 73:70-аар хожсон юм. Нэгдүгээр үед 9 оноогоор хоцорч эхэлсэн тэд хоёрдугаар үед тооны зөрүүг нөхсөнөөр эхний хагас 36:36-аар өндөрлөсөн юм. Харин гуравдугаар үед “Акулууд” долоон онооны давуу байдал олж авсан ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед дэндүү олон алдаа гаргаснаар дөрөв дэх ялагдлаа хүлээсэн юм. Харин “Офицерууд” лигийн АШТ-нд анхны ялалтаа байгууллаа. Тэднээс экс “Хасын хүлгүүд”-ийн гишүүд Б.Мөнхбаяр 21, С.Батбямба 20 оноо,11 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлжээ. Харин “Акулууд”-аас Д.Дэлгэрням, Ц.Ганболд нараас бусад нь багтаа олигтой тус болсонгүй.
Т№13
I II III IV
Хасын хүлгүүд 23 19 18 17 77
TLG-13 18 15 14 19 66
Хасын хүлгүүд:Н.ЗолжаргалМ.Бадрах 17+6 бөмбөг таслалт, М.Отгонмөнх 16
TLG-13: Б.Дархантөгс 21+6 бөмбөг таслалт, Э.Цэрэнбаатар 8+9 самбар
-Сүүлийн гурван жилийн аварга бөгөөд тав дахь жилдээ лигийн АШТ-д хүчин зүтгэж буй “Хасын хүлгүүд” баг дийлэнх тоглогчид нь залуучуудаас бүрдсэн “TLG-13”-тай ээлжит тойргийн тоглолтуудаа хийлээ. Энэ тоглолтод “аваргууд” туршлага дутуу дүү нараа 77:66-гаар буулгаж авлаа. Тус багт эргэн ирсэн Н.Золжаргал 20 оноо авчээ. Тэрбээр хоёр жил МУИС-ийн багт хүчин зүтгэсний эцэст хуучин багтаа эргэн ирээд байгаа юм. Түүнд энэ өдөр шигшээ багт хамтран зүтгэдэг М.Бадрах 17, М.Отгонмөн 16 оноогоор тус болжээ. “TLG-13” багийн хожигдох гол шалтгаан нь торгуулий 14 шидэлтээ алдсантай холбоотой. Харин “Хасын хүлгүүд” ердөө долоон шидэлтээ алдсан байна.
Т№14
I II III IV
Баянзүрх буллз 21 19 19 30 89
Ирвэс 15 15 13 28 71
Баянзүрх буллз:Д.Мөнхтүвшин 21+7 самбар+4 оновчтой дамжуулалт, Д.Бат-Орших 12+7 самбар, О.Сайнбаяр 11+14 самбар, Г.Баттөр 11, Т.Санчир 10
Ирвэс:Т.Билгүүн 20, М.Ууганбаяр 15+10 самбар, Д.Чадраабал 14, Э.Дорж-Арилд 14
Энэ өдрийн сүүлийн тоглолт “Баянзүрх буллз”, Ирвэс багуудын хооронд болсон. Энэ тоглолтод ХҮДС-иас багт дөрвөн жил хүчин зүтгэсэн Д.Мөнхтүвшин хуучин багийнхаа эсрэг 21 оноо авч багаа ялалтад хүргэжээ. Түүнд “Баянзүрх буллз” багийн үнэн ч гишүүн Д.Бат-Орших сэлгээнээс 12 оноогоор тус хүргэсэн бол гарааны бусад тоглогчид нь жигд 10-аас дээш оноо авсан байна. Харин “Ирвэс”-ээс хоёр дахь жилдээ дээд лигт хүчин зүтгэж буй “Ниссан Премьер” лигийн хамгийн намхан холбон тоглогч Т.Билгүүн 20 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоосон байна.
Баг хожил хожигдол
1.Хасын хүлгүүд 4 0
2.Баянзүрх буллз 4 0
3.Аватар 3 1
4.Харцага 2 1
5.Офицерууд 1 2
6.Ирвэс 0 3
7. TLG-13 0 3
8.Акулууд 0 4
loading...




tseverbaliin dasgaljuuldag hyds iin bag ymar nertei bolson ym bee medeh hun bnuu.
loading...
Ирвэс
loading...
Battur Aguu Toglogch
loading...
Battur gej muis’n Battur uuuu… eswel chi ooro ooriigo aguu geeD bn uu?.. aguu ch bishee yaHaw jhan hurdtai l yum
loading...
huds.iin sanchir muushuu 2 tegeed irvesd bhku bulls.d bgamuu
loading...
Yu gene ve? ter daldgar batsaaniig magtaad bnu daa hehehe
loading...
battor hurdtain huvid hurdtai gehdee setgel hodlolooroo toglochihdog muu taltai. shidelt bol dundaj. hamgaalalt muu. za iim l bna daa. uuganbayrtai haritsuulahad ih yalgaaatai, ondorooroo ijil bolovch uuganbayr hamgaalalt , usrelt saitai, shidelt saitai , biye zov udirdaj toglodog, hurd dundaj. aimar analiz hiigeed haychlaa kkk
loading...
“Ниссан Премьер” лигийн тоглолтын хувиарыг яаж мэдэж болох уу ?
loading...