loading...

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама домогт сагсанбөмбөгч Билл Рассел болон нэрт бейсболч Стэн Мьюжл нарт “Эрх чөлөөний одон” гардууллаа.
Билл Рассел сагсанбөмбөгчийнхөө замналд зөвхөн “Бостон Селтикс” багтаа үнэнч байж, төвийн тоглогчоор нь 14 улирлын турш тоглохдоо NBA-гийн аваргын алдрыг 11 удаа (1957-66, 1968, 1969) хүртэж, гайхамшигтай амжилт үзүүлсэн билээ. Энэ нь NBA-гийн түүхэн дээд амжилтад тооцогдсоор байгаа. Мөн тэрээр NBA-гийн MVP-ээр таван удаа (1958, 1961-63, 1965) шалгарч, 11 удаа бэлгэ тэмдгийн багт багтжээ (1959, 1963, 1965 – нэгдүгээр багт, 1958, 1960-62, 1964, 1966-68 – хоёрдугаар багт).
1980 онд Билл Расселийг Дэлхийн сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоор өргөмжилсөн. Тэрээр 1966 онд “Бостон”-ыг удирдаж эхлэхдээ Америкийн мэргэжлийн спорт дахь анхны хар арьст дасгалжуулагч болж байлаа.
Бейсболч Стэн Мьюжлын хувьд “Сент-Луис Кэрдиналс” багтаа тоглож, Дэлхийн цувралд гурвантаа түрүүлж, “Бүх оддын тоглолт”-д 24 удаа багтаж байжээ. Бүх цаг үеийн бэлгэдлийн шигшээ багт багтдаг юм байна.
loading...




ter ued ch hamgaalalt gej yu bhavdee!odoo bol hetsuu shd iim amjilt uzuulhed!gehdee l aguu hun yumdaa!
loading...
14 jil toglohdoo 11 udaa MVP bolno gedeg hamgaas aguu, bas negen amid DOMOG shuu dee.
loading...
13 season (1956-1969), 11 NBA Champion, 5 MVP, ASMVP (1963). Mon 1956 onii Olymp-iin avarga.
loading...
ene MGL_man yu unshaad bn da..
loading...
“Эрх чөлөөний одон”- USA-iin irgenii deed shagnal, manaihaar bol hodolmoriin baatar gesen ug.
loading...