Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хоккей » Гэрийн нохойн сүүл өөдөө

GD Star Rating
loading...

Евро хоккей тур буюу хоккейн Европын албан бус аварга шалгаруулах тэмцээний гурав дахь тэмцээн “Шведийн тоглолт” зохиогдож байна. Өмнөх хоёр тэмцээний нийлбэрээр ОХУ итгэл төгс тэргүүлж явсан тул бусад оролцогчдын хувьд тасархай оноотой яваа учраадаа дөхөж очих сүүлийн боломж “Шведийн тоглолт” байлаа. Гэвч энэ боломжийг Швед л ганцаараа ашиглав. Тэд нутгийн үзэгчдийнхээ хүчтэй дэмжлэг дор эхлээд Чехийг бутниргээд дараа нь ОХУ-ыг будаа болгов.

Оросуудтай тоглохдоо дөрвөн шайбаа нэгдүгээр үеийн эхний долоон минутад оруулан Евро хоккей турын нэгэн өвөрмөц амжилтыг тогтоов. Дасгалжуулагч Гусаффсоны баг энэ тэмцээнд үнэхээр өнгөтэй байгаагийн тод жишээ энэ юм. Түүнийг тоглогчид талбайн булан бүрийг эзэгнэж, боломж бүрээ ашиглаж байгаа нь баараагүй ноёрхлоо тогтоох гол үндэс болж байлаа. Дээр нь хаалгач одтой наадаж өөртөө итгэх итгэлийг хамт олондоо өгсөн. Ер нь шведүүд өөрийн тэмцээндээ сайн тоглодог уламжлалтай.

Сүүлийн арван жилд л гэхэд долоон удаа аваргалсан бол өнөөдөр түүнийгээ 11 болгон арвижуулаа. Чехийн тухайд хэлэхэд тэд үнэхээр арчаагүй байна. Хэдэн жилийн турш ийм байдалтай байж ирсэн. Энэ жил холбооныхоо удирдлагыг өөрчлөхөд нь байдал дээрдэх байх хэмээн хоккейн ертөнцийнхөн найдаж байлаа. Гэтэл бүр дордсоор байгаа нь шигшээ багийн нь тоглолтоос тод томруун харагдаж байна.

Нутгийн лиг нь бараг дампуурсан гэхэд болно. Хэд гурван баг байгаа ч өндөр төвшний тоглогч алга. Бүгдээрээ Оросын ТХЛ рүү явсан. Тэнд гологдсон зарим нь Швед, Финландад багахан үнээр тоглож байгаа. Дээр нь шигшээдээ тоглох сонирхолтой ч хүн ховор болжээ. Урилга илгээдэг ч тоглогчид нь янз бүрийн шалтаг хэлээд хол бооноосоо бултдаг байна.

Дашрамд дуулгахад тэд “Шведийн тоглолт”-д хамгийн муу амжилт үзүүлсэн баг. Чехүүд энэ тэмцээн үүссэн 1991 оноос хойш ердөө ганцхан удаа түрүүлсэн. Гэхдээ тэртээ 1994 онд. Харин мөнгөн медаль дээр долоон удаа буун, аварга цолгүй нутаг буцаж байв.

(1:1, 2:0, 2:2)

Финланд-Чех 3:2 ОТ (1:0, 1:1, 0:1, 1:0)

Чех-Швед 1:6 (1:2, 0:2, 0:2)

Швед-ОХУ 6:2 (4:0, 0:0, 2:2)

ШВЕДИЙН ТОГЛОЛТ

Тт Х О/Х О/Хд Хд Ш/Х О

Швед 2 2 0 0 0 12-3 6

ОХУ 2 1 0 0 1 7-9 3

Финланд 2 0 1 0 1 6-7 2

Чех 2 0 0 1 1 3-9 1

ЕВРОТУР

Тт Х О/Х О/Хд Хд Ш/Х О

ОХУ 8 6 0 0 2 27-19 18

Швед 8 5 0 0 3 30-22 15

Финланд 8 2 1 1 4 20-24 9

Чех 8 1 1 1 5 15-27 6

ЕВРОТУРЫН МЭРГЭН БУУЧИД

О Г Д

1.Перссон (Швед) 10 2 8

2.Юханссон (Швед) 9 2 7

3.Аксельссон (Швед) 7 4 3

4.Морозов (ОХУ) 7 2 5

5.Кайгородов (ОХУ) 6 2 4

GD Star Rating
loading...
Гэрийн нохойн сүүл өөдөө, 8.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Egel says:

    Gehdee Cheh ungursun delhiyn avarga. Suuliyn 3 jil delhiyn avargiyn talbart bosoo bsan Orosuudiyg suhruulsen humuus shuu dee. Ugaasaa l Mergejliyn Hokkyein toglogch nar oroltsohgui baidag bolhoor chin neeh ach holbogdol uguhgui bdag bhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: