loading...
Тайландын Бангкок хотноо энэ сарын 9-нд эхэлсэн мэргэжлийн муай-тай боксын томоохон арга хэмжээ “MBK Fight Night”-д Монголоос зургаан тамирчин оролцож байна. Баг тамирчдынхаа салхийг хагалан 70кг-д өрсөлдсөн Гансүрэнгийн Жавхлан эхний учраа Японы тулаанчийг таван үед оноогоор буулгаж авсан бол 60 кг-д Чулуунбаатарын Шижир-Эрдэнэ Тайландын нэртэй тамирчинтэй өрсөлдөн тэнцсэн байна.
Тэмцээний 50 кг-д Баттулгын Халиун хэмээх охин мөн рингний эзэн орны тамирчинтай нударга зөрүүлж, өрсөлдөгчөө нэгдүгээр раундад хүнд цохилтоор буулган авчээ. Тэрбээр одоогоор тай боксоор нийт гурван тулаан хийснээс нэг ялж, нэг ялагдан, төдий тооны тэнцээд байгаа юм.
Мөн энэ сарын 10-нд Са Кео хотноо зохиогдсон халз тулаанд В.Мягмарсүрэн (48 кг), Ц.Батболд (54 кг) нар ялалт байгуулаад байна. Манай кикбоксчид дөрөвдүгээр сар хүртэл тус улсад бэлтгэл сургуулилалт хийж байгаад Австрид болох Дэлхийн цом (IV сард), Украинд зохиогдох ДАШТ-үүдэд (V сард) оролцох ажээ.
loading...



