Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » 2012 оны боксын оюутны ДАШТ АНУ-д болно

GD Star Rating
loading...

Өнгөрсөн жил манай оронд  зохион байгуулагдсан ДОАШБ-ын 4 дүгээр тэмцээнд Беларус, Казакстан, Коста Рика, Литви, Молдав, Монгол, Нидерланд, ОХУ, Польш, Словяк, Тайвань, Тайланд, Турк, Украйн, Чех улсын 15 орны 200 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүс оролцож Монголын баг тамирчидаас П. Сэрдамба, Н.Төгсцогт, Б.Түвшинбат нар алтан медаль, Э. Идэрхүү, С.Эрдэнэбаяр, Д.Идэрбат нар мөнгөн медаль, хүрэл медалийг Д. Отгондалай, Л.Шинэтулга нар хүртэн багийн дүнгээр тэргүүн байрыг эзэлсэн сайхан амжилтыг үзүүлсэн.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн 2 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд анхдугаар тэмцээн 2004 онд Туркийн Антальяа хотноо болж хамгийн олон 27 орны баг тамирчид хүчээ сорьж байв. Хоёрдугаар тэмцээнийг 2006 онд Казакстаны Алмата хот амжилттай зохион явуулсан ба 2008 онд ОХУ-ын Казань хотноо  гуравдугаар тэмцээн болсон юм.

Дараагийн 5 дугаар тэмцээн 2012 онд АНУ-ын Колорадо Спрингэд зохион байгуулагдахаар шийдвэрлэснийг Туркийн Эрзурумд болсон Өвлийн Универсиад наадмын үед тус эрхийг гардуулан өгсөн юм. Ийнхүү  тэмцээнийг  8 дугаар сарын 2-10ны өдрүүдэд Колорида их сургуулийн 1300 хүний суудалтай Галлогийн төвд зохион байгуулахаар тус улс бэлтгэл ажилдаа ороод байна.

GD Star Rating
loading...
2012 оны боксын оюутны ДАШТ АНУ-д болно, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: